| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03012/И |
| Дугаар | 312/ШШ2025/02641 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 312/ШШ2025/02641
2025 оны сарын 17 өдөр
Дугаар 3/ШШ2025/02641
Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, *******-******* , *******, ******* захын ******* ******* б******* төвд байрлах, ******* ******* ХХК /РД: , утас: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг *******-******* , баг, *******тал -р гудамж, тоотод оршин суух, овогт /РД: Р, утас: , /-д холбогдох
Зээлийн төлбөр 2,134,675.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө. нь ******* ******* ХХК-тай Худалдах, худалдан авах гэрээ-г 2025 оны 05 дугаар сарын 01-нд жилийн хугацаатайгаар гэрээ байгуулж бараа авч эхэлсэн. Тус харилцагч нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 545,970 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,016,990 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 189,040 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 225,350 төгрөг нийт 1,977,350 төгрөгийн бараа авсанаас 350,000 төгрөг төлж үлдэгдэл 1,627,350 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд авсан бараа бүтээгдэхүүний төлбөр 1,627,350 төгрөг, алданги 507,325.1 төгрөг ннийт 2,134,675.1 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 2,134,675.1 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ө.аас зээлийн төлбөр 2,134,675.1 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ө. төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлгийн өмнө гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,105 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ө.аас улсын тэмдэгтийн хураамж 49,105 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ө.д холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 2,134,675.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,105 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ө.аас улсын тэмдэгтийн хураамж 49,105 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА