Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/00187

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/00187

 

 

Х.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 182/ШШ2018/02438 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Х.Бгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн Б бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Х.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Бямбажаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие Хан-Уул дүүргийн Цэцээ гүн цогцолбор сургуулиас бие даасан 59 дүгээр сургуулийг шинээр үүсгэн байгуулахад захирлыг түр орлон гүйцэтгэгчээр 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр томилогдож, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын журмын дагуу шалгалт өгч хамгийн өндөр оноо авсан тул Нийслэлийн Б бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/43 тоот захирамжаар жинхлэн томилогдсон. 2017 онд сурагчдыг зөөх автобусны асуудлыг шат шатанд тавьснаар сургууль маань шинэ автобустай болсон. 2016-2017, 2017-2018 оны хичээлийн жилд гаргасан багш сурагчдын олимпиад, уралдааны амжилтыг 2017 оны Бтай байгуулсан үр дүнгийн гэрээний тайланд зураг, тайлбартай нь тодорхой тусгасан. Манай 59 дүгээр сургууль 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор дүүргийн хэмжээний төрийн болон төрийн бус өмчийн 25 сургуулиас 11 дүгээрт эрэмбэлэгдэж, шалгалт өгсөн 8 хичээлийн 4 нь улс, нийслэл, дүүргийн дунджаас дээгүүр 4 хичээлийн дүн ойролцоо үзүүлэлттэй дүгнэгдсэн байна. 2017 оны ажлын гүйцэтгэл, үр дүнгийн гэрээний биелэлтийг ажлын байран дээр ирж үзэн шалгалгүйгээр өө хайх зорилгоор ирсэн комиссын дүгнэлтээр бүтэн жилийн ажлыг дүгнэж бичсэн нь үр дүнгийн гэрээний тайлбараас харагддаг. Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ болон багш сурагчдын уралдаан, тэмцээний амжилтын талаар илт муучилж, тооцоогүй дүгнэсэн. Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсыг 2018 оны 4 дүгээр сард өгсөн бөгөөд Бтай байгуулсан гэрээнд тусгагдаагүй зүйлийг оруулж бичсэн байна. Захирал миний хувьд ёс зүйтэй холбоотой гомдол санал гарч байгаагүй болно. 2017 оны санхүүгийн Нийслэлийн аудитын шалгалтаар ямар ч зөрчилгүй, зөвлөмж ч аваагүй ажилласан. Үүнийг үр дүнгийн гэрээний үнэлгээ танилцуулах хурал дээр Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа онцлон хэлж байсан. Миний бие 2016 оны үр дүнгийн гэрээн дээр мөн үнэлгээ авсан. Үүнийг би зөвшөөрөөгүй, зохих газар гомдол гаргасан боловч энэ талаар арга хэмжээ аваагүй, би 2017 онд бүтэн ажилласан. Ингээд 2017 оны үр дүнгийн гэрээгээ байгуулах гэж төслөө Хан-Уул дүүргийн Бд оны эхний улиралд багтаан явуулсан боловч гэрээ байгуулахгүй явсаар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний тайланг 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр дүгнэсэн. Манай сургуулийн Эрдмийн хөтөч Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөл нь 2017 оны ажлаараа дүүргийн шилдэг Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөл болсон. Үүнийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс тодруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан байдаг. Захирал миний хувьд ёс зүйн ямар нэг зөрчил гаргаагүй, ажлаа чин шударгаар гүйцэтгэж, алслагдсан хорооны сургууль гэлтгүй Нийслэл, дүүргээс зохион байгуулсан аливаа ажилд сургууль хамт олноо бүрэн оролцуулан, амжилттай ажиллаж байхад ажлын үр өгөөж бүтээмжийг харгалзалгүй, дүүргийн Бтай байгуулсан үр дүнгийн гэрээг F  гэж үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа шат шатны удирдлагуудад тухай бүр албан бичиг, тайлбарын хамт хүргүүлсэн. Нийслэлийн Б бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Б/115 тоот захирамж гарсныг надад огт мэдэгдээгүй, миний бие 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажиллаж, цалин хөлсөө авсан бөгөөд Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/76 тоот ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай тушаал гарсныг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн Боловсролын хэлтсийн төвийн мэргэжилтэн Ж.Алтанчимэг утсаар ярихад мэдсэн. Ингээд 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр комисс ирж ажил хүлээлцсэн хурлын тэмдэглэл мөн эх хувиараа байгаа. Ажлаас чөлөөлөх захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна. Миний бие сахилгын зөрчлийг давтан гаргасан зүйлгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчил гаргаагүй болно. Хэрэв намайг ноцтой зөрчил гаргасан гэж байгаа бол ямар ноцтой зөрчлийг гаргаж, тэр нь хэрхэн тогтоогдож, байгууллагад ямар хэмжээний хохирол учруулж, нэр хүндийг нь хохироосон нь тогтоогдохгүй байна. Сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол арга хэмжээ тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд ажлаас халсан тушаалыг зөвшөөрөхгүй байгаа тул намайг Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гаргах хүртэл тооцон гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуулийн захирал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т зааснаар Төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж зааснаар хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр гэрээ байуулж, тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт зааснаар талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно. гэж заасны дагуу ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ноцтой зөрчлийг харилцан тохиролцож, зөрчлийн тохиолдол нэг бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан. Хан-Уул дүүргийн Бтай байгуулсан 59 дүгээр сургуулийн захирлын 2016 оны үр дүнгийн гэрээ дүгнэсэн бөгөөд Хангалтгүй гэж дүгнэгдсэн. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх журам-ын 7.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээнд Дүүргийн Бтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт Хангалтгүй дүгнэгдсэн гэж заасныг тус тус үндэслэн захирлын албан тушаалаас чөлөөлөх Б/115 дугаар захирамжийг нийслэлийн Б 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр гаргасан. Х.Б нь Хан-Уул дүүргийн Бтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд үнэлгээн дээр ямар нэг гомдол, тайлбарыг гаргаагүй бөгөөд үнэлгээг дахин хэлэлцүүлэх үндэслэл бүхий тайлбарыг гаргаж маргаан үүсгээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Х.Бг Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Нийслэлийн Б бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 5 502 751 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Бгийн дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Б бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Бгийн гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Нийслэлийн Б бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 102 994 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр давж заалдах гомдолдоо:

... Үр дүнгийн гэрээний зорилгыг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам"-ын 2.2-т "Энэхүү гэрээний зорилго нь үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино" гэж тодорхойлсон. Мөн 8 дугаар хэсгийн 8.1-т "Төсвийн ерөнхийлөн захирагч гэрээ байгуулах болон дүгнэхээс татгалзсан, эсхүл төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид гэрээний биелэлтээ тайлагнаагүй, гэрээний төслөө хүргүүлээгүй тохиолдолд холбогдох тал Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлд харъяаллын дагуу гомдол гаргаж болно. Холбогдох Зөвлөл ирүүлсэн гомдлын дагуу шалтгааныг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна. Шаардлагатай тохиолдолд буруутай албан тушаалтанд шаардлага хүргүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд санал гаргаж болно" гэж журамласан. Нэхэмжлэгч төрийн албан зөвлөл болон салбар зөвлөлд гомдол гаргаагүй нь урьдчилан шийдвэрлэх журмыг зөрснийг шүүх үнэлж дүгнээгүй хууль зөрчсөн гэж үзэжбайна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 182/ШШ2018/02438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Нийслэлийн Б бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/43 тоот тушаалаар нэхэмжлэгч Х.Б нь Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуулийн захирлаар томилогдсон, 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгатай хөдөлмөрийн гэрээг дахин байгуулан ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон байна. /1хх-ийн 5-7, 10, 114-117 тал/

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Б/115 тоот захирамжаар нэхэмжлэгч Х.Бг 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн гэсэн үндэслэлээр 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталжээ. /1хх-ийн 11 тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үр дүнгийн гэрээг хуульд заасан хугацаанд дүгнээгүй, 2016 оны үр дүнгийн гэрээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуулийн захирал Х.Бгийн 2017 оны үр дүнгийн гэрээ авагдсан байх бөгөөд талууд үр дүнгийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулжээ. /1хх-ийн 47-52 тал/

Төвсийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт 40.3.Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ гэж, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн 134 тоот тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 6.3-т Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу  гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэнэ гэж тус тус заасан байх бөгөөд ажил олгогчийн зүгээс ажилтан Х.Бтай үр дүнгийн гэрээ байгуулснаас хойш 3 сарын дараа буюу 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, F буюу хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 05/2340 тоот албан бичигт үр дүнгийн биелэлтийг 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хэлэлцүүлж, дүнг нэгтгэн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр танилцуулсан гэх боловч үр дүнгийн гэрээ байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс хойш 5 сарын дараа хэлэлцэж байгаа нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 1.5-д заасан хугацааг зөрчжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Бг ажлаас нь чөлөөлсөн хариуцагч Нийслэлийн Б бөгөөд Улаанбаатар хотын даргын 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Б/115 тоот захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн түүнийг Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 4 сар, 13 өдрийн олговорт нийт 5 502 751 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7А-д зааснаар нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлсний дундаж хэмжээгээр 1 сарын цалинг тооцсоныг буруу гэж үзэхгүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд гомдол гаргаагүй гэсэн үндэслэл заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаан тул уг үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд байна гэж заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 182/ШШ2018/02438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Б бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         .................

                               ШҮҮГЧИД                                               #OTHER_JUDGE_LARGE#