| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03283/И |
| Дугаар | 312/ШШ2025/02640 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 312/ШШ2025/02640
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 312/ШШ2025/02640
Орхон аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Ц.О*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч З.*******өд холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.О******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ц.О******* нь 2025 оны 11 сард гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Учир нь нөхөр болох З.*******ийн элэгний хорт хавдар нь хүндэрч хот явах болсон. Мөн олон жилийн хамт амьдарсанаа бодож нэхэмжлэлээ буцаах хүсэлтэй байна. Миний бие одоогоор эмчилгээ хийлгээд гайгүй сайн байгаа тул нөхөр болох З.*******өд гомдол санал байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч З.*******өд холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээсээ ... нөхөр болох З.*******ийн элэгний хорт хавдар нь хүндэрч хот явах болсон. Мөн олон жилийн хамт амьдарсанаа бодож нэхэмжлэлээ буцаах хүсэлтэй байна.... гэсэн үндэслэлээр татгалзаж байгаа талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж зааснаар нэхэмжлэгч Ц.О******* нь гэрлэлт цуцлуулах шаардлагатай нэхэмжлэлээ сайн дураараа татан авахаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж дүгнэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.О*******ын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА