| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/02503/И |
| Дугаар | 312/ШШ2025/02227 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2025/02227
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 1-р баг, ******* 1а хороолол, 15 байр, 1 давхарт байрлах, ******* Эн Ар ******* ******* зээлдүүлэх газар ХХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 7-р баг, *******, дэнж, гудамж, 14 тоотод оршин суух, овгийн гийн /РД: , утас: /-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,066,431 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* Эн Ар ******* ******* зээлдүүлэх газар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Ж.гээс зээлийн гэрээний үүрэгт 2,066,431 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* Эн Ар ******* ******* зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,066,431 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Эн Ар ******* ******* зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Ж.гээс зээлийн гэрээний үүрэгт 2,066,431 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Ж. нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* Эн Ар ******* ******* зээлдүүлэх газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,022 төгрөгийн 24,011 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Ж.гээс 24,011 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* Эн Ар ******* ******* зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Ж.гээс 2,066,431 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Ж. нь төлөхөө хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* Эн Ар ******* ******* зээлдүүлэх газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,022 төгрөгийн 24,011 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Ж.гээс 24,011 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* Эн Ар ******* ******* зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА