| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/01068/И |
| Дугаар | 312/ШШ2025/00855 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 312/ШШ2025/00855
| 2025 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 312/ШШ2025/00855 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *************** байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум ****************** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох 15,414,253 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь *******Банктай 2024 оны 09 дугаар сарын 09-ны өдөр 2010116514 дугаартай зээлийн гэрээ байгуулан 16,930,000 /Арван зургаан сая есөн зуун гучин мянган/ төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,257,333.32 /Хоёр сая хоёр зуун тавин долоон мянга гурван зуун гучин гурван төгрөг гучин хоёр мөнгө/ , зээлийн хүүд 1,128,297.51 /Нэг сая нэг зуун хорин найман мянга хоёр зуун ерэн долоон төгрөг тавин нэгэн мөнгө/, нэмэгдүүлсэн хүүд 4,066.03 /Дөрвөн мянга жаран зургаан төгрөг гурван мөнгө/ төгрөгийг төлсөн. 2025 оны 02 сараас хойш зээлдэгч ямар ч төлөлт хийгээгүй. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ. *******Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, шаардах хуудас өгсөн боловч 2024 оны 02 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 91 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлийн гэрээний үүрэгт 15,414,253.14 /Арван таван сая дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун тавин гурван төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулж өгнө үү. Гэжээ
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Д.******* нь ******* ******* ХК-иас 2024 оны 09 сард 16 сая төгрөгийн зээл авсан. Энэ оны 02 дугаар сараас хувийн шалтгааны улааас хугацаа хэтэрч 3 сар төлөөлгүй. ******* *******наас нэхэмжилсэн 15,414,253 төгрөгийг төлөхөө энэ хариу тайлбараар гаргаж байна. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******өд холбогдуулан 15,414,253 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болох 15,414,253 төгрөгийг хариуцагч Д.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,021 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******өөс 117,510 төгрөг, төрийн сангаас 117,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 15,414,253 төгрөгийг хариуцагч Д.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,021 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******өөс 117,510 төгрөг, төрийн сангаас 117,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН