2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/11179

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 01

191/ШШ2025/11179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.олортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, ***** ******** гудамж, өөрийн байранд байрлах ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* (РД:ЖЯ*******)-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .Амарбаясгалан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох ******* овогт ******* ******* (РД:ЖЯ*******)-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

******* ******* ХК нь .*******той зээлийн гэрээ байгуулж зээл олгосон. Зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчсөн тул аймгийн сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* (РД:ЖЯ*******)-ыг сурвалжилж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон тушаал, аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.09.01-ний өдрийн 309/ШЗ2025/03369 дүгээр захирамж, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, . иргэний үнэмлэхний цахим лавлагааг хавсарган ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.******* овогт ******* ******* (РД:ЖЯ*******)-ыг эрэн сурвалжлуулах тухай ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулахаар тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа шүүхэд гаргана. гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: .******* нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул аймгийн сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ.

 

6.******* ******* ХК болон .******* нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь зээлийн гэрээгээр тогтоогдсон.

 

Ш.Энхмандах нь аймаг, сум, * дугаар баг, уйрын * дугаар гудамж, ** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.09.01-ний өдрийн 309/ШЗ2025/03369 дүгээр захирамжаар тогтоогдсон байна.

 

Мөн шүүхийн журмаар ажиллагаа явуулж, . оршин суух дээрх хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй. шуудан хүргэгчийн магадалгаа, хорооны Засаг дарга тодорхойлолт ирүүлжээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох . эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* (РД:ЖЯ*******)-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар болох ******* овогт ******* ******* (РД:ЖЯ*******)-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоож, нэхэмжлэгч ******* ******* ХК (утас: 75771888, 88640614, 99061913, 91110773)-д мэдэгдэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЛОРТУЯА