| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/02304/И |
| Дугаар | 312/ШШ2025/02644 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 312/ШШ2025/02644
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: Улаанбаа******* *******, Сүхбаа******* *******, ******* *******, *******ийн *******-*******, ******* т байрлах Хаан /РД: , утас: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, - сум, Ш баг, - тоот хаягт оршин суух, Х овогт Л Э /РД:, утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,906,087.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Э нь Хаан банктай 202 оны 0 ******* сарын 17-ны өдрийн №175074654 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ, №БГХ/5074654 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 0 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Л.Э нь зээлийн гэрээний үүрэгт 20******* оны 07 ******* сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 19,209,590.16 төгрөг, зээлийн хүү 7,740,854.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,195.57 төгрөг, нийт 26,96,640.27 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Л.Э нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 20******* оны 06 ******* сарын 19-ны өдрийн байдлаар 15 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 ******* зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно. гэж, мөн хуулийн 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтпээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдс тооцно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд зээлдэгч Л.Эаас 20******* оны 07 ******* сарын 08-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд зээлийн төлбөр үндсэн зээлийн төлбөр 20,990,409.84 төгрөг, зээлийн хүү ,610,990.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 04,687.2 төгрөг. Нийт 24,906,087.22 төгрөг гаргуулах. Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Лхагва овогтой Э миний бие Хаан банкинд 24,906,087.22 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээлээ төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан хариуцагч Л.Эт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 24,906,087.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Э нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 24,906,087.22 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,480 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эаас 141,240 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан -д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 ******* зүйл, 12 ******* зүйлийн 12.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан -ийн Зээлийн гэрээний үүрэгт 24,906,087.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Э хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,480 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эаас 141,240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан -д олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА