| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 304/2025/00732/И |
| Дугаар | 312/шш2025/02410 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 312/шш2025/02410
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 1-р хороо, *******гийн гудамж-28, ******* цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 1-р баг, , ******* 3 гудамж, тоотод оршин суух, овогт ийн /РД: , утас: /-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,488,698 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Г.гаас зээлийн гэрээний үүрэгт 2,488,698 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 2,488,698 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.гаас 2,488,698 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,769 төгрөгийн 27,384.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Г.гаас 27,384.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,488,698 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,769 төгрөгийн 27,384.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Г.гаас 27,384.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА