| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03098/И |
| Дугаар | 312/ШШ2025/02220 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2025/02220
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* багт байрлах, ******* аймгийн ******* *******ын хэлтэс /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
******* парк ХХК-ийн захирал дыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* *******ын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай Нэхэмжлэлийн агуулга: "******* парк" ХХК нь нийгмийн *******ын шимтгэлийн өр болох 41,183,300 (дөчин нэгэн сая нэг зуун наян гурван мянга гурван зуу) төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги болох 20,531,650 (хорин сая таван зуун гучин нэгэн мянга зургаан зуун тавь) төгрөг, нийт 61,774,950 (жаран нэгэн сая долоон зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг авлага үүсгээд байна.
Иргэн Борхүүгийн Оргилболд нь (ФМ78061518) "******* парк" ХХК-ны итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий хүн бөгөөд утасны дугаар ( 86102012) холбогдох боломжгүй мөн тухайн иргэн биш гэх, бүртгэлтэй хаягтаа ( ******* аймаг ******* сум толгодын 08 дугаар гудамжны 01 тоот) оршин суудаг эсэх нь тодорхойгүй. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй, хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж, хаягийг тогтоож, ******* *******ын газартай холбож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, дын иргэний үнэмлэхийн лавлагаа, тооцооны үлдэгдлийн баталгаа, алдангийн тооцоолол, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 312/ШЗ2025/04830 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
******* аймгийн ******* *******ын газрын нэхэмжлэлтэй ******* парк ХХК-ийн захирал дыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* парк ХХК-ийн захирал дын хаана оршин сууж байгаа нь тодорхой бус үйл баримт тогтоогдож байх тул түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хүсэлт гаргагчийн оршин суугаа ******* аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч ******* аймгийн ******* *******ын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* парк ХХК-ийн захирал Борхүүгийн Оргилболд /РД: ФМ78061518/-г эрэн сурвалжилсугай.
2. дыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож хүсэлт гаргагч ******* аймгийн ******* *******ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч /утас: *******/-д мэдэгдэхийг ******* аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА