| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/02715/И |
| Дугаар | 312/ШШ2025/02234 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 312/ШШ2025/02234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: аймаг сум, баг, 4-р хороолол, 9, 4 тоотод оршин суух, ХХК /РД: , утас: /
Нэхэмжлэлийн шаардлага: Агентын борлуулалтын гэрээ-ний дагуу үүссэн 20,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр, түүнд ногдох 10,000,000 төгрөгийн алданги нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/
Хариуцагчийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 11-р сарын 10-ны өдөр " " ХХК нь 024/08 тоот албан бичгээр "Хамтран ажиллах санал"-ыг "******* Гурил" ХХК-д ирүүлсэн бөгөөд уг хүсэлтийг үндэслэн 2024 оны 11-р сарын 11-ний өдөр аймаг суманд байрлах " " ХХК болон "******* Гурил" ХХК нарын хооронд дугаартай "Агентын борлуулалтын гэрээ /Хөдөө орон нутаг/" (цаашид "Гэрээ" гэх) байгуулагдсан. Тус гэрээгээр "******* Гурил" ХХК нь өөрийн өмчлөлд байгаа чанарын шаардлага хангасан, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц, эрхийн болон биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг " " ХХК-д нийлүүлэх, борлуулалтын урамшууллыг гэрээнд заасан хугацаанд олгох, " " ХХК нь үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн байдаг.
Гэрээний хугацаанд "******* Гурил ХХК нь улаан буудайн *******ыг " " ХХК-д урьдчилсан захиалгын дагуу тухай бүр нийлүүлж байсан. Тодруулбал 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг " " ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн болон 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн "Тооцоо нийлсэн акт"-ыг тус тус үйлдэж, " " ХХК нь 20,000,000 /хорин сая/ төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг талууд баталгаажуулсан.
" " ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 025/005 дугаар "Төлбөр барагдуулах тухай албан бичигтээ "...Энэ хугацаанд борлуулалт хийгдсэн нийт 20 сая төгрөгийн төлбөр дутуу хийгдсэн байгаа ба энэ төлбөрөө барагдуулахын тулд агуулахад ашиглаж байсан ачааны по, поддон, машин зэрэг эд зүйлийг худалдан борлуулж төлбөр тооцоогоо барагдуулах төлөвлөгөөтэй ажилласан боловч өнөөдрийг хүртэл зарагдахгүй байгаа учир манай компанийн байдлыг харгалзан үзэж эдгээр зүйлсээс худалдан авалт хийж тооцооноос хасуулах хүсэлтэй байна. Мөн үлдэгдэл төлбөр дээр алданги тооцуулахгүй зөвхөн үндсэн төлбөр болох 20 сая төгрөгийг барагдуулах хүсэлтэй байна." гэх албан хүсэлтийг ирүүлсэн.
Манай компанийн зүгээс ... сэрээт өргөгч, поддон, машин зэргийг үр ашигтай, зохистой ашиглах боломжгүй, мөн "Агент борлуулалтын гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэрээг албан ёсоор цуцалж байгааг илэрхийлэн "******* Гурил" ХХКийн хувьд талуудын цаашдын харилцан ойлголцлыг хадгалах үүднээс тодорхой хугацаа олгож, "Төлбөр барагдуулах гэрээ" байгуулах замаар үүссэн төлбөрийг үе шаттайгаар барагдуулах нөхцөлийг санал болгож, талын харилцан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх, гэрээний нөхцөлийг тохиролцох талаар холбогдон ажиллахыг хүсэж, энэ тухайгаа 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08/262 тоот "Санал хүргүүлэх тухай" албан бичгээр мэдэгдсэн.
" " ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл албан ёсоор ямар ч тодорхой хариу ирүүлээгүй, манай байгууллагын борлуулалтын ажилтан удаа дараа холбогдож, хаягаар нь очиж уулзахад "танайд хүргүүлсэн мэдээллийн дагуу по, машин, поддоноо зарж чадаагүй, мөнгө байхгүй, шүүхээрээ шийдвэрлүүл гэсэн хариу хэлж өнөөдрийг хүртэл өр төлбөрөө төлөхгүй манай компанийг хохироосоор байна.
Иймд "Агентын борлуулалтын гэрээ"-ний төлбөр буюу гэрээний 6.2, 6.3 дугаар зүйлд заасан тооцооны үлдэгдэл 20,000,000 (Хорин сая) төгрөг, гэрээний 6.5 дугаар зүйлд заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд буюу 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 0.5 хувиар тооцсон алданги 12,200,000 (Арван хоёр сая хоёр зуун мянга) төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу "Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" тул алданги 10,000,000 (Арван сая төгрөг) нийт 30,000,000 (Гучин сая) төгрөгийг " " ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ******* ******* ХХК-тай 2024.11.28-ны өдрөөс орон нутгийн агентийн гэрээ байгуулан ажилласан ба 2025 оны 03 дугаар сарын 14 хүртэл хугацаанд хот дахь борлуулалтыг хариуцан ажилласан. Тус гэрээг байгуулан ажиллахаас өмнө орлого зардлын тооцоолол хийж үзэхэд 2ш түгээлтийн автомашинтайгаар 2 борлуулагч 2 жолооч 1 нярав нийт 5 орон тоотойгоор ажиллахаар тооцоолол гаргаж үзэхэд гэрээний нөхцөлөөр авах хөнгөлөлт нь үйл ажиллагааны зардалаа нөхөх боломжгүй гарч байсан бөгөөд ******* *******" ХХК-ийн бүс хариуцсан менежер н.Тулга-д гэрээний нөхцөл болох хөнгөлөлтөө нэмэгдүүлэхийг санал болгоход заавал 2 машинаар түгээлт хийх шаардлагагүй 1 машинаар 3 хүний орон тоотойгоор түгээлт хийхэд болно зарим томоохон харилцагчид болох *******ын бөөний харилцагчид нь ирж авах боломжтой мөн 2025 он гараад гэрээний нөхцөлд өөрчлөлт орох боломжтой хэмээсэн юм.
Гэвч гэрээ байгуулаад ажиллаад эхлэхэд ажлын ачааллын хувьд 1 машинаар түгээлт хийж ажиллахад үнэхээр их ачаалалтай буюу 09:00-22:00 цаг хүртэл 7 хоногийн 5-6 өдөр борлуулалт хийгээд ачааллаа дийлэхгүй мөн агуулахаас өөрсдөө ирж авдаг гэх харилцагч бараг л байхгүй өдөрт 1-2 харилцагч нь хөдөө орон нутгаас ирж авдаг болж таарсан. Иймд бид орон тоогоо нэмэгдүүлэн анх тооцоолж байсан 4-5 хүний орон тоотойгоор ажиллахаас өөр аргагүй болсон бөгөөд 2025 он гараад гэрээнии нөхцөл болох хөнгөлөлт урамшууллаа нэмэгдүүлэх хүсэлтийг утсаар болон албан бичгээр хургүүлэн /хавсралт №3/ шийдэгдэхийг нь хүлээж 2025 оны 1-р сараас 2-р сарыг дуустал хугацаанд 2 сар алдагдалтай ажилласан мөн анх үйл ажилпагаа эхлэхдээ хөрөнгө оруулалтанд шаардагдсан хөрөнгийг Төрийн банкнаас 50 сая төгрөгний эргэлтийн хөрөнгийн зээл авч Түгээлтийн автомашин 1 ш - 20 саяд, өргөгч По машин ш - 5 саяд худалдан авсан мөн анхны хөрөнгө оруүлалтын төсөвт дурдагдсан зардлууд гарсан буюу үйл ажиллагаа явуулахад гарсан зардлын тооцоолол болох хавсралт №2-т заагдсан сарын үйл ажиллагааны зардал 22 сая орчим төгрөгний зардал гарч байсан. Гэвч тус компанитай байгуулсан Агентын борлуулалтын гэрээ" ()-ний нөхцөлүүд нь хэт нэг талыг баримталсан нөхцлүүдтэй болохыг үйл ажиллагаа явуулж эхлээд доорх асуудлууд тусгасныг анзаарсан юм.
1. Тус гэрээний хавсралт болох "Агентын гэрээний тусгай нөхцөл" хэсгийн 3 дугаар зүйлийн 2 дугаарт заасан төлөвлөгөөний биелэлт кг тутамд 10₮ /Төлөвлөгөөг нийлүүлэгч талаас тогтооно/ гэсэн заалт нь манай хувьд хэт нэг талыг баримталсан заалт байсан. Учир нь *******ны борлуулалт захиалга нь заавал ******* ******* ХХК-ийн ийг хариуцсан Худалдааны төлөөлөгчөөр дамжин захиалга авагдаж борлуулалт хийгддэг Өөрөөр хэлбэл борлуулалтын төлөвлөгөө нь тус компанийн худалдааны төлөөлөгчийн яаж ажиллахаас хамаардаг.
2. Тус гэрээний хавсралт болох агентын гэрээний тусгай нөхцөл" хэсгийн 3 дугаар зүйлийн 4 дүгээрт заагдсан нөхцөл нь мөн манай үйл ажиллагаанаас үл хамаарах буюу худалдааны төлөөлөгчийн мэдэх буюу тус компаний ажилтны авсан захиалга борлуулалтын төлбөр тооцоог манай компани хариуцдаг болж таарсан бөгөөд энэ нь хэрэв сарын сүүлд ******* ******* ХХК-ийн ажилтан болох Худалдааны төлөөлөгч нь тухайн харилцагчаас захиалга авсан бол бид хүргэж өгөх үүрэгтэй бөгөөд мөн төлбөр тооцоог нь төлөхгүй сар давуулбал манайх хариуцах буюу тугээсэн *******ныхаа 1 кг тутамд авах 10₮-ийн хөнгөлөлтөө авч чадахгуй болдог маш нэг талыг баримталсан бөгөөд хөнгөлөлтөө гэрээний бүх хугацаанд өгөөгүй.
3. Мөн тус гэрээний хавсралт болох агентын гэрээний тусгай нөхцөл хэсгийн 5 дугаар зүйл Төлбөр төлөх нөхцөл хэсэгт /Агент өөрийн агуулахаас зарагдсан бараа бүтээгдэхүүний авлагыг бүрэн хариуцна/ гэсэн заалтыг бид баримтлан ажиллаж агуулахаас шууд гаргасан борлуулалтаа худалдааны төлөөлөлгчид тухай бүр мэдэгдэж авлагаа 100% оруулж ажилласан боловч гэрээнд заагдсан дээрх /Авлага хугацаандаа төлсөн шимтгэл -10₮/ гэх тухайн сард түгээсэн нийт *******ны кг тутамд ногдох 10₮-ний хөнгөлөлтийг сар бүр хасаж тооцсон.
Ингээд тус гэрээнд заагдсан хөнгалөлт урамшуулал тооцохдоо манай нийт түгээсэн ******* будааны кг тутамд нийт 80₮ хөнгөлнө гэсэн нөхцөлөөс манай компанид хамаарахгүй нөхцөл буюу сар бүрийн төлөвлөгөө /албан ёсоор мэдэгдэдгүйI тус компанийн ажилтан болох худалдааны төлөөлөгчид оногдуулдаг сар бүрийн төлөвлөгөөгөө зарим сард нь биелүүлээгүй бол манайхаас 10₮ хасдаг, мөн авлагаа сардаа багтаагаагүй буюу манайх тухайн ******* авсан харилцагчид ******* өгөх, өгөхгүйг шиидвэрлээгүй байхад тооцоо нь сардаа багтаж ороогүй гэдэг шалтгаанаас болж нэмж 10₮ хасуулдаг буюу нийт 80₮-с 20₮-ийг нь хасуулж 60₮-ийн хөнгөлөлт урамшуулал авч байсан мөн ажлын ачаалал нь анх тооцоолсноос хүнд буюу 1 түгээлтийн автомашинаар түгээж барахгүй 2 түгээлтийн машин 4-5 хүний орон тоотой ажиллаж гарах цалингийн зардал болон бусад холбогдох зардлууд бүгд нэмэгдсэн нь гэрээний хугацаанд буюу 3 сар гарангийн хугацаанд нийт 20 сая төгрөгний алдагдал орох /дээр нь нэмээд банкны өртэй үлдсэн/ шаптгаан болсоныг үүгээр тайлбарлан мэдэгдэж байна.
Иймд бид гэрээний хугацаан дахь доорх хөнгөлөлтийн зөрүү болох 5,759,439 /таван сая долоон зуун тавин есөн мянга дөрвөн зуун гучин есөн/ төгрөг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс хасуулах мөн тус нэхэмжлэлд дурьдсан алдангийн дүн 10 сая төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Ийм хэт нэг тал буюу нийлүүлэгч талыг баримталсан нөхцөлтэй ойлголтын эөрүүгэй гэрээг бүрэн судлалгүй баталгаажуулан ажилласан бидний алдагдлыг хуулийн хүрээнд үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, агент борлуулалтын гэрээ, түний хавсралтууд, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт, 2025 оны 06 дугаар сарын 30-ны тооцоо нийлсэн акт, харилцагчийн гүйлгээний дэлгэрэнгүй тайлан, алданги тооцоолол хийсэн баримт, ХХК-иас ирүүлсэн 024/08 дугаартай Хамтран ажиллах тухай албан бичиг, 025/005 дугаартай Төлбөр барагдуулах тухай албан бичиг, ******* ******* компаниас хүргүүлсэн 08/262 дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичиг зэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас: ******* ******* ХХК-ийн хотын гэрээт борлуулагчаар ажиллах хөрөнгө оруулалтын төсөв, 025/001 дугаартай Хамтран ажиллах гэрээ зэргийг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр " " ХХК нь 024/08 тоот албан бичгээр "Хамтран ажиллах санал"-ыг "******* *******" ХХК-д ирүүлсэн бөгөөд уг хүсэлтийг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр аймаг суманд байрлах " " ХХК болон "******* *******" ХХК нарын хооронд дугаартай "Агентын борлуулалтын гэрээ /Хөдөө орон нутаг/" (цаашид "Гэрээ" гэх) байгуулагдсан. Тус гэрээгээр "******* *******" ХХК нь өөрийн өмчлөлд байгаа чанарын шаардлага хангасан, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц, эрхийн болон биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг " " ХХК-д нийлүүлэх, борлуулалтын урамшууллыг гэрээнд заасан хугацаанд олгох, " " ХХК нь үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн байдаг.
Гэрээний хугацаанд "******* ******* ХХК нь улаан буудайн *******ыг " " ХХК-д урьдчилсан захиалгын дагуу тухай бүр нийлүүлж байсан. Тодруулбал 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг " " ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн болон 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн "Тооцоо нийлсэн акт"-ыг тус тус үйлдэж, " " ХХК нь 20,000,000 /Хорин сая/ төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг талууд баталгаажуулсан. "Агентын борлуулалтын гэрээ"-ний төлбөр буюу гэрээний 6.2, 6.3 дугаар зүйлд заасан тооцооны үлдэгдэл 20,000,000 (Хорин сая) төгрөг, гэрээний 6.5 дугаар зүйлд заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд буюу 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 0.5 хувиар тооцсон алданги 12,200,000 (Арван хоёр сая хоёр зуун мянга) төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу "Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" тул алданги 10,000,000 (Арван сая төгрөг) нийт 30,000,000 (Гучин сая) төгрөгийг " " ХХК-аас гаргуулж өгнө үү гэж тодорхойлж байна.
2.Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал гэрээ байгуулаад ажиллаад эхлэхэд ажлын ачааллын хувьд 1 машинаар түгээлт хийж ажиллахад үнэхээр их ачаалалтай буюу 09:00-22:00 цаг хүртэл 7 хоногийн 5-6 өдөр борлуулалт хийгээд ачааллаа дийлэхгүй мөн агуулахаас өөрсдөө ирж авдаг гэх харилцагч бараг л байхгүй өдөрт 1-2 харилцагч нь хөдөө орон нутгаас ирж авдаг болж таарсан. Иймд бид орон тоогоо нэмэгдүүлэн анх тооцоолж байсан 4-5 хүний орон тоотойгоор ажиллахаас өөр аргагүй болсон бөгөөд 2025 он гараад гэрээнии нөхцөл болох хөнгөлөлт урамшууллаа нэмэгдүүлэх хүсэлтийг утсаар болон албан бичгээр хургүүлэн /хавсралт №3/ шийдэгдэхийг нь хүлээж 2025 оны 1 дүгээр сараас 2 дугаар сарыг дуустал хугацаанд 2 сар алдагдалтай ажилласан мөн анх үйл ажилпагаа эхлэхдээ хөрөнгө оруулалтанд шаардагдсан хөрөнгийг Төрийн банкнаас 50 сая төгрөгний эргэлтийн хөрөнгийн зээл авч Түгээлтийн автомашин 1 ш - 20 саяд, өргөгч По машин ш - 5 саяд худалдан авсан мөн анхны хөрөнгө оруүлалтын төсөвт дурдагдсан зардлууд гарсан буюу үйл ажиллагаа явуулахад гарсан зардлын тооцоолол болох хавсралт №2-т заагдсан сарын үйл ажиллагааны зардал 22 сая орчим төгрөгний зардал гарч байсан. Гэвч тус компанитай байгуулсан Агентын борлуулалтын гэрээ" ()-ний нөхцөлүүд нь хэт нэг талыг баримталсан нөхцлүүдтэй болохыг үйл ажиллагаа явуулж эхлээд доорх асуудлууд тусгасныг анзаарсан юм. тус гэрээнд заагдсан хөнгалөлт урамшуулал тооцохдоо манай нийт түгээсэн ******* будааны кг тутамд нийт 80₮ хөнгөлнө гэсэн нөхцөлөөс манай компанид хамаарахгүй нөхцөл буюу сар бүрийн төлөвлөгөө /албан ёсоор мэдэгдэдгүйI тус компанийн ажилтан болох худалдааны төлөөлөгчид оногдуулдаг сар бүрийн төлөвлөгөөгөө зарим сард нь биелүүлээгүй бол манайхаас 10₮ хасдаг, мөн авлагаа сардаа багтаагаагүй буюу манайх тухайн ******* авсан харилцагчид ******* өгөх, өгөхгүйг шиидвэрлээгүй байхад тооцоо нь сардаа багтаж ороогүй гэдэг шалтгаанаас болж нэмж 10₮ хасуулдаг буюу нийт 80₮-с 20₮-ийг нь хасуулж 60₮-ийн хөнгөлөлт урамшуулал авч байсан мөн ажлын ачаалал нь анх тооцоолсноос хүнд буюу 1 түгээлтийн автомашинаар түгээж барахгүй 2 түгээлтийн машин 4-5 хүний орон тоотой ажиллаж гарах цалингийн зардал болон бусад холбогдох зардлууд бүгд нэмэгдсэн нь гэрээний хугацаанд буюу 3 сар гарангийн хугацаанд нийт 20 сая төгрөгний алдагдалд орох /дээр нь нэмээд банкны өртэй үлдсэн/ шаптгаан болсоныг үүгээр тайлбарлан мэдэгдэж байна.
Иймд бид гэрээний хугацаан дахь доорх хөнгөлөлтийн зөрүү болох 5,759,439 /Таван сая долоон зуун тавин есөн мянга дөрвөн зуун гучин есөн/ төгрөг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс хасуулах мөн тус нэхэмжлэлд дурьдсан алдангийн дүн 10 сая төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Ийм хэт нэг тал буюу нийлүүлэгч талыг баримталсан нөхцөлтэй ойлголтын эөрүүтэй гэрээг бүрэн судлалгүй баталгаажуулан ажилласан бидний алдагдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарладаг.
3. ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 024/08 дугаартай ******* ******* ХХК-д Хамтран ажиллах тухай хүсэлтийг хүргүүлжээ.
4. Талууд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дугаартай Агентын борлуулалтын гэрээ-ээр үйлдвэрлэгч өөрийн өмчлөлд байгаа чанарын шаардлага хангасан, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц эрхийн болон биет байдлын доголдолгүй бүтээгдэхүүнийг нийлүүлэх, агент нь хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан өндөр түвшинд үйлчлэх, сар бүрийн 15 болон 30/31-ний өдөр тооцоо нийлэх, буудайн *******, тэжээлийн хивэг борлуулахаар тохиролцон байгуулжээ.
Гэрээний 6.5-д Агент нь 6.3-т заасан хугацаандаа *******члэгчид төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5%-ийн алдангийг үйлдвэрлэгч талд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж тохиролцжээ.
5. 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар ХХК-ийн нягтлан бодогч ажилтай Хулан, нөгөө талаас ******* ******* ХХК-ийн нягтлан бодогч Хос-Эрдэнэ нар тус хоёр байгууллагын хооронд 2025 оны 03 дугаар сарын 01-ээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй бүртгэлээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ******* ******* ХХК нь 20,000,000 /Хорин сая/ төгрөгийн авлагатай гарсныг харилцан батлав гэж авлага талаар харилцан баталгаажуулжээ.
6. Хариуцагч ХХК-аас ******* ******* ХХК-д 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/005 дугаартай Төлбөр барагдуулах тухай хүсэлтдээ манай компани нь ******* ******* ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн гэрээ байгуулсан ба 2025 оны 03 дугаар сарын 12 хүртэл хугацаанд ажилласан үйл ажиллагааны хувьд ашиггүй ажилласан буюу танайхаас авч буй борлуулалтын хөнгөлөлт нь үйл ажиллагаа явуулах зардлыг нөхөхгүй байсан учир гэрээний үүргээ биелүүлэн ажиллах боломжгүй болсон. Энэ хугацаанд борлуулалт хийгдсэн нийт үнийн дүнгээс 20 сая төгрөгийн төлбөр дутуу хийгдсэн. Үлдэгдэл төлбөр дээр алданги тооцуулахгүй зөвхөн үндсэн төлбөр болох 20 сая төгрөгийг барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
7. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас ХХК-ийн захирал д 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 08/262 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичигт Танай зүгээс ирүүлсэн агуулахын үйл ажиллагаанд ашиглаж байсан сэрээт өргөгч/по/, поддон, автомашин зэрэг эд зүйлийг төлбөр тооцоонд суутган тооцож худалдан авалт хийх саналыг хүлээн авах боломжгүйг мэдэгдэж байна. Гэрээний 6.5 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үүргийн хүрээнд төлөгдөөгүй төлбөрт хоног тутас 0,5%-ийн алданги тооцох нөхцөл үйлчилж байгаа бөгөөд 2025 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд үүссэн төлбөр, түүнд ногдох алдангийн хэмжээг харгалзан, зохих төлбөрийг барагдуулах шаардлагатайг анхааруулж байна. Цааашид харилцан ойголцлыг хадгалах үүднээс бидний зүгээс тодорхой хугацаа олгож, Төлбөр барагдуулах гэрээ байгуулах замаар үүссэн төлбөрийг тодорхой үе шаттайгаар барагдуулах нөхцлийг санал болгож байна. Энэхүү асуудлыг хоёр талын зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх, нөхцлийг тохиролцох талаар холбогдон ажиллахыг хүсэж байна гэжээ.
Дээрх үйл баримаар талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан үүргийн харилцаа үүссэн байна. Тодруулж хэлбэл нэхэмжлэгч Улаанбатар ******* ХХК, хариуцагч ХХК-ийн хооронд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дугаартай Агентийн борлуулалтын гэрээ-ээр ******* ******* ХХК нь буудайн *******, хивэгийг нийлүүлэх, ХХК нь дээрх бүтээгдэхүүнийг борлуулсны орлогыг сар бүрийн 15, 31-ний өдрүүдэд тооцоо нийлэх үүргийг тус тус хүлээжээ.
Хариуцагч ХХК нь гэрээгээр хүлээсэн тооцоо нийлж, борлуулалтын орлогоо шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх үйл баримтаар тогтоогдож байна гэж дүгнэв. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2 дахь хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг ******* ******* ХХК-ийн зүгээс сануулсаар байтал 20,000,000 төгрөгийн төлбөр дутуу хийж гэрээгээр тохиролцсон төлбөрөө хугацаанд хийгээгүй үйл баримт тогтоогдож байна. Иймд хариуцагч ХХК нь Иргэний хуулийн 222.4, талууудын хооронд байгуулсан Агентын борлуулалтын гэрээ-ний 6.5-т зааснаар 20,000,000 төгрөг, алдангийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар ******* ******* ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дугаартай Агентын борлуулалтын гэрээ-ний 6.5-д зааснаар авлагын үлдэгдэл 20,000,000 төгрөг, алдангийг шаардах эрхтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн 20,000,000 төгрөгийг алдангид нэхэмжилсэн 10,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгөөр багасгаж, нийт 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас ХХК-иас Агентын борлуулалтын гэрээ-ний дагуу үүссэн 20,000,000 /Хорин сая/ төгрөгийн үлдэгдэл төлбөр 20,000,000 /Хорин сая/ төгрөг, алдангид 5,000,000 /Таван сая/ төгрөг, нийт 25,000,000 /Хорин таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 /Таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА