Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 312/шш2025/02485

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, 4 хороолол, *******гийн гудамж, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: , утас: 88477678/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: аймаг, сум, 3-р баг, 3 төв, 4 давхарт оршин суух, вогт ийн /РД: , утас: /-д холбогдох 73,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь 2025 оны 01 сард хариуцагч Д.тай холбогдон уулзаж түүгээр тендэрийн төсөл боловсруулах талаар зөвлөх үйлчилгээ авах, тендерт сонгогдсон компанитай туслан гүйцэтгэх гэрээгээр оруулж өгөх, үүнтэй холбоотой шаардлагатай баримтыг бүрдүүлэх ажлыг 2025 оны 06 сард багтаан хийлгэхээр аман хэлбэрээр харилцан тохиролцож гэрээний төлбөрийг 70,000,000 /далан сая/ төгрөгөөр тохиролцсон.

 

Тохиролцсоны дагуу хариуцагчийн банкны тоот дансанд 2025 оны 05-р сарын 21-ний өдөр 21,000,000 /хорин нэгэн сая төгрөг/, 2025 оны 06-р сарын 15-ны өдөр 50,000,000 /тавин сая төгрөг/, 2025 оны 06-р сарын 16-ны өдөр 2,350,000 /хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг буюу гэрээний үндсэн төлбөр болон шаардлагатай зардлуудыг тус тус шилжүүлсэн.

 

Нэхэмжлэгч тохирсон ёсоор төлбөр мөнгийг бүрэн шилжүүлсэн боловч Д. нь тохиролцсоны дагуу гүйцэтгэх үүргээ биелүүлэлгүй санаатайгаар үүргээ зөрчсөн. Хариуцагчид хандан "төслийн ажил юу болж байна?", "ажил хэр ахицтай байна?""ямар компанитай гэрээ байгуулах болсон, ямар компанитай хамтарч ажиллах болсон" гэх мэтээр түүний холбогдох утсаар болон цахим хаягаар холбогдсон боловч огт хариу өгдөггүй, анх ганц нэг утсаар ярихдаа болгоно, бүтнэ гэдэг боловч имэйл захидал, зурваст огт хариу бичдэггүй бөгөөд тодорхой үр дүнд хүрээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь анхнаасаа тийм холбоо сүлбээ байхгүй байсан гэж хардах болсон. Ингээд 2025 оны 06 дугаар сард гүйцэтгэх ёстой ажил өнөөдрийг хүртэл буюу 4 сарын хугацаанд биелүүлэлгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Иймд хариуцагчаас 73,350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үүгэжээ.

 

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь С.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 73,350,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.аас 73,350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Д. нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,000 төгрөгийн 262,500 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамж 262,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлага 73,350,000 төгрөгийг хариуцагч Д. нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,000 төгрөгийн 262,500 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамж 262,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА