Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 312/ШШ2025/02222

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

 

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: *******, утас: *******/-ын

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Т.*******,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Т.******* миний 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ба ын Удирдах Ерөнхий газрын дүгээр ангид 3 жил 1 сар алба хаасан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 529 дугаартай шийдвэр, үүрэгтний үнэмлэх, ын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.*******ыг ба ын Удирдах Ерөнхий газрын дүгээр ангид 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаанд жинхэнэ алба хаасан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч Т.*******ыг ба ын Удирдах Ерөнхий газрын дүгээр ангид 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаанд жинхэнэ алба хаасан байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 529 дугаартай шийдвэр, үүрэгтний үнэмлэх, ын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар Т.*******ыг ба ын Удирдах Ерөнхий газрын дүгээр ангид 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаанд жинхэнэ алба хаасан нь тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ийн ******* /РД: *******/-ыг 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ба ын Удирдах Ерөнхий газрын дүгээр ангид 3 жил жинхэнэ алба хаасан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр нь  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.БАТТУЛГА