Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2025/02274

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* багт байрлах, ******* аймгийн *******ын газар /утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 7-р баг, *******, ******* *******, 25-р гудамж, 6б тоотод оршин суух, ******* овогт ын /РД: , утас: /-д холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 2,428,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Т.аас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 2,428,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь ******* аймгийн *******ын газраас нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 2,428,000 төгрөгийг 10 хувааж буюу 2025 оны 12 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-нд 242,800 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар нь хариуцагч Т.аас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 2,428,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Т. нь 2025 оны 12 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-нд 242,800 төгрөгөөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.аас 26,899 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газрын нэхэмжлэлийн шаардлага 2,428,000 төгрөгийг хариуцагч Т. нь 2025 оны 12 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-нд 242,800 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-нд 242,800 төгрөгөөр төлөхөө хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.аас 26,899 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА