| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/02904/И |
| Дугаар | 312/ШШ2025/02379 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 312/ШШ2025/02379
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, *******-р баг, 24 хороолол, ******* өргөн чөлөө-5 гудамж, ******* байр, 7 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: *******, утас: 8/,
Нэхэмжлэгч: аймаг, сум, 4-р баг, 31 байр, 1 тоотод оршин суух, овогт гийн ******* /РД: , / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймаг, сум, баг, тоотод оршин суух, овогт ийн /РД: , утас: /,
Хариуцагч: аймаг, сум, баг, тоотод оршин суух, овогт ийн /РД: , утас: 8046*******36/,
Хариуцагч: аймаг, сум, баг, тоотод оршин суух, овогт ын /РД: , утас: / нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны ******* дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны ******* дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нар нь нэхэмжлэгч нараас анх 2024 оны 047 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 8 удаагийн гүйлгээгээр нийт 28,000,000 төгрөгийг өөрсдийн нэр дээрх 5090367284, 3054009707, 1805214861 тоот дансаар дамжуулан авсан. Хариуцагч нар удаа дараа мөнгөө өгнөө гэж хэлж өргөдөл бичиж өгдөг боловч элдэв зовлон ярьж явсаар өдийг хүртэл төлөөгүй байна.
Нэхэмжлэгч И.*******аас Б.ын 5090367284 дансанд 2024.07.30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024.12.24-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг. С.гийн 3054009707 дансанд 2024.07.30-ны өдөр 2,000,000 төгрөг, А.гийн 1805214861 дансанд 2024.12.28-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025.01.23-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Нэхэмжлэгч О.*******ээс Б.ын 5090367284 дансанд 2024.11.30-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024.12.20-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөг. А.гийн 1805214861 дансанд 2024.12.28-ны өдөр 1,*******0,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хариуцагч нар 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 6,400,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 21,600,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Алъяасүрэнбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийт 686,000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдэл 15,400,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь гийн 2,900,000 төгрөг болон, өөрийн 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.*******, И.******* нар нь хариуцагч Д., А., С. нараас зээлийн гэрээний үүрэгт 21,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Д., А., С. нь 20,300,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.*******, И.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,950 төгрөгийн 132,975 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч нараас 132,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.*******, И.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 21,600,000 төгрөгийг хариуцагч Д., А., С. нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Нэхэмжлэгч О.*******, И.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,950 төгрөгийн 132,975 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч нараас 132,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******, И.******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА