| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/01083/И |
| Дугаар | 312/ШШ2025/00848 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 312/ШШ2025/00848
| 2025 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 312/ШШ2025/00848 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***************** өөрийн байранд байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******************** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******, *******/-д холбогдох 10,346,619 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* нь 2024 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 7,000,000.00 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №М1Ч280030003095010232 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 1,692,000.00 төгрөг, 2024 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 3,000,000.00 төгрөгийн зээлүүдийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. М.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2024 оны 07 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Иймд М.*******аас 10,346,619.00 төгрөг гаргуулж, ******* банкинд олгуулж өгнө үү. гэжээ
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжилсэн мөнгөн дүнг хамгийн удаандаа 24 сарын хугацаанд аль болох чадлаараа хурдан хугацаанд төлж барагдуулах болно. Иймд хүсэлтийг хүлээн авна уу. гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх ирүүлсэн хүсэлтдээ: ******* банкны нэхэмжлэлтэй М.*******аас 10,346,619 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, хариуцагчийн хариу тайлбартаа танилцлаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч М.*******т холбогдуулан 10,346,619 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,346,619 төгрөгийг хариуцагч М.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,496 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 90,248 төгрөг, төрийн сангаас 90,248 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,346,619 төгрөгийг хариуцагч М.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,496 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 90,248 төгрөг, төрийн сангаас 90,248 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН