Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 312/ШШ2025/02221

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

 

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: *******, утас: *******/-ын

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие М.******* нь 1987 оноос 1992 оны 12 дугаар сар хүртэл тухайн үеийн хотын хорооны 10 жилийн дунд сургуульд газар зүйн багшаар ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл тус сургуульд анх орсон тушаал, хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдээгүй байгаа нь ажилласан жил тооцоход асуудал үүсэж байгаа тул 1987 оноос 1992 он хүртэл хотын хорооны 10 жилийн дунд сургуульд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 79 дугараатай захирамжийн хуулбар, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 114 дугаартай тушаал, хотын хорооны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаартай тушаал, ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаартай тушаал, ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 75 дугаартай тушаал, ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 63 ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 57 дугаартай тушаал дугаартай тушаал, ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5 дугаартай тушаал, ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 49 дугаартай тушаал, ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай тушаал, ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай тушаал, гэрч Д.Баярбатын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч М.*******ыг хотын хорооны 10 жилийн дунд сургуульд 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл газар зүйн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч М.*******ыг хотын хорооны 10 жилийн дунд сургуульд 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл газар зүйн багшаар ажиллаж байсан байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 79 дугараатай захирамжийн хуулбар, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 114 дугаартай тушаал, хотын хорооны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаартай тушаал, ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаартай тушаал, ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 75 дугаартай тушаал, ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 63 ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 57 дугаартай тушаал дугаартай тушаал, ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5 дугаартай тушаал, ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 49 дугаартай тушаал, ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай тушаал, ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай тушаал зэрэг нотлох баримтуудаар М.*******ыг хотын хорооны 10 жилийн дунд сургуульд 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл газар зүйн багшаар ажиллаж байсан нь тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын ******* /РД: *******/-ыг хотын хорооны 10 жилийн дунд сургуульд 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл газар зүйн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр нь  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.БАТТУЛГА