Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 312/ШШ2025/02398

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: *******, утас: *******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, тоотод оршин суух, ын овогт гийн /РД: , утас: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 1,538,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.*******

Хариуцагч Р.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд хариуцагч Р.ид холбогдуулан Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 1,538,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

 

3. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ 2025.07.29-ний өглөө 66-21 ОРН Changan uni авто машиныг маань 46-63 ОРБ улсын дугаартай Р. гэдэг жолооч мөргөж хохирол учруулаад зугтаасан билээ. Мөргөснөөс үүдэлтэй гэм хорын хохирлыг одоо болтол гүйцэд төлөөгүй учир шүүхэд уг этгээдээс өмнө нэхэмжилсэн 1,500,000 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг улсын орлого болгосон учир тус тус Р.оос гаргуулж надад өгөхийг шүүхээс нэхэмжилж байна. Иймээс хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэж тайлбарладаг.

 

4. Хариуцагч Р. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцдэг бөгөөд тэрбээр татгалзлын үндэслэлээ ...Миний бие 2025.07.29-ний өглөө машинаа зогсоол дээрээс хөдлөхдөө 66-21 ОРН улсын дугаартай машиныг шүргэж гэмтэл гаргасан. Тухайн үедээ гэмтэл гаргасныг мэдэлгүй хөдлөөд явсан. ЗЦГ-аас дуудахад очиж уг гэмтлийг мэдсэн. Улаанбаатар руу ачина гэхээр нь унааны зардал 450,000 төгрөг, 7 литр тосолд 65,000 төгрөг, Улаанбаатараас ирэхэд нь нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг төлсөн болно. Миний учруулсан гэмтэл нь энд засуулах боломжтой гэмтэл бөгөөд тухайн жолоочийн шаардлагаар хүний хөрөнгөд гэмтэл учруулсандаа гэмшиж уг төлбөрүүдийг хийсэн. Миний хувьд гэмтэлд тохирсон төлбөрөө хангалттай төлсөн... гэж тайлбарладаг.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

I. Хариуцагч Р. нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ******* аймаг, ******* сум, ******* багийн нутаг дэвсгэр Сайхан төв худалдааны төвийн урд зогсоол дээр Хуйндай Портер маркийн 46-63 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийж байх үедээ тус зогсоолд байсан Changan маркийн 66-21 ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд эвдрэл хохирол учруулжээ.

 

II. Тухайн Changan маркийн 66-21 ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь иргэн Хишигсүрэнгийн Эрдэнэбулган /нэхэмжлэгч С.*******гийн нөхөр гэх/ болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэргийн 15 дугаар талд авагдсан Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ-ний хуулбар, 20 дугаар талд авагдсан Хас үнэлгээ ХХК-ийн гаргасан Автомашин техникийн үнэлгээний тайлан-д эзэмшигчийн нэрийг Х.Эрдэнэбулган гэж бичсэн байдал зэргээр тус тус нотлогдож байна.

 

III. Хөрөнгийн үнэлгээний Хас үнэлгээ ХХК-ийн гаргасан үнэлгээгээр дээрх зам тээврийн ослын улмаас иргэн Х.Эрдэнэбулганы өмчлөлийн Changan маркийн 66-21 ОРН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 1,999,993 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан болохыг тогтоосон байна.

 

IV. Хариуцагч Р. нь дээрх Changan маркийн 66-21 ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд нийт 2,515,000 /УБ хот руу автомашиныг ачуулахад 450,000 төгрөг, антифриз 65,000 төгрөгөөр худалдан авч өгсөн, үнэлгээгээр тогтоогдсон 2,000,000 төгрөгийг төлсөн/ төгрөгийг төлсөн болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх ба нэхэмжлэгч тал үүнийг үгүйсгээгүй болно.

 

V. ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтан 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 0538546 дугаартай Шийтгэлийн хуудас-аар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.ид 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

6. Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь зам тээврийн осол болсон үйл баримтын талаар маргаагүй, харин уг ослын улмаас Changan маркийн тээврийн хэрэгслийн радиотор цоорсон эсэх нь талуудын маргааны зүйл болж байх боловч иргэний хэргийн шүүх нь зөрчлийн хэрэг хянан шалгасан ажиллагаанд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй бөгөөд харин зөвхөн зөрчлийн улмаас үүссэн гэм хорын хохирлыг гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд ...гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар тус тус зааснаас гадна мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

 

8. Хуульд ийнхүү зааснаас үзвэл гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл байх, уг үйлдлийн улмаас гэм хор учирсан байх, хууль бус үйлдэл гэм буруу хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа тохиолдолд гэм хорыг хариуцан арилгах үүрэг бий болох ба учирсан хохирлыг тухайн эд хөрөнгийн өмчлөгчид төлөхөөр хуульчилсан байна. Хариуцагч Р. нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******гийн 66-21 ОРН улсын дугаартай машиныг шүргэж гэмтэл учруулсаны төлбөрт Улаанбаатар хот руу ачуулсан унааны зардал 450,000 төгрөг, 7 литр тосолд 65,000 төгрөг, засварын төлбөрт нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг тус тус төлсөн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь 1,500,000 төгрөгийг радиаторын төлбөр гэж тайлбарлаж байгаа хэдий ч ямар үндэслэлээр нэхэмжилж байгаагаа тодорхой тайлбарлаж чадахгүй байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар нотолж, чадахгүй байна гэж дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч Р.ид холбогдох бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 1,538,950 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

10. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч Р.ид холбогдох бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 1,538,950 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.БАТТУЛГА