Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 312/ШШ2025/02488

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* рестораны зүүн жигүүрт байрлах, ******* ******* ХК /РД: *******, утас: 99352533/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 5-р баг, ******* баг, 5 хороолол, ******* байр, 13 тоотод оршин суух, Хунх овогт ы /РД: , утас: /-д холбогдох *******,497,489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.оос зээлийн гэрээний үүрэгт *******,497,489 төгрөг гаргуулж ******* ******* ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* *******наас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох *******,497,489 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.оос *******,497,489 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Б. нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,437 төгрөгийн 127,718.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамж 127,718.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага *******,497,489 төгрөгийг хариуцагч Б. нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,437 төгрөгийн 127,718.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамж 127,718.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА