Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 312/Шш2025/02487

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 2-р хороо, ******* гудамж, өөрийн байранд байрлах, ******* ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, *******-р баг, , 2-р гудамж, 4 тоотод оршин суух, Шарнууд овогт ын /РД: , утас: /-д холбогдох 34,342,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.оос зээлийн гэрээний үүрэгт 34,342,458 төгрөг гаргуулж ******* ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* тай цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан зээл авсан нь үнэн болно. Би сарын 3,000,000 төгрөгийн орлоготой бөгөөд , , уудад болон эхнэрийн ны зээлийг төлдөг. Энэ тухайгаа тус ны төлөөлөгч Тэмүүжинтэй харилцан тохиролцоод сар бүр 500,000 төгрөгөөр төлөхөөр тохирсон болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* наас Б.ийн 2024.11.21-ний өдөр байгуулсан цахим цалингийн зээлийн гэрээний төлбөрт 34,342,458 төгрөг нэхэмжилсэн. Зээлдэгч нь тус нэхэмжлэлийг хүлээн авч төлбөрийг төлөх байдлаар тайлбар гаргасантай танилцлаа. Тайлбарын дагуу сар бүр 500,000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.оос 34,342,458 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Б. нь сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,662 төгрөгийн 164,831 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамж 164,831 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 329,662 төгрөгийг хариуцагч Б. нь сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,662 төгрөгийн 164,831 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамж 164,831 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА