| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/01517/И |
| Дугаар | 312/ШШ2025/01706 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 312/ШШ2025/01706
2025 09 19 312/ШШ2025/01706
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: ***** тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-гийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох г эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* ******* нь иргэн ******* аман гэрээ хийж, 1 сарын 0,5 хувийн хүүтэй буюу 250,000 төгрөгөөр харилцан тохиролцож, 5,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарны 26-ны өдөр түүний “ХААН” банкны “” тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш нь харилцан тохиролцсоны дагуу сар бүр тогтмол зээлийн хүү болох 250,000 төгрөгийг шилжүүлж байсан боловч 2025 оны 4 дүгээр сараас хойш огт төлөөгүй. нь Орхон аймаг сум баг “Үйлчилгээний төв”-ийн зүүн талд байрлах “” Солонгос гэр ахуйн дэлгүүр ажиллуулдаг бөгөөд холбогдох утасны дугаар нь 94999333, мөн тус дэлгүүрт ажилладаг худалдагч болон ажилтнууд нь хаана байгаа талаар нь хэлдэггүй. Одоогийн байдлаар гар утсаа авахгүй, чатанд хариулахгүй, мөн ажилдаа очихгүй байгаа болно. гийн оршин суугаа хаягийг олж, тогтоож чадахгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг тодруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.******* миний бие г эрэн сурвалжлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. нь хохирлоо барагдуулж, хохиролгүй болгосон. Иймд тус шүүхэд гаргасан эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох г эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь “ нь хохирлоо барагдуулж, хохиролгүй болгосон” гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 35,100 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох г эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 35,100 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА