Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 312/ШШ2025/02486

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 8-р хороо, ******* ******* *******ын гудамж, ******* банкны төв байранд байрлах, ******* банк ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг, сум, -р баг, , Толгод 2-р гудамж, тоотод оршин суух, овогт ын /РД: , утас: /-д холбогдох 21,632,98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.оос зээлийн гэрээний үүрэгт 21,632,98 төгрөг гаргуулж ******* банк ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь ******* банкнаас нэхэмжилсэн 21,632,98 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус банкны төлөөлөгч тай утсаар холбогдож харилцан тохиролцож 2 жилийн хугацаанд буюу 2025.11.30-нд 500,000 төгрөг, 2025.12.31-нд 500,000 төгрөг гэх байдлаар 2026.11.30-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн сүүлийн өдрүүдэд 500,000 төгрөгөөр төлөлт хийж байгаад үлдэх мөнгийг нь дараагийн 1 жилийн хугацаанд хувааж төлөхөөр тохиролцоонд хүрсэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.оос 21,632,98 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Б. нь 2 жилийн хугацаанд буюу 2025.11.30-нд 500,000 төгрөг, 2025.12.31-нд 500,000 төгрөг гэх байдлаар 2026.11.30-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн сүүлийн өдрүүдэд 500,000 төгрөгөөр төлөлт хийж байгаад үлдэх мөнгийг нь дараагийн 1 жилийн хугацаанд хувааж төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,112 төгрөгийн 133,056 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамж 133,056 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 21,632,98 төгрөгийг хариуцагч Б. нь 2 жилийн хугацаанд буюу 2025.11.30-нд 500,000 төгрөг, 2025.12.31-нд 500,000 төгрөг гэх байдлаар 2026.11.30-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн сүүлийн өдрүүдэд 500,000 төгрөгөөр төлөлт хийж байгаад үлдэх мөнгийг нь дараагийн 1 жилийн хугацаанд хувааж төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,112 төгрөгийн 133,056 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамж 133,056 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА