2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/11174

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 01

191/ШШ2025/11174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, ****** ******, **** ****, *** тоот хаягт байрлах ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* (РД:БЗ76110206)-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* (РД:БЗ76110206)-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

******* ******* ******* ******* ХХК нь Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,559,910 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* (РД:БЗ76110206)-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: улсын тэмдэгтийн хураамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл хүсэгчийн анкет, зээлийн гэрээ, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.08.01-ний өдрийн 197/ШЗ2025/42822 дугаар захирамж, итгэмжлэлийг хавсарган ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.******* овогт ******* (РД:БЗ76110206)-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулахаар тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа шүүхэд гаргана. гэж тус тус заасан

 

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Б. нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ.

 

6.******* ******* ******* ******* ХХК болон Б. нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь зээлийн гэрээгээр тогтоогджээ.

 

Б. нь Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, ** дугаар хороолол, байр, ** тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.08.01-ний өдрийн 197/ШЗ2025/42822 дугаар захирамжаар тогтоогдсон байна.

 

Мөн шүүхийн журмаар ажиллагаа явуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс Б.ы хаягийг тодруулахад Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, байр, *** тоот хаягт оршин суудаг гэх лавлагаа ирүүлсний дагуу шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй. гэх шуудан хүргэгчийн магадалгаа, хорооны Засаг даргын тодорхойлолт ирүүлжээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* (РД:БЗ76110206)-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* (РД:БЗ76110206)-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоож, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК (утас:94565353, 95097353)-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА