| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03334/И |
| Дугаар | 312/шш2025/02407 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 312/шш2025/02407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 8-р хороо, ******* сайд, *******ын гудамж, өөрийн байранд байрлах, ******* ******* ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: *******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь тус *******наас 2024.05.11-ний өдөр барьцаат зээлийн дугаартай гэрээгээр 34,300,000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргийг огт биелүүлээгүй зээлийн төлбөрөө огт төлөлгүй *******тай байгуулсан гэрээгээ зөрчиж байна. *******тай холбогдож чадахгүй байгаа. Оршин суух албан ёсны хаяг дээрээ амьдрахгүй байгаа. Иймд *******ыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн цахим лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 312/ШЗ2025/06108 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг хаана оршин сууж байгаа нь тодорхой бус үйл баримт тогтоогдож байх тул түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хүсэлт гаргагчийн оршин суугаа Орхон аймаг дахь гийн газарт даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Эрдэнэсүрэнгийн Хүрэлбаатар /РД: ФА95121216/-г эрэн сурвалжилсугай.
2. *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /утас: *******/-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь гийн газарт даалгасугай.
4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА