| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03265/И |
| Дугаар | 312/ШШ2025/02406 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 312/ШШ2025/02406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 8-р хороо, ******* сайд, *******ын гудамж, өөрийн байранд байрлах, ******* ******* ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Н.Батсуурийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь тус *******наас 2024.12.11-ний өдөр барьцаат зээлийн дугаартай гэрээгээр 10,000,000 төгрөгийг онлайн цахим зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй хэрэглээний зориулалтаар, сарын хугацаатай авсан. Цалингийн зээл авах үедээ -т ажиллаж байсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчиж төлбөрөө хугацаандаа төлөлгүй *******тай байгуулсан гэрээгээ зөрчиж байгаа бөгөөд 2025 оны 04 сараас хойш зээлийн төлбөрөөс огт төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй, холбогдох боломжгүй, оршин суух албан ёсны хягаараа амьдраагүй байна. **************тай байгуулсан тоот зээлийн гэрээний 3.1, 3.2 заалтуудыг зөрчсөн. аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 05 сард нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 312/ШЗ2025/07011 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийг уг хаягтаа оршин суудаггүй болох нь нотлогдож хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Зээлдэг Н.Батсуур нь хамгийн сүүлд аймаг, сум, 14-р баг, хонхор, гудамж, 5 тоотод амьдарч байсан болно гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн цахим лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 312/ШЗ2025/07011 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Н.Батсуурийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Батсуурийг хаана оршин сууж байгаа нь тодорхой бус үйл баримт тогтоогдож байх тул түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хүсэлт гаргагчийн оршин суугаа аймаг дахь гийн газарт даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Нацагдоржийн Батсуурь /РД: ДС86022109/-г эрэн сурвалжилсугай.
2. Н.Батсуурийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /утас: *******/-д мэдэгдэхийг аймаг дахь гийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА