Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/02642

 


2*******5 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2*******5/*******642

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* хот, Ч******* дүүрэг, Э******* өргөн чөлөө, *******-р байр, ******* Т******* 7******* тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК /РД: , утас. 1**************5/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг - сум, гол баг, гол - тоотод оршин суух, Б овогт Л /РД: ФБ8600428, утас: 5631818/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6,641,327 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунцэцэг /цахим/

Хариуцагч Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булгантамир нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Л.т холбогдуулан зээлийн төлбөр 6,641,327 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: ...Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн интернэшл ХХК-иас Iphone 13 загварын гар утсыг худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн интернэшл ХХК-ийн Хаан банз дахь 5004888 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлийн гэрээний 3.2-т зээлдэгч нь Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Үндсэн зээл 2,775,474 төгрөг, зээлийн хүү 3,28,234 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,1 төгрөг, нотариатын зардал 500 төгрөг, эрэн хайх ажиллагааны зардал 70,200 төгрөг нийт 6,641,327 төгрөгийг зээлийн гэрээний 5.1.10 дахь хэсэгт заасны дагуу гаргуулж өгнө үү гэж тодорхойлдог.  

3. Хариуцагч Л. нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч: Миний бие Л. Сайн интернэшл ХХК-ийн нэхэмжилсэн 6,641,327 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 2,775,474 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар гаргадаг.

 4. ******* Ивээлт ББСБ ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Ч.Дэчин-Отгон, хариуцагч Л. нар 2*******1 оны 12 сарын 01-ний өдөр харилцан тохиролцож 3,50,10 төгрөгийг жилийн 34.8%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулжээ. Талуудын хооронд байгуулсан зээлийн эргэн төлөлтийн хуваариар зээлдэгч Л. нь 24 сарын хугацаанд зээлийн нийт төлбөрт 4,814,08 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

5. Хариуцагч Л. нь зээлийн гэрээнд зааснаар 2*******2 оны 05 сарыг дуустал үүргээ зохих ёсоор гүйцэтгэж зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу төлж 2,775,474 төгрөг үлдсэн нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчаас зээлийн гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа анх авсан зээл 3,50,10 төгрөгөөс тооцож хүү, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3, 222.4-т зааснаар хариуцагч Л. нь хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлагыг хүлээх үүрэгтэй буюу хариуцагч Л. нь гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй байна. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар гүйцэтгээгүй буюу зохих ёсооор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 2,775,474 төгрөгөөс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байтал эхэлж авсан 3,50,10 үнийн дүнгээс тооцож үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь буруу байна. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоохоор байтал зээлийн хүү 3,28,234 төгрөг гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзнэ. Тодруулбал нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон байх тул зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Л.ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, амьдралын нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар 1,387,237 төгрөгийн анзыг тавин хувиар багасгаж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 2,774,474 төгрөг, алданги 63,56 төгрөг нийт 3,5,842 төгрөгийг ******* Ивээлт ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,11,485 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,1 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.ээс улсын тэмдэгтийн хураамжид 71,2.4 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хариуцагч Л.ээс зээлийн гэрээний үүрэгт 2,774,474 төгрөг, алдангид 63,56 төгрөг, нийт 3,5,842 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,11,485 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,1 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.ээс улсын тэмдэгтийн хураамж 71,2.4 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар 75.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.БАТТУЛГА