| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03153/И |
| Дугаар | 312/ШШ2025/02408 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 312/ШШ2025/02408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, *******т ******* тоотод байрлах, ******* овогт *******ийн ******* /РД: *******, утас: /-ийн нэхэмжлэлтэй,
г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* миний бие нь тай 15 жил хамт амьдарч дундаасаа охин , охин , охин гэх гурван охинтой болсон. Миний бие нь төрсөн охидуудтайгаа 2 жил огт уулзаагүй. Тиймээс аавын үүргийг биелүүлж төрсөн хүүхдүүдтэйгээ уулзах хүсэлтэй байгаа тул ээж г хаана байгаа хаягийг тодруулж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* багийн Засаг даргын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Б.*******ын нэхэмжлэлтэй г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох гийн хаана оршин сууж байгаа нь тодорхой бус үйл баримт тогтоогдож байх тул түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хүсэлт гаргагчийн оршин суугаа ******* аймаг дахь гийн газарт даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Элбэгбаярын Одмаа /РД: ИЖ89070505/-г эрэн сурвалжилсугай.
2. Э.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож хүсэлт гаргагч нэхэмжлэгч Б.******* /утас: /-д мэдэгдэхийг ******* аймаг дахь гийн газарт даалгасугай.
4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА