Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 488

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мдаргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Н.М,

хохирогч Н.Пнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас _______ овогт Н-н М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____________ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______________

 

Шүүгдэгч Н.М нь 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Сан дээд сургуулийн спорт зааланд сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа эсрэг багтаа хожигдсоны улмаас эсрэг багийн тоглогч Н.Пын нүүр тус газар нь цохиж уруул няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Пмэдүүлэхдээ:

“...2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сан дээд сургууль дээр тэмцээнд орсон. Манай баг Н.Мий багтай тоглоод хожсон. Тэгтэл Мирээд намайг цохисон. Миний биед учирсан гэмтлийг Мучруулсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Мий өгсөн:

            “...Би 2018 оны 2 дугаар сарын 24-нд өөрийн найз Б, З, Цогбаяр, Г нарын хамтаар “Сан” дээд сургууль дээр 3-н эсрэг 3 сагсан бөмбөгийн бооцоотой тэмцээнд орсон. Тэгээд нөгөө багтаа тоглож байхдаа бие биенийгээ түлхэж шахаад хоорондоо муудалцсан байсан. Тэгээд тоглоом дуусаж манай баг хожигдоод би нөгөө багийн 2 хүүхэдтэй муудалцсан. Тэгээд би нөгөө багийн Пүрэвтогтох гэх залууг шанаа руу нь гараа зангидаж байгаад цохиод унагасан...” гэх мэдүүлэг /хх-н 28-29, 35-36/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Н.Пын өгсөн:

            “...Би 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сан дээд сургуулийн спорт зааланд зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд найз нартайгаа нэг баг болж тоглосон. Хүрэл медалийн төлөөх тоглолтон дээр хожоод буцаад суудал дээрээ очиж суух гээд явж байтал манай найз Бг нөгөө багт тоглосон Мгэх залуу нүүр рүү нь цохисон. Тэгэхээр нь би очоод “яаж байгаа юм бэ” гэтэл тэр Ммөн миний нүүр рүү цохисон. Тэгтэл хойноос нэг танихгүй залуу татаж унагаад дээрээс нилээд олуулаа өшиглөөд байхаар нь би нүүрээ дараад хамгаалсан. Энэ үед тэнд байсан хүүхдүүд ирж салгаад шууд намайг аваад коридор руу аваад гарсан. Тэгэхээр нь би бие засах өрөөний толинд хартал миний уруул язраад цус гарсан, миний тэр үед өмсөж байсан өмсгөл нил цус болсон байхаар нь угааж цэвэрлэчихээд буцаад суудал дээрээ очиж суусан. Тэгтэл манай найз нар цагдаа дууд гэхээр нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг  /хх-н 8-9/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Өын өгсөн:

            “...2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим би найз нартайгаа Сан дээр сургууль дээр сагсны тэмцээнд орж байсан. Тэгээд хүрэл медалийн төлөөх тоглолтон дээр манай баг нөгөө багаа нэг онооны зөрүүгээр хожоод бид нар суудал дээрээ суух гээд явж байтал нөгөө багт тоглож байсан Мгэх халзан банди манай Б гэх найзыг цохиод унагаасан. Тэгээд хамт байсан найз нар бид хоёрыг болиулах гээд очтол Пүрэвтогтохыг Мцохиод мөн түүнтэй хамт байсан багийнх нь залуус нийлээд цохисон. ...Пүрэвтогтохын амнаас гарсан цусыг 00-руу орж угаасан, дээд уруул нь бас язарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

            Мөрдөн байцаалтад гэрч М.Тийн өгсөн:

            “...2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим Сан дээд сургууль дээр сагсны тэмцээнд орж байсан. Хүрэл медалийн төлөөх тоглолтон дээр манай баг нөгөө багаа нэг онооны зөрүүгээр хожоод бид нар суудал дээрээ суух гээд явж байтал Мгэх банди манай Б гэх найзыг цохиод унагахаар нь Пүрэвтогтох яваад очтол Мнь бас Пүрэвтогтохыг нүүр рүү нь цохиод автал үргэлжлүүлээд тэнд байсан банди нар тал талаас нь цохиод эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,   

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 3043 тоот: 

1. Н.П-н биед уруул няцарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 20/,

 

Шүүгдэгч Н.Мий хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 45/,

- Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-н 47/,  

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 57/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Н.М нь Н.Пын нүүр тус газар нь цохиж уруул няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Мий “...Пүрэвтогтох гэх залууг шанаа руу нь гараа зангидаж байгаад цохиод унагасан...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Н.Пын “...Ммөн миний нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг,

            гэрч Д.Өын “...2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ... Пүрэвтогтохыг Мцохиод мөн түүнтэй хамт байсан багийнх нь залуус нийлээд цохисон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч М.Тийн “...2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ... Пүрэвтогтох яваад очтол Мнь бас Пүрэвтогтохыг нүүр рүү нь цохиод авсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 3043 тоот дүгнэлт зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Н.Пнь хавтаст хэрэгт толгой ШШҮХ-д үзүүлсэн гэх 8.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх тул дээрх хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгож мөн хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байгааг харгалзан үзэж хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Н.Мий хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч __________ овогт Н-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Мийн торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Мэс 8.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Под олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ