| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/02924/И |
| Дугаар | 312/ШШ2025/02224 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2025/02224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, баг, тоотод оршин суух, овогт ын /РД: МИ74112311, утас: /-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ө.*******
Хариуцагч С.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.*******, хариуцагч С.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.******* миний бие С.тэй 2006 онд танилцаад үерхэж дотносоод удалгүй нэг гэртээ орж хамтдаа амьдарч байгаад бидний дундаас 2008.12.11-нд охин төрсөн. Тухайн үед охиныг төрөхөд бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй амьдарч байсан тул охиноо би өөрөөрөө овоглож гэрчилгээ авсан. Ингээд хамтдаа амьдарч байгаа бил хоорондын зан харилцаа таарамжгүй байдлын улмаас салж 2011 оноос эхлэн тус тусдаа амьдарсан. Тухайн үед охин маань 3 настай байсан бөгөөд тэр хугацаанаас хойш би охиноо өөрийн асрамжид харж өсгөж хүмүүжүүлж байна. Энэ хугацаанд охинтойгоо нэг ч уулзаагүй, охиноо тэжээн тэтгээгүй. Охин маань одоо 16 настай болсон бөгөөд охиноо ямар байгаа талаар асуухгүй, санаа зовж холбогдохгүй байгаа тул эцэг С.эс тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
2.Хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.******* нь нэхэмжлэлдээ зарим зүйлийг ор үндэслэлгүй гүтгэж бичсэн байна, учир нь гэвэл би охин д огт санаа тавихгүй байсан биш харин ч сар бүр Ө.*******гийн данс руу өөрийнх нь санал болгосон үнийн дүнгээр мөнгө шилжүүлдэг байсан.
Би охинтойгоо уулзах гээд Ө.*******д хэлэхэд намайг охинтой уулзуулаагүй бөгөөд "би чамайг үхчихсэн гээд охиндоо хэлсэн" гээд байсан. Миний хувьд 2012 оноос эхлээд сар бүр Ө.*******гийн данс руу мөнгө шилүүлдэг байсан, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Гэтэл Ө.******* намайг охиныхоо талаар санаа зовохгүй, асуухгүй байгаа гээд байгаа нь үндэслэлгүй юм.
Би охин д хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ө.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Анхны Оч өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, 5 дугаар сургуулийн тодорхойлолт, ******* багийн ам бүлийн тодорхойлолт, 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин ийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: хариу тайлбар, мөнгө төлсөн баримтууд зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч С.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа миний бие С.тэй 2006 онд танилцаад үерхэж дотносоод удалгүй нэг гэртээ орж хамтдаа амьдарч байгаад бидний дундаас 2008.12.11-нд охин төрсөн. Тухайн үед охиныг төрөхөд бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй амьдарч байсан тул охиноо би өөрөөрөө овоглож гэрчилгээ авсан. Ингээд хамтдаа амьдарч байгаа бил хоорондын зан харилцаа таарамжгүй байдлын улмаас салж 2011 оноос эхлэн тус тусдаа амьдарсан. Тухайн үед охин маань 3 настай байсан бөгөөд тэр хугацаанаас хойш би охиноо өөрийн асрамжид харж өсгөж хүмүүжүүлж байна. Энэ хугацаанд охинтойгоо нэг ч уулзаагүй, охиноо тэжээн тэтгээгүй тул тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэж тодорхойлж байна.
2.Хариуцагч С. Миний хувьд 2012 оноос эхлээд сар бүр Ө.*******гийн данс руу мөнгө шилүүлдэг байсан, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Гэтэл Ө.******* намайг охиныхоо талаар санаа зовохгүй, асуухгүй байгаа гээд байгаа нь үндэслэлгүй гэж хариу тайлбар гаргадаг.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч С. нь 2012 оноос 2025 оны 3 сар хүртэл хугацаанд хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн нь нотлох баримтаар гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна./15-70-р хуудас/
4.Зохигчид 2011 оноос тусдаа амьдарч эхэлсэн ба хэн аль нь тус тусдаа амьдралтай болсон үйл баримт тогтоогдож байна. Хэдийгээр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан хэдий ч С. нь эцэг хүнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлж ирсэн байна гэж дүгнэв. Нэхэмжлэгч Ө.******* нь тохиролцсон тэтгэлгээ гүйцэт өгөөгүй гэж маргаж байгаа ч яг хэдэн төгрөг авах талаарх баримтаа ирүүлээгүй, түүнийгээ тодорхойлж чадахгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийн 119.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА