| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01556/И |
| Дугаар | 312/ШШ2025/01968 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 312/ШШ2025/01968
| 2025 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 312/ШШ2025/01968 | Орхон аймаг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг ....... тоотод оршин суух, ., утас:./-ийн..,
...
Гуравдагч этгээд: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 4-р хороо . тоотод оршин су...ух./,
......
Гуравдагч этгээд: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 6-р хороолол ......тоотод оршин суух ./,
......
Гуравдагч этгээд: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ....тоотод оршин суух Ш.3/,
.....
Хүсэлтийн шаардлага: хууль ёсны өвлөгч болох, нас барагчийн өвлөгдөх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч *******,
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч ,
Гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,
Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь талийгч эцэг*******ы хууль ёсны өвлөгч болох түүний өвлөгдөх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие овогтой нь Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг******* тоот байранд өөрийн аав *******, ээж Н. ******* нарын хамт оршин суух бүртгэлтэй бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 01-нд төрсөн эцэг ******* овогтой нас барж, түүний нэр дээр өмчлөлтэй Булган аймаг Сэлэнгэ сум Баруун гэх газарт 4997 м.кв талбайтай өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрх, Орхон аймаг Баян-Өндөр сум Чингэл баг Хабитат тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 765 м.кв талбайтай газар эзэмших эрх, ОРБ дугаартай Вондо-Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, ОРА дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгслийг өв нээгдсэн өдөр хүлээн авч, эзэмшиж байгаа бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгөхийг хүсч нотариатад хандахад аав маань 1984 онд гэрлэсэн гэрлэлтийн баталгаатай, эхнэр гэгч хүний нэр гарсан. Өвлөх эрхийн талаар Монголын нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд надаас өөр хүн бүртгэлгүй байгаа бөгөөд нотариатч намайг шүүхэд хандаж өвлөх эд хөрөнгөө шийдвэрлүүл гэсэн. Иймд ы намайг төрсөн эцэг ******* овогтой ы хууль ёсны өвлөгч мөн болох, түүний өмчлөлд байсан Булган аймаг Сэлэнгэ сум Баруун гэх газарт 4997 м.кв талбайтай өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрх, Орхон аймаг Баян-Өндөр сум Чингэл баг Хабитат тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 765 м.кв талбайтай газар эзэмших эрх, ОРБ дугаартай Вондо-Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, ОРА дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгслийг эд хөрөнгийн эрхийг өвлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү. ... Аав маань миний ээж тай 34 жил амьдарч байсан. Гуравдагч этгээд *******,*******, нарт шүүхийн шийдвэрийн дагуу насанд хүртэл нь хүүхдийн тэтгэлэг төлж байсан байна. Аав маань ээж д өмнөх эхнэр гаас гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан гэж хэлдэг байсан. 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр аав маань зүрхний шигдээсээр гэнэт нас барсан. Үүнийг түүний 2 охин, өмнөх эхнэр мэдсэн. Аав маань нас барьж түүний нэр дээр өмчлөл бүхий эд хөрөнгийг хүү ******* би эзэмдэн авч өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа. Иргэний хуульд зааснаар аав*******ы өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан тул өвийг авсан гэж үзнэ. Харин гуравдагч этгээд *******, *******, нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ гаргаагүй бол өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр заасны дагуу өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно гэж заасан. Иймд хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй. Иймд гуравдагч этгээд *******,*******, нарын бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
4.Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ******* Булган аймгийн Сэлэнгэ сумын Баруун д нутаглаж байсан өөрийн аав*******ы нэр дээр байгаа өвөлжөө, хаваржааны эзэмших эрхтэй газар Орхон аймаг Баян-Өндөр сум Хабитатын тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхтэй газар, Бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл, Гранд марк 2 загварын тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан байгаа. ийн аав******* 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нас барсан, нас барсан өдрөөр өв нээгдсэн. Ингээд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу*******ы хууль ёсны өвлөгч байгаа. Ингээд өв нээгдэж байгаа асуудал нь Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д нас барсан өдрөөс өв нээгдэнэ гэсэн байгаа. Иргэний хуулийн 527 дугаар зүйлд өв хүлээн авах тухай асуудлыг зохицуулсан байгаа. Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно. 527.3-т өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ гэсэн зохицуулалт байгаа. 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар ийн хувьд өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан эсвэл энэ зохицуулалтын хүрээнд өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор*******ы өв хөрөнгө болох дээр дурдагдсан хөрөнгүүдийг эзэмдэн авсан. Ийм учраас 528.2-т зааснаар өөрийн төрсөн эцэг*******ы нэхэмжлэлдээ дурдсан хөрөнгүүдийг хүлээн авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй учраас хөрөнгүүдийг өвлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэсэн түүний шаардлагыг 528.2-т зааснаар тогтоох боломжтой. Сая өөрөө агуулгаар нь хэлээд байсан энэ хөрөнгийг би өөрөө эзэмдээд авсан юм гэдэг асуудлаа тавиад байгаа учраас эзэмдэн авсан болохыг тогтоож, өвлөх эрхтэй болохыг тогтоож өгөөч гэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой. Энэ хуулийн зохицуулалт дээр 528.2-т 2 тохиолдлыг заасан байгаа. 1 дүгээрт тухайн өвлөгдсөн эд хөрөнгийг өөрөө эзэмдэн авах, эсхүл зохих байгууллагад хүсэлтээ гаргах. Энэ тохиолдолд 528.2-т зааснаар энэ хөрөнгүүдийг өөрөө эзэмдээд авчихсан байгаа учраас түүнийг өвлөгдөх хөрөнгийг хүлээн авсан байна гэж үзэх хууль зүйн үндэслэл гарч байгаа юм. Харин хөрөнгүүдийг эзэмдэж аваагүй, зохих газар хүсэлтээ гаргаагүй байх юм бол өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэж үндэслэл болно. Тэгэхээр ийн хувьд өв хөрөнгийг эзэмдээд авсан байна, үүний дагуу өвлөх эрхтэй болохыг шүүх тогтооно. Иймээс нотариат та шүүхээр өвлөх эрхтэй болохоо тогтоолго гэж энэ хүнд хэлсэн. Гуравдагч этгээд , , нар гуравдагч этгээдээр шаардлага нэмэгдүүлж орж ирсэн, хамгийн анхны шаардлага нь өвлөгч болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага байгаа. Эхний шаардлага нь хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага байгаа. Мөн Хабитатын газар, Сэлэнгэ сумын өвөлжөө хаваржааны газар, Бонго маркийн тээврийн хэрэгсэл, Тоёота гранд маркийн тээврийн хэрэгсэл зэргээс оногдох хувь хэсгээ өвлөж авах хүсэлтэй байгаа учраас өвлөж авах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэсэн байгаа. Энэ шаардлагаа 03 дугаар сарын 21-ний өдөр нэмэгдүүлээд 70 орчим тооны үхрийн өвлөгчөөр тогтоолгохоор бие даасан шаардлагаа нэмэгдүүлсэн. Тэгэхээр 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 70 тооны малыг 262 толгой мал буюу үүнээс 4 хүнд оногдох хувь хэсэг буюу 1 хүнд оногдох хувь хэсэг 34,920,000 төгрөг буюу 3 хүний нийт үнийн дүн нь 139,680,000 төгрөгөөр тодорхойлж байна, энэ төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн байгаа. Иргэний хуулийн 520.1-д заасны дагуу , , нар хууль ёсны өвлөгч байгаа, харин бие даасан шаардлага гаргасан гэж хүн 1993 оны 08 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан албан ёсны үйл баримт тогтоогдож байгаа учраас Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар өвлөгч болох үндэслэлгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаан болтол гэж хүн өөрийгөө өв залгамжлагч гэж үзсээр байгаа, энэ асуудлаар 2 хүүхдийнхээ нэгэнд итгэмжлэл өгсөн байгаа. Энэ хүмүүс өвлөгч болохоо тогтоолгох энэ хөрөнгөнөөс хувь хэсэг авна гэж байгаа бол Иргэний хуулийн 527, 528 дугаар зүйлд заасан өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журам яригдана. Тэгэхээр мэдээж 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор эд хөрөнгийг эзэмдэн авсан байх хуульд заасан нөхцөл нь , нарын хувьд эзэмдэн авсан үйлдэл хийгээгүй, тийм хүсэл зориг илэрхийлээгүй, нотариат буюу сумын Засаг даргад өв хүлээн авах хүсэлт гаргаагүй байгаа учраас 528.2-т зааснаар эд хөрөнгийг эзэмдэн авсан гэж үзэх боломжгүй байна. Энэ асуудлаа тайлбартаа хэлэхдээ нас барсан гэж сонссон, надад ямар нэгэн мал хөрөнгө авах санаа тухайн үед байгаагүй гэдэг асуудлыг ярьсан. гийн хувьд ажил явдлын үеэр ирж оролцсон, энэ талаар өөрөө хүсэл зоригоо бодитоор илэрхийлээгүй. Тэгэхээр , , ч хэлээд байна яг энэ эд хөрөнгийг авъя гэдэг хүсэл зоригоо бодитоор илэрхийлээгүй. өд байг гэхэд сумын Засаг дарга, нотариатад илэрхийлээгүй. Бодитойгоор үйлдэл хийж эд хөрөнгийг авах үйлдэл хийгээгүй учраас өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болж байна. Харин энэ нөхцөл байдлаа Орхон аймгийн Сум дундын шүүхийн мэдэгдэх хуудас ирснээр мэдсэн, ингээд ах дүү нартайгаа яриад ах дүү нар нь авах ёстой гэсний дагуу хүсэлт шаардлагаа гаргасан гэж тайлбартаа дурдсан. Тэгэхээр энэ хүртэлх 528-ын урьдач нөхцөл хангагдаагүй тохиолдолд бид нар хуульд заасан зохицуулалтыг хараад өв хүлээн авахаас татгалзсан байна гэж үзэх хууль зүйн дүгнэлт хийх боломжтой болж байна. Шүүхэд тэр нөхцөл байдлаа мэдэнгүүтээ хугацааг сэргээж өгөөч гэсэн. Гэтэл хугацааг сэргээж өгөөч гэдгийг шүүхийн мэдэгдэх хуудас ирснээр хугацаа сэргээх ёстой юм байна гэдгийг өмгөөлөгчийн тусламжтайгаар мэдээд хугацаа сэргээхтэй холбоотой баримтуудыг цуглуулж ирсэн. Тэгэхээр хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд тайлбарласан байдаг. Мэдээж хүний амьдралд ойр дотны хүмүүс нас барж байна, гийн хувьд Солонгос улсад ажил хийхээр явсан байна, нөхөр нь 2 хүүхэдтэйгээ Монголд үлдсэн байж байгаад нөхөр нь нас барсан байна. гийн хувьд ээж тай түүний аавыг асардаг байсан байна, нөхөр нь хэрэгт орсон олон асуудлууд давхацсан байна гэж байна. Гэхдээ яг энэ хэрэгт гэдэг хүн итгэмжлэл өгөөд намайг төлөөл гэдэг шиг бид нар өөрсдөө явж чадахгүй байгаа учраас итгэмжлэлийг тодорхой этгээдэд өгөөд энэ асуудлыг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломж байсан гэж үзэж байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийн яриад байгаа шалтгаанаар хүндэтгэн үзэх шалтгаан байсан, тэгвэл энэ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хүн орчин тойрондоо сэтгэцийн хувьд үйл явдлыг дүгнэх боломжгүй гэдгийг тодорхойлох эмнэлэгийн магадлагаа, дүгнэлт байхгүй учраас өөрсдийнх нь хүсэл зоригоос үл хамаарах шалтгаан гэж үзэх боломжгүй. Ийм учраас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өв хүлээн авах хугацаа сэргээлгэх үндэслэл хуульд нийцэхгүй байна, хугацааг сэргээх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Ийм тохиолдолд шүүх талуудын зарчим буюу талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэх асуудлууд байдаг, энэ талаараа эвлэрэх юм уу? гэхэд нэгэнт аавын минь хоёр хүүхэд учраас хоёр эгчдээ ийм байдлаар эвлэрэе гэдэг саналаа хэлсэн боловч энэ хоёр хүн зөвшөөрөхгүй, заавал 262 мал буюу баримтаар оногдох хэсгээ авна гэж байгаа учраас мэдээж хуульд нийцүүлээд шийдэхэд 139,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах боломжгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар энэ 3 хүний аав 33 жил гэдэг хүнтэй хамт амьдарсан байна, энэ үйл баримтыг юугаар ч няцааж чадахгүй, хамт амьдарсан болохыг шүүх тодорхой баримтуудыг үндэслээд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгт гаргаж өгсөн. Тэгвэл 262 толгой малаар хувь хэсэг авна гээд байгаа мал нь шүүх хуралдааны явцад гэрчээр асуусан гэрчийн мэдүүлгээр Отгонтуяа буюу ы аав ******* гуайн мал нийлээд нэг байдаг байсан, Отгонтуяагийн мал Булган аймаг Сэлэнгэ суманд байгаагүй, мөн Солонгост байж байгаад ирсэн учраас ах дээрээ тоолуулдаг байсан тухай өөрөө гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэр гэрчээс шүүх буюу оролцогчид асуухад 50 тооны мал эднийх байсан, бусад нь манайх байсан гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр энэ гэрчийн мэдүүлэг буюу энэ малын талаар хэлээд байгаа ийн тайлбараар 52 толгой малыг , , нар 3-уулаа дундаа өмчилж эзэмшиж ашигладаг байсан байна. Гэрч мөн адил нүүдэл суудал, өвс тоос авах үед ирж нааш цааш нь нүүлгэж суулгаж, өвч тоосыг татаж өгдөг, байнга цуг амьдарч байсан гэдгийг хэлсэн. Тэгэхээр хууль сануулаад авсан гэрчийн мэдүүлгийг бид үнэлэх хууль зүйн үндэслэлтэй. Ийм учраас 262 толгой мал биш, талийгаач 52 толгой малыг гэр бүлийн гишүүн , нарын хамт өмчилж, эзэмшиж байсан байна гэдэг дүгнэлт гарч байна. Ингээд ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой, бие даасан шаардлага гаргасан гэж хүн хууль ёсны өвлөгч болох боломжгүй, , хоёр нь Иргэний хуулийн 528.2-оор өвлөгдөх эд хөрөнгөөс татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэл гарч ирж байна. Эдгээр нөхцөл байдлыг шүүх анхааралдаа авч асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж хүсч байна. Эзэмших эрхтэй газрын тухайд энэ өөрөө төрийн өмчийн газар байдаг. Газрын тухайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяа өвөлжөө, хаваржааны газар байгаа. Энэ газрыг Засгийн газрын 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар гээд үнэлгээний энэ хэсэг маш ойлгомжгүй байгаа. Хэрвээ Засгийн газрын тогтоолоор эзэмших эрхтэй газрыг газрын суурь үнэлгээгээр юм уу? газрын суурь үнэлгээг 6-7 бүсд хуваасан байдаг юм байна. Энэ хөрөнгийн үнэлгээ нь яаж гараад байгаа нь ойлгомжгүй байгаа. Эзэмших эрхтэй газрыг өвлөж авах эрхтэй байгаа. энэ талаар ялангуяа Орхон аймгийн Хабитат дахь газрын талаар газрын албанд очиход шүүхийн шийдвэр гарсаны дараа шийдвэрийг үндэслээд өвлөж авах эрхийн асуудлыг шийдвэрлэж болно гэж хариулсан байдаг юм билээ. Энэ төрийн мэдлийн газрыг үнэлээд эзэмших эрхтэй газрын оногдох хэсгийг гаргуулна гэдэг шаардлага үндэслэл муутай байна. Эзэмших эрхийг өвлөх тухай асуудал яригдана гэхээс биш төрийн мэдлийн газрыг хувааж аваад мөнгөн дүнгээр гаргуулах ойлголт байхгүй байна. Ингээд ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөөч, мөн талийгаач амьд байхдаа хамтран амьдрагч тай хамт байхдаа малчны зээл 3 удаа авсан, малчны зээл нь 6 сард 1 удаа төлөлт хийдэг юм байна. Энэ 3 удаагийн зээлээс талийгаачийг нас барснаас хойш 11,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 12,000,000 төгрөг төлнө. Энэ 12,000,000 төгрөгийг төлье гээд байж байтал өвлөгч нар мал хуйнаас өв хөрөнгө авна гэхээр энэ асуудлыг шийдэгдсэний дараа төлнө гэсэн хүсэлтээ банкинд илгээсэн байгаа юм билээ. Авах эрхтэй байж болно, өвлүүлэгчийн үүргийг тэнцүү хувааж төлөх асуудлууд гарч ирнэ гэж үзэж байна. Үүнийг шүүх анхаарч үзэх байх гэв.
5. Гуравдагч этгээд *******, *******, нар шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ...Бидний эцэг эх болох нар маань 1982 онд танилцаж, улмаар хамт амьдарч байгаад 1984.09.14-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн. Гэрлэлтээ батлуулсан тухайн жилд нь ******* би төрсөн. Улмаар 1986 онд ******* би төрсөн. Эцэг эх маань 1990 он хүртэл хамтдаа амьдарсан боловч хоорондын зан харилцаа бусад байдлын улмаас 1990 оноос тус тусдаа амьдарч эхэлсэн. Хэдийгээр тусдаа амьдрах болсон ч гэсэн гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй, учир нь тусдаа амьдарсан ч гэрлэлтээ салгахгүй гэж тохиролцсон юм билээ. Бид ээжтэйгээ хамт Улаанбаатар хот руу шилжиж амьдарсан ч аавтайгаа уулзаж, аавын талын хамаатнуудтай холбоотой хэвээр байсан. Талийгаач эцэг маань гэнэт зүрх нь хаагдсаны улмаас 2023.08.02-ны өдөр нас барсан. Тухайн үйл явдал болсны дараа бидний зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өв хүлээн авах хүсэлтийг талийгаачийн амьдарч байсан холбогдох газарт 1 жилийн дотор гаргаж чадаагүй буюу гаргах боломжгүй байсаар өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн байна. Учир нь охин ******* би амьдралын шаардлагаар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Солонгос улс руу явж, хол хүний нутагт байсан тул аавыгаа өнгөрөхөөс нь өмнө ирж уулзаж чадаагүй, ажил явдалд нь оролцож чадаагүй. Нөхөр маань 2 хүүхдээ хараад Монголд үлдсэн ч 2023 оны 09 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос улсад ирэх байсан ч, аавыгаа алдаад сар гаруйн дараа буюу 2023 оны 09 дүгээр сард өөрийн ханиа алдаж хүний нутагт өрх толгойлон үлдсэн. Хүний нутагт хол байсан тул амьдрал ахуйгаа дээшлүүлэх үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх зэргээр ахуй амьдралаа бодсоор эх орондоо ирж чадахгүй байсаар 2025.02.01-ний өдөр Монгол улсад ирсэн. Нөхөр маань нас барсан тул хоёр хүүхэд маань ээж гийн асран хамгаалалтад ирсэн. Охин ******* би өөрийн настай ээж гийн хамтаар өвөө сахиж, асаргаандаа байлгаж байсан бөгөөд миний өвөө овогтой нь улаан хоолойн хорт хавдар гэсэн оноштой эрх бүхий байгууллага болох эмнэлгийн байгууллагын шийдвэрээр байнгын бусдын асаргаанд байх заалттай байсан. Улмаар бидний асаргаанд байсаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 95 насандаа өвчний улмаас таалал төгссөн. Ээж маань өөрөө 65 настай тул гийн бага насны 2 хүүхэд, өвөөг маань дангаар ганцаарчлан асрах, өргөж, угааж арчих, хооллох, эм тариаг нь залгуулах зэргээр асаргааг дангаараа хийх боломжгүй байсан тул би өнгөрөх хүртэл хугацаанд нь хамт асарч байсан болно. Бид гадаад улсаас ирж амжаагүй мөн эрүүл мэндийн буюу асаргааны хүнтэй байсан учраас хуульд заасан хугацаанд өвлөгдөх хөрөнгийг өвлөж авах талаар хүсэлтийг гаргаж чадаагүй. Иймд бид талийгаач эцгийн хууль ёсны өвлөгчид тул түүний өв хөрөнгөөс оногдох хэсгийг авах хүсэлтэй байна. Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Баруун гэх газарт байрлах 3 5 тоот хаягт бүртгэлтэй 4997 м.кв талбайтай өвөлжөө хаваржааны эзэмших эрхтэй газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн Хабитат тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 765 м.кв эзэмших эрхтэй газар, ОРБ улсын дугаартай Вондо-Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгсэл бусад эд хөрөнгөнөөс оногдох хувь хэсгээ өвлөж авах хүсэлтэй байна. Иймд өв хүлээн авах хугацааг сунгаж, *******, *******, нарыг талийгаач эцэг болох*******ы өвлөгдөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож өгнө үү.
...Бидний эцэг нөхөр******* нь нас барахынхаа өмнө Булган аймгийн Сэлэнгэ суманд мал ахуйтай, түүнийхээ үр шимийг хүртэж амьдарч байсан бөгөөд энэ талаар хавь ойрын хүмүүс бүгд мэднэ. Гэтэл аавыг минь өнгөрсний дараа 49 хоног нь ч дуусаагүй байхад уг мал ахуй, мөн техникийн тоног төхөөрөмжүүд болох өвс хаддаг трактор зэрэг эд хөрөнгө төхөөрөмжүүд байсан. Гэтэл нас барсных нь дараа мал ахуй нь гэнэт байхгүй, харагдахгүй болсон талаар авга, ах эгч нар маань ч хэлж байгаа тул бид аавынхаа амьд ахуй байхдаа өсгөж бойжуулж, үр шимийг нь хүртэж байсан мал ахуйнаас 70 тооны үхэр болох хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна.
...Талийгаач нөхрийг, аавыг минь нас барах үед түүний өмчлөл, эзэмшилд дараах үл хөлдөх хөдлөх эд хөрөнгүүд бүртгэлтэй байсан. Үүнд: - Булган аймгийн Сэлэнгэ сумын Баруун гэх газарт байрлах, 3 5 тоот хаягт бүртгэлтэй 4997 м.кв талбайтай өвөлжөө хаваржааны эзэмших эрхтэй газар, - Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн Хабитат тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 765 м.кв эзэмших эрхтэй газар, - ОРБ улсын дугаартай Вондо-Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, - улсын дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгсэл үхэр 118, адуу 98, хонь 30, ямаа 16, нийт 262 толгой мал зэрэг үл хөдлөх хөдлөх эд хөрөнгүүд болно. Өвлөгдөх эд хөрөнгийн үнэлгээг бид өөрсдөө судалж үзээд Булган аймгийн Сэлэнгэ сумын Баруун гэх газарт байрлах 4997 м.кв талбайтай өвөлжөө хаваржааны эзэмших эрхтэй газрыг 15,000,000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн Хабитат тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 765 м.кв эзэмших эрхтэй газрыг 5,000,000 төгрөг, ОРБ улсын дугаартай Вондо-Пронтер маркийн тээврийн хэрэгслийг 5,000,000 төгрөг, улсын дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөг, үхэр нэг бүрийн үнэлгээг 500,000 төгрөгөөр нийт 118 үхэр 59,000,000 төгрөг, адуу нэг бүрийн 500,000 төгрөг нийт 98 адуу 49,000,000 төгрөг, хонь нэг бүрийн үнэ 80,000 төгрөг, нийт 30 хонь 2,400,000 төгрөг, ямаа нэг бүрийн үнэ 80,000 төгрө,г нийт 16 ямаа 1,280,000 төгрөгөөр ингээд нийт 262 толгой малыг 111,680,000 төгрөгөөр үнэлж, нийт үл хөдлөх хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээг 139.680.000 төгрөгөөр тодорхойлж байна. Ингээд өвлөгдвөл зохих эд хөрөнгийн үнэлгээ нийт 139,680,000 төгрөгийг хууль ёсны өвлөгчид болох ******* *******, *******, бид тэнцүү хувааж буюу 4 хүнд хуваахад нэг хүнд оногдох хэсэг 34,920,000 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсгүүдийг үндэслэн өвлүүлэгч*******ы өвлөгдөх эд хөрөнгө болох Булган аймгийн Сэлэнгэ сумын Баруун гэх газарт байрлах 4997 м.кв талбайтай өвөлжөө хаваржааны эзэмших эрхтэй газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн Хабитат тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 765 м.кв эзэмших эрхтэй газар, ОРБ улсын дугаартай Вонго-Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгсэл үхэр 118, адуу 98, хонь 30, ямаа 16 нийт 262 толгой мал зэрэг үл хөдлөх хөдлөх эд хөрөнгүүдийг *******өд шилжүүлж, өвлөгдөх эд хөрөнгөнөөс бидэнд оногдох хэсэг болох ******* би 34,920,000 төгрөг, ******* би 34,920,000 төгрөг, би 34,920,000 төгрөгийг тус тус *******өөс гаргуулж өгнө үү.... гэжээ.
7. Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би овогт байна. 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхээс миний дүү *******, миний ээж д мэдэгдэх хуудас ирсэн. Тэр мэдэгдэх хуудсыг аваад танилцахад нэхэмжлэгч хүсэлт гаргасныг мэдээд аавынхаа ах дүү нар руу бүгд рүү нь ярьж хэлсэн байгаа. Энэ хэрэгт оролцох, оролцохгүй тухайгаа ах дүү нараас нь ч бас асууж лавлахад манай аавын дүү Отгонтуяа та хоёр миний ахын хүүхэд мөнөөсөө мөн та 2-ын аавтайгаа хамт өнгөрөөх бүх боломжийг энэ хүмүүс үгүй хийсэн учраас та нар энэ хөрөнгөөс хүртэх ёстой, авах ёстой, тийм учраас оролцоорой гэж хэлсэн. Бид ч хоорондоо ярилцаад оролцох нь зөв юм байна гээд ы үр удам учраас дээрх эд хөрөнгүүдээс ноогдох хувийг авах эрхтэй гэж үзэж байгаа. Бид хамгийн анх шүүхэд өв хүлээн авах хугацааг сунгуулах, өвлөгчөөр тогтоолгох хүсэлтийг гаргасан. Энэ шаардлагыг гаргах болсон шалтгаан нь нэг жилийн хугацаанд өвлөгчөөр тогтоолгох хүсэлтээ гаргаж өгч чадаагүй. Миний аав насаараа мал маллаж ирсэн, миний аавын аав болох ******* нутаг усандаа цуутай, ялангуяа Булган, Сэлэнгэ, Орхоны нутгуудад малтай баян гэдгээрээ алдартай хүн байсан. Миний аав, миний ээж тай гэрлээд дүү бид 2-ыг төрүүлчээд хамт амьдарч байх хугацаандаа ч бас мал хөрөнгөтэй байсан. Тийм болохоор бид ярилцаж байгаад дээрх мал, газар, тээврийн хэрэгслүүдийг өвлөх хугацааг сунгуулж, хууль ёсны өвлөгч болохыг тодорхойлуулахаар хүрэлцэн ирсэн байгаа. Яагаад нэг жилийн дотор хандаж чадаагүй вэ гэхээр бидэнд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа. 1 дүгээрт 2023 оны 8 сарын 2-ны өдөр миний аав нас барсан гэдэг мэдээллийг аавынхаа дүүгээс сонссон. Тэр мэдээ бидэнд маш хүнд туссан, тэр үед би ганцаараа байсан учраас аавынхаа ажил явдалд оролцсон байгаа. Ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан бэ гэхээр миний аав 8 сарын 2-ны өдөр таалал төгссөн, түүнээс сар гаруйн дараа миний дүү гийн нөхөр 9 дүгээр сард зүрх нь хаагдсаны улмаас өөд болсон. Энэ үйл явдал болоод өнгөрөөд удаа ч үгүй байхад бас сар гаруйн дараа нагац ах болох миний ээжийн бага эрэгтэй дүү өвчний улмаас хүндээр өвдөж байгаад таалал төгссөн. 3 сарын хугацаанд бид нар ойр дотнынхоо 3 хүнийг алдсан байдаг. Үүнээс хойш дахиад 1 сарын дараа манай садны хүн бас нас барсан, гэхдээ нотлох баримтыг бид авч ирж өгөөгүй, шаардлагагүй гэж үзсэн. Нагац ах маань өнгөрснөөс мөн сарын дараа миний өвөө тухайн үед 92 настай байсан хүнд өвчнөөр өвдсөн. Энэ нь ямар өвчин гэхээр улаан хоолойн хорт хавдар гэдэг өвчнөөр өвчилсөн. Миний өвөө өндөр настай ч гэсэн эрүүл саруул биетэй сайхан хүн байсан. Гэхдээ хүүгийнх нь үхэл түүнд хүндээр туссан учраас маш богино хугацааны явцтай хүнд өвчнийг туссан байгаа. Өвөө минь улаан хоолойн нарийсал, улаан хоолойн хорт хавдар туссан учраас хоол идэхгүй, хоол идсэн ч бөглөрчихдөг, хоол байтугай ус уусан ч бөглөрчихдөг байсан. Өвөө минь бөглөрчхөөд 2, 3 хоног юу ч идэхгүй, юу ч уухгүй байх үед бид эмнэлгийн байгууллагад авч явж бөглөөг нь гаргах, дусал тариа залгуулах гэх мэт арга хэмжээ авсан. Өвөөгийн маань онош 2023 оны 11 дүгээр сард тодорхойлогдсон байгаа. Өвөө маань өндөр настай учраас хагалгаа хийх боломжгүй гээд туяа эмчилгээг хийлгэсэн. Туяа эмчилгээнд нийт 17 удаа орсон, 17 удаа орохдоо үнэхээр биеийн байдал нь сульдсан, хоол идэхгүй байсан үеэсээ ч сульдаж гараа өргөх нь битгий хэл нүдээ ч нээх тэнхэлгүй болтлоо сульдсан. Тийм хүнд өвчтэй хүнийг миний ээж би харж ханддаг байсан. Миний ээж өөрөө өндөр настай хүн байгаа. Би 2023 онд аавыг нас барах үед 2 нялх хүүхэдтэй байсан, би өөрөө 4 хүүхэдтэй. Манай том хүү тухайн үед 15 настай, 2 дахь хүү 11 настай, 3 дахь хүү 3 настай, бага хүү 1 настай байсан. Мөн дүү минь Солонгос улсад ажиллаж амьдардаг байсан, нөхөр нь нас барах үед миний дүү ч тэнд маш их сэтгэлээр унасан. Нөхөр нь байхгүй учраас манай дүүгийн 2 хүүхэд ээж бид 2-ын асрамжид хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд ээж бид 2 хоёулхнаа хүүхдүүдээ асарна, өвөөгөө асарч тойглоно. Дээрээс нь дүүгийнхээ 2 хүүхдийг хичээл сургуульд нь зөөж хичээл номыг нь хийлгэдэг маш хүнд үеүдийн ард гарсан байдаг. Миний өвөө нүдээ ч нээх тэнхэлгүй өдөр шөнөгүй толгой нь өвдөж ёолдог, эмнэлгийн байгууллагад очоод эмчлүүлье гэхээр эмнэлэг авдаггүй, ийм өндөр настай хүндэрчихсэн өвчтөнийг бид нар авах шаардлагагүй, та нар хөнгөвчлөх эмнэлэгт хандаарай гэж хэлдэг байсан. Толгойны өвчин нь намдахгүй байсан болохоор MRI бүх төрлийн шинжилгээ хийлгэж байсан боловч толгойны өвчин нь үнэхээр намдаагүй. Хөнгөвчлөх эмнэлэгт хэвтээд тарандол гэдэг тариаг хийлгэсэн. Тэр тариа нь хорт хавдартай хүмүүст тарьдаг, өвчин намдаадаг тариа юм билээ, тэрийг мянга хийлгээд миний өвөөгийн толгойны өвчин үнэхээр намдахгүй байсан. Бид хэд өдөр шөнөгүй өвөөгөө асарч тойглоно, хооллоно, хувцаслана гээд байж байтал миний өвөө 96 насныхаа босгон дээр 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр таалал төгссөн. Эдгээр шалтгаануудыг шүүх харгалзан үзэж эцгийн минь өв хөрөнгийг бид хэдэд тэнцүү хувааж өгнө үү гэсэн шаардлагыг тавьж байна. Хэн нэгэн нь бүгдийг нь аваад бусдыг нь өвлөх эрхгүй гэсэн байдал нь шударга бус санагдаж байна. өөрийнхөө тэр хүсэлтэд , гэдэг хүмүүсийг танихгүй, хараагүй гэж тайлбарласанд гомдолтой байна. Яагаад гэвэл миний ээж дүү бид 2-ыг ах дүү хамаатан садангаа үргэлж мэдэж байгаасай гэж их хүсдэг байсан. Тийм ч учраас ялангуяа бага байхдаа өвөөгийндөө очиж золгодог байсан. Өвөөгийндөө очиж золгоход миний аав тэнд байж л байсан. гэдэг хүн ч тэнд гүйгээд л явж байдаг байсан. Хамгийн сүүлд ковидын өмнө очиж өвөөтэйгөө, аавтайгаа золгоход том залуу болчихсон миний тохойг түшиж ирж байгаад золгоод гараад явахад нь хэн бэ гэхэд гэхээр нь ийм том болчихсон юм уу гэж харж байхад энэ хүн намайг үзээгүй, хараагүй, танихгүй зөвхөн аавын ажил явдал дээр анх удаа харсан гэж хэлж байгаа нь үнэхээр бусармаг санагдаж байна. нь илтэд худлаа мэдээлэл өгч байна гэж хэлж байна. Яг үнэн хэрэгтээ бага байхад нь өчнөөн очиж золгодог байсан хүүхэд байсан учраас мэдээгүй байж болох талтай ч 2018 он билүү 2019 онд очиж золгоход зөндөө том залуу ирж золгосон нь үнэн. 2019 оноос хойш Ковид гэдэг аюултай цар тахал гарсны улмаас хөл хорио тогтоогдоод 2020, 2021 онд би төрсөн учраас аав дээрээ ирж золгоогүй нь үнэн. 2023 онд аав дээрээ ирж золгох гээд Эрдэнэт хотод ирээд аавынхаа утас руу залгасан боловч аавын минь утас холбогдоогүй учраас яг нас бардаг жил нь аавтайгаа уулзаж чадаагүй нь миний хамгийн том харуусал байдаг. Миний ээж миний аав тай 1984 онд гэрлээд 1993 онд гэрлэлтээ цуцлуулсан нь үнэн. Гэвч гэрлэлт цуцлуулсны дараа миний аав ээжтэй ирж уулзаад чи бид 2 буруу юм хийжээ, гэрлэлтээ цуцлуулаагүй байсан бол зүгээр байж гэж хэлээд явсан байдаг. Тэгж явахдаа энэ хоёр хоёулаа Иргэний бүртгэл мэдээллийн төвд мэдээллээ хүргэж өгөөгүй юм байна. Яг энэ үүднээс миний ээж аавтай ингээд ярьчихсан юм чинь, гэрлэлтээ цуцлуулаагүй юм чинь тэтгэмж авахгүй юм байна гэж дотроо бодоод нэг ч удаа нэхэмжилж байгаагүй юм байна билээ. Уг нь шийдвэр гүйцэтгэгч нь Цэдэнбал гэдэг хүн байсан гэсэн. Тэр хүн миний ээжтэй ирж нэг удаа уулзахдаа энэ хүмүүс үнэхээр юу ч өгдөггүй хүмүүс байна гэж хэлээд явсан байдаг юм билээ. Энэ тухай лавлагааг Орхон аймгийн сум дундын шүүхийн архиваас лавлахад тэр тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна гэсэн. Мөн бид хүүхдийн тэтгэмж авч байсан, авч байгаагүй тал дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очиж уулзахад 1993 оны мэдээлэл манай архивт байхгүй, энэ төрлийн гүйцэтгэх ажиллагааг шүүх өөрөө хийдэг байсан учраас шүүхээс лавлагаа авах нь зүйтэй гэж хэлээд шүүхээс лавлагаагаа авсан байгаа. Мөн миний ээж аав 2 суугаад дүү бид 2 төрсөн. Миний аав залуу насандаа үнэхээр царайлаг, өндөр цагаан царайтай, буржгар хар үстэй хүн байсан. Миний аавын араас гүйх эмэгтэйчүүд олон байсан гэж ээж маань ярьсан. Тэдний нэг нь магадгүй ийн ээж байх гэж бодож байна. Аавыг минь эргүүлэх хүүхнүүд олон байсан болохоор ээжийн минь сэтгэл зүй тухайн үед маш хүнд байсан. 1986 онд миний дүү 2 сарын 24-ний өдөр төрсөн. Түүнээс хойш 8 сарын дараа миний ээж ахин жирэмсэн болсон байдаг, тухайн үйл явдал 1987 онд болсон үйл явдал учраас тэр үйл явдал үнэхээр ээжид минь маш хүндээр тусаад хүүхэд нь зулбасан байдаг юм билээ. Үүнийг эрүүл мэндийн байгууллага нотолж өгч болох байсан ч бид нар тэр тухай нотолгоог авахыг хүссэнгүй. Миний ээж аавд минь өнөөдрийг хүртэл хайртай, хайртай байсаар ч байгаа. Аавыг минь өнгөрсөн мэдээг сонссон өдрөөс эхлээд аавын минь хойноос залбирч, үргэлж зул бадрааж байсан. Тэр ч байтугай миний дүүгийн нөхөр, нагац ах маань өнгөрөхөд миний ээж гэртээ хагас жилээс илүү хугацаанд зул барьсан байдаг. дүү маань аавын минь 14 хоног 21 хоног 35 хоног 49 хоногийг нь хурааж ном хурсан гэж ярьж байна. Гэхдээ ах дүү нарынх нь ярьж байгаагаар зулыг нь таслаад зулын шар тос байхгүй байна гээд наранцэцэгийн тосоор зул өргөж байсан тухайг нь ч бас ярьж байсан. Ажил явдлыг нь дуусаагүй 7 хоногийг нь хураах гээд ирж байх үед нь Отгонтуяа эгч Баяраа ах 2 хэлэхдээ мал хуйгийнх нь зургийг нь аваад байна, яагаа ч үгүй байхад нь мал хуйг нь зарах нь гэж хэлсэн байсан. Ядахдаа чи 2 эгчдээ 1, 1 тугалтай үнээ ч болтугай өгөхөө мэдэж байгаа биз дээ гэхэд нь тэр үед нь тийм ээ гэж хэлсэн юм билээ. Гэтэл бид хэд аавыг өнгөрснөөс хойш үнэхээр их ажилтай, аав минь өнгөрөөд, дүүгийн минь нөхөр сарын дараа өнгөрөөд дахиад сарын гарны дараа нагац ах маань өнгөрөөд өвөө маань хүндээр өвдсөн учраас тэр хүнд өвчтэй хүнийг бид хэд асарч тойглох үнэхээр их ажил гарсан. Улаан хоолойн хорт хавдар гэдэг нь хоол ус орохгүй тийм л хүнд өвчин юм байна билээ. Тийм учраас бид нар өвөөдөө усыг нь өгөхдөө балга, балгаар, хоолыг нь хийж өгөхдөө цаг тутамд халбага халбагаар нь хийгээд хийсэн хоолоо 4 давхар марлаар шүүгээд өгдөг байсан ч миний өвөө тэрэнд нь бөглөрчихдөг л байсан. Энэ бүх хугацаанд өвөө минь 17 удаа туяа эмчилгээ хийлгэсэн гэж би түрүүн дурдсан. Үнэхээр туяа эмчилгээ хийлгэсэн хүн тамир тэнхээ ч байхгүй, 7 хоногт 2-оос 3 удаа бөглөрдөг, тэр болгонд бид хэд үргэлж яаралтай тусламж орно, нэг бол түргэн дуудна, ялангуяа сүүлийн 4, 5 сард өдөрт 3-аас 4 удаа түргэн дуудаж байдаг байсан. Ийм хүнд нөхцөл байдалд бид нар аавыгаа өнгөрөөд жил болсныг ч мэдээгүй. Бүхэл бүтэн жилийн хугацаа бид нарт нэг хоёрхон сар юм шиг тийм л ачаалалтай он жилүүд өнгөрсөн байгаа. Мөн би 2 нялх хүүхэдтэй, мөн дүүгийнхээ 2 хүүхдийг сургууль цэцэрлэгт нь зөөх, өвөөдөө дусал тариаг нь залгуулах, миний өвөө чинь бөглөрчихөөрөө хоол байтугай ус ч ууж чадахгүй учраас ойр ойрхон дусал тариа хийдэг, шингэн хоол хүртэл залгадаг. Шингэн хоолыг залгахаар хамгийн багадаа 12 цагийн хугацаатай залгадаг, маш их ханиалгана ялангуяа сүүлийн 6 сараас эхлээд миний өвөө цус алдаж эхэлсэн. Бид хэд өвөөгөө үхүүлчихгүй гээд байдаг чадлаараа арчилж, биеийг нь угааж арчих, тослох, хооллох, ундлах, эмнэлэг рүү авч явах, зөөх, эмнэлэгт хамт хэвтэх гээд л энэ бүх асуудалд ээжтэйгээ, хоёулахнаа л оролцдог байсан. Энэ хугацаанд үнэхээр олон хүнээ алдсан, өвөө маань хүндээр өвчилсөн, бас дээр нь нэмэрлэх нэг шалтгаан гэх юм бол миний нөхрийн ажил дээр гадны шал танихгүй хүн орж ирээд өндрийн шатан дээрээс унаад нас бараад тэрэнтэй холбоотой хэрэг 2023 оны 3 сараас эхэлж гараад бид нарын сэтгэл санаа үнэхээр хүнд байсан. Тэр хэрэг сая 2025 оны 4 дүгээр сард л дууссан байдаг. Ийм хүндэтгэн үзэх шалтгаанууд бид нарт байсан учраас аавынхаа өдий хүртэл босгож ирсэн өв хөрөнгө Булган аймгийн Сэлэнгэ сумын Цүүцийн 4 3 дахь өвөлжөө, хаваржааны газар мөн Хабитатад байгаа газар, 2 автомашин, 262 тооны малаас өөрсдөд ноогдох хувийг авахыг үнэхээр хүсэж байна. Энэ бүх өв хөрөнгийг миний аав өөрийнхөө буян гэж хэлж байна гэж би ойлгож байгаа. Миний аавын өдийг хүртэл өсгөж бойжуулсан мал хуйг байгаагүй мэтээр ярьж байна. Үнэн хэрэгтээ 2005 оноос хойш малтай болсон гэж байна. Ээжтэй минь хамт байхдаа малтай байсан, тэр битгий хэл хурдны морь уралдуулдаг, хурдны морин дээр нь би хамт суугаад авхуулсан зураг ч надад байдаг. Мөн 2007, 2008 онд, оныг нь сайн санахгүй байгаа ч гэсэн ямар ч байсан Эрдэнэт хотын морь барианы газар мориных нь гэр дээр миний дүү, миний нөхөр, би, манай ээж бүгдээрээ очиж байсан. Тэнд байсан хамаатан саднууд нь ч гэрчлэх байх гэж бодож байна гэв.
8. Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Солонгос улсад байхдаа аавыгаа алдсан, сарын дараа нөхрийгөө алдсан. Ганцаараа хүний нутагт гэр бүлээ тэжээх гэж яваад хайртай аав, хайртай ханийгаа алдаад хүндээр өвдсөн. Ажил ч хийж чадахгүй болоод эмнэлэгт хэвтдэг болсон, 5 минут болохгүй нойл орж гүйлгэдэг, байн байн эмнэлэгт очиж үзүүлдэг байсан. Солонгост байхдаа сайн эмчилгээ хийлгэсний үр дүнд гайгүй болоод ирсэн. Иймэрхүү шалтгаан байсан болохоор өв хөрөнгийн талаар хэлж ярьсан зүйл байгаагүй. Үнэхээр би өөрөө ямар ч тэнхэлгүй байсан, Монголд өвөө минь өвдөөд хэцүү байдаг байсан. Миний онош болохоор бүдүүн гэдэсний шархтай, хавхлаг нь бөглөөтэй гэсэн онош гарч байсан. Иймэрхүү шалтгаантай байсан болохоор өв гэсэн сөхөө байгаагүй. аавын эд хөрөнгийг өвлөх гэхэд та 3-ын нэр гарч ирж байна гэхээр нь эгч нь мэдэхгүй гэхэд манай ээжтэй хэд хоногоос очиж уулзана гэж ярьж байсан. Түүнээс өв хөрөнгө авахгүй гэж юу ч яриагүй гэв.
9. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд , , нарын өмгөөлөгчөөр оролцож бие даасан шаардлагыг дэмжиж оролцож байгаа. өөрийн охин д олгосон итгэмжлэлийн дагуу оролцож байгаа. Гуравдагч этгээд нарын зүгээс өв хүлээн авах хугацаа сунгуулах хүсэлт, өвлөгчөөр буюу өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, мөн талийгаачийн үл хөдлөх хөдлөх хөрөнгө, мал, газар эзэмших эрх зэргээс өөрт оногдох хэсгийг гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан. Гуравдагч этгээд , , нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ хуульд заасны дагуу гаргаж чадаагүй. Энэ нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгаанууд бидэнд нөлөөлсөн гэдэг үүднээс хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргасан. гийн тухайд 2022 оны 12 сарын 14-ний өдөр Солонгос улс руу яваад 2025 оны 2 сарын 1-ний өдөр ирсэн болох нь хэрэгт авагдсан гийн гадаад паспортын хуулбар 173 дугаар хуудсанд авагдсан улсын хилээр нэвтэрсэн холбогдох баримтуудаар тогтоогдож байна. Мөн гадаад улсад байхдаа эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тодорхой эмчилгээ үйлчилгээ авч эмчлүүлж сувилуулж байсан талаарх холбогдох баримтыг баталгаат орчуулгаар орчуулж хэрэгт нотлох баримтаар өгсөн. Тухайлбал бүдүүн гэдэсний олон шархлаа, шархлаа буюу буглаа, диспиластик өөрчлөлт архаг комет гэдэг оношоор өвдсөн. Улмаар олон удаагийн шат дараалалтай эмчилгээ хийлгэсэн гэдэг тайлбарыг өгдөг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Мөн дээрээс нь өөрийнх нь амьдрал ахуйд гэр бүлийн хүнээ 2023 оны 9 сард алдсан гэдэг талаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа талийгаач Батжаргалын нас барсны бүртгэлийн лавлагааг хэрэгт өгсөн. Энэ нөхцөл байдлуудаас үзвэл ар гэрт нь гачигдал, хүнд гарз тохиож байсан гэдэг нь хангалттай бүрэн тогтоогдож байна. Солонгос улсад очоод ганцаараа ажиллаж амьдарч байсан учраас өөрийн 2 хүүхдийг нь эгч ээж нар асран хүмүүжүүлсэн гэдэг талаар бол нэхэмжлэл дээрээ бие даасан шаардлагадаа дурдсан, мөн , нар тайлбарладаг. Бие даасан шаардлага гаргасан гийн тухайд 95 настай өвөө нь хүндээр өвчилж, түүнийг асарсан талаар өрхийн эмнэлгийн тодорхойлолт хэрэгт авагдсан. Мөн эмнэлгийн тодорхойлолтоор 2024 оны 08 дугаар сарын 24-нд сунгагдсан 36 сарын хугацаанд бусдын асаргаанд байгаа гэдэг баримт хэрэгт авагдсан. Энэхүү хүнд өвчний улмаас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өвөөгөө алдсан талаар нас барсны бүртгэлийн гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Үнэхээр хэцүү нөхцөл байдалтай байсан гэдгээ тайлбарлахдаа улаан хоолойн хорт хавдар, 100 хувь асаргаанд буюу өөрөөр хэлбэл 17 удаагийн туяа эмчилгээнд орсон, маш удаан хугацааны эмнэлгийн тусламж авсан гэдгийг тайлбарладаг. Ингэхдээ тэр хүн 100 хувь бусдын дэмжлэгээр өргөж, хооллож, ундалж эмнэлэгт зөөвөрлөх гэх мэтээр асаргаатай байсан байдаг. Ингэхдээ өөрийнх нь 65 настай ээж дангаараа асрах боломжгүй учраас хамт асарч байсан гэдэг нөхцөл байдлаа илэрхийлдэг. Үүнийг нотлох баримтууд болох хавтаст хэргийн 71-94 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Тэгэхээр , , нарын бусдыг асарсан, ар гэрт нь гачигдал гарч гэр бүлийнхээ гишүүдийг алдсан гэдэг нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. гийн тухайд 1984 оны 09 дүгээр сарын 14-нд гэр бүл болоод 1990 оноос хойш тусдаа амьдарсан гэдэг байдлаар шаардлагаа тодорхойлдог. Ингэхдээ шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан, ингэхдээ албан ёсоор цуцлуулахгүй байя гэдгийг талийгаач тай ярьж тохирсон. Үүний улмаас холбогдох эрх бүхий байгууллага буюу улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлээ хийлгэж, хасалтаа албан ёсоор хийгээгүй гэдэг байдлаар тайлбарладаг. Тэгэхээр өнөөдрийг хүртэл хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар хууль ёсны эхнэр нь гэж хүн байгаа гэж холбогдох баримтаар тогтоогдож байгаа учраас холбогдох хувь хэмжээг авъя гэдэг байдлаар мөн бие даасан шаардлагыг гаргасан болохыг өмгөөлөгч миний бие дэмжиж хэлж байна. Эдгээр хүндэтгэн үзэх шалтгаанууд байгаа учраас өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сэргээж өгнө үү гэдэг байдлаар бие даасан шаардлагаа тодорхойлсон. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс Дээд шүүхийн тайлбараар хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй, эрх зүйн ухамсрын хувьд өөрөө хүндээр өвчлөөгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлэх боломжтой байсан гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нөхцөл байдлыг хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн дурдаад байгаа Дээд шүүхийн тайлбар бол Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Дээд шүүхийн тайлбар байгаа. Өнөөдрийн маргаантай харилцаа нь өөр харилцаа байгаа гэдгийг дурдмаар байна. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгааныг өвчтэй байсан, эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн асарсан, томилолтоор гадаад дотоодод ажилласан, сургалтад хамрагдсан эсхүл нийтэд илэрхий халдварт хорио цээр гарсан, үер усны аюул болсон, газар хөдлөсөн гэх мэт давагдашгүй хүчин зүйлүүд байвал хүндэтгэн үзэх шалтгаан болно гэж заасан хуулийн зохицуулалтууд байгаа. Мөн Улсын дээд шүүхийн гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зөвлөмж байгаа. Уг зөвлөмжид эрүүл мэнд эсхүл хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг мөн хүндэтгэн үзэх нөхцөл байдалд хамааруулж тооцно гэдэг хэд хэдэн Улсын Дээд шүүхийн зөвлөмж байгаа учраас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн гаргаж байгаа хүндэтгэн үзэх шалтгааныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сэргээж өгнө үү гэдэг эхний шаардлагыг дэмжиж байна. , нар өөрсдөө шүүгчээс асуусан асуултад ч гэсэн хариулсан, анхнаасаа өв хөрөнгө авах санаа зорилго байгаагүй гэдэг байдлаар тайлбарлаагүй. Гэтэл үүнийг хүсэлт гарагчийн өмгөөлөгчийн өөрт ашигтай байдлаар тайлбарласан. Тухайн үеийн нөхцөл байдал өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидний гэр бүлийн тухайд гэр бүлийн гишүүдээ алдсан, өвчин зовлон, гачигдал гарсан, хүндэтгэн үзэх, шалтгаанаар хүсэл зоригоо илэрхийлэх боломжгүй нөхцөл байдал хүнд хэцүү цаг хугацааг давсан учраас гаргаж чадаагүй юм. Одоо энэ байдлаа нотлоод хугацааг минь сэргээж өгөөч гэдэг байдлаар гаргасан учраас хүсэлтийг нь дэмжиж байна. Талийгаачийн өвлөгдөх хөрөнгө буюу өвөлжөө, хаваржаа, Хабитатын газар, Бонго, Гранд марк 2 маркийн машин, 262 толгой малыг өвлөгчөөр тогтоолгох буюу өвлөх эрхтэй болохыг тогтоолгохыг 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа дурдаж тодруулга гаргасан байгаа. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын хүсэлтийн дагуу эдгээр хөрөнгүүдийг одоогийн зах зээлийн ханш нь хэдэн төгрөгийн үнэлгээтэй байгаа юм бэ гэдгийг шинжээчээр тогтоолгосон. Ингэхдээ шинжээч өвөлжөө, хаваржаа 2 тусдаа газрыг нэг газар мэтээр дүгнэсэн байсан. Тэгэхээр шинжээчийн тогтоосон 210,296,900 төгрөгт зөвхөн нэг газрыг үнэлсэн байгаа. Тэгэхээр 210,296,900 төгрөгт дахиад хаваржаа буюу 2 газрын нийт төлбөрийг энэ тогтоогдсон 5,996,000 төгрөгийг нэмээд нийт 216,292,000 төгрөгөөс өвлөгч тус бүрд оногдох хэсгийг тодорхойлж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. ийн хувьд өвлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Тухайн үед хэрэгт авагдсан баримтуудыг үзэхээр эргэлзээтэй баримтууд байдаг. Энэ нь Булган аймагт нас барах хүртэл нь цуг амьдарч байсан, эсхүл Согоот багт амьдарч байсан гэдэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Гэтэл өнөөдрийн шүүх хуралд Хабитатад амьдарч байгаа гэх мэтээр нь хаана амьдарч байгаа талаар гэрчийн мэдүүлгүүдээр ч гэсэн эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Одоо хүсэлт гаргагчийн яриад байгаа нь аав ээж 2 нь хөдөө байсан гэдэг үйл баримт тогтоогдож байна. Тэгэхээр өөрөө гэр бүлийн хамт Орхон аймагт ажил хөдөлмөр эрхлээд тусдаа амьдарч байсан гэдэг нөхцөл байдал нь харагдаж байна. Тэгэхээр 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт тусдаа амьдарч байсан хүн нэг жилийн дотор хүсэлт гаргах ёстой, эсхүл эзэмдэн авсан байх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл тусдаа амьдарч байсан байж нэг жилийн дотор хүсэлт гаргасан, өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлсэн идэвхтэй үйлдэл гаргасан гэдэг баримт нь хэрэгт нотлогдож тогтоогдохгүй байна. Нотариатын танхимаас авсан баримтаар , , хэн аль нь хүсэлт гаргаагүй гэдэг нь тогтоогдож байгаа. Эзэмдэн авсан, эрхлэн удирдсан гэдэг байдлаар өмгөөлөгч нь тайлбарлаж байна. Гэтэл өвөлжөө, хаваржаа, машинууд, газруудыг өөрөө эзэмдэж аваад эрхлэн удирдаад байгаа нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Яагаад гэхээр машинууд гэрийнх нь гадаа байгаа, өвөлжөө нь тэндээ байгаа машин тэрэг нь тэндээ байсан гэдгийг гэрч Алтантуяа Отгонтуяа нар мэдүүлсэн. Тэгэхээр энэ хөрөнгүүдийг аваад эрхлэн удирдаад эзэмдэн авсан гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. Харин эсрэгээрээ өөрөө хамт амьдраагүй өвлөгчийн тухайд , нартай яг ижил статустай, яг л адилхан нэг жилийн дотор хүсэлтээ гаргах ёстой байсан гаргаагүй. Тэгэхээр өвлөгчөөр тогтоогдох эсэх асуудал нь ч гэсэн эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хавтаст хэргийн 6 152 дугаар хуудас өнөөдрийн гаргаж өгсөн Чингэл багийн тодорхойлолтуудаар хамт амьдарч байсан өвлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах, эсхүл татгалзах журам дээр хамт амьдарч байсан, хамт амьдраагүй гэдэг 2 зааг ялгаа заавал гарах ёстой. Тэгэхээр ийг хамт амьдарч байсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдал байна. Хамт амьдарч байсан эсэхийг нотлох гол шалгуур нь Иргэний хуулийн 22 дугаар зүйлд оршин суугаа хаягийн бүртгэл. Тэгэхээр хаягийн бүртгэлээр хамт амьдарч байсан нь бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна гэдэг саналыг гаргаж байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18.3 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар тухайн Засаг дарга бодит, үнэн зөв тодорхойлолт гаргаж өгөх ёстой. Гэтэл нэг хүн 2 газар, 2 зэрэг амьдарч байсан мэтээр ойлгомжгүй, бодитой эсэхэд үндэслэл бүхий эсэхэд эргэлзээ төрүүлэхээр баримтууд хэрэгт авагдсан. Гуравдагч этгээд нарын зүгээс ч гэсэн уг тодорхойлолтуудыг үнэн зөв эсэх талаар дараа нь шалгуулах эсэх асуудлыг ч гэсэн тавьдаг. Хүсэлт гаргагч анх шүүхэд гаргасан хүсэлтдээ Хабитатын газар аавын маань өмч, тийм учраас би хууль ёсны өвлөх эрхтэй гэдэг байдлаар гаргасан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанаар яригдаж байгаа зүйлийг өмнөх шүүх хуралдаан дээр хэлж байгаа тайлбарыг үзэхээр өнгөрсөн хүн үг хэлэх эрхгүй гэдэг шиг хэдэн сарын өмнө өөрөө аавын минь хөрөнгө гэж гаргаж байсан хөрөнгийг миний хөрөнгө гэдэг байдлаар хэлж байгаа тайлбар нь илтэд үндэслэлгүй байна. Мөн дээрээс нь эрх бүхий байгууллагад буюу бүртгэгдсэн төрийн эрх бүхий байгууллагаас тооллого явуулаад албан журмаар бүртгэгдсэн хөрөнгийг бусдын хөрөнгө гэх мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Отгонтуяа гэдэг гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 262 тоо толгой малаас дийлэнх хэсэг нь миний мал гэдэг байдлаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ хүний эрх ашиг өнөөдрийн шүүхэд шийдвэрлэгдэж байгаа маргааны зүйл болох өөрийнх нь хөрөнгө малыг хуваая гэж үзэж байхад тухайн хүн өөрийнх нь эрх ашиг нь хөндөгдөж байна гэж үзээд бие даасан шаардлага гаргаад шүүх хуралдаанд хэргийн оролцогч болж орох ёстой байсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг мэдсээр байж өнөөдрийг хүртэл бие даасан шаардлага гаргаж, өөрийнхөө эрх ашгийг хамгаалж оролцохгүй байгаа нь тухайн мал нь өөрийнх эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал байна. Дан ганц Отгонтуяагийн мэдүүлгийг үндэслээд шүүх зөвхөн Отгонтуяагийн мал юм, ийм учраас үүнийг хуваахгүй байх боломжтой гэдэг байдлаар шийдвэрлэх боломжгүй. Яагаад гэхээр хэрэгт авагдсан малын А дансны хуулга байгаа. Уг малын А дансны хуулгыг харахаар 2019 оноос эхлээд мал, адуу, үхэр, хонь, ямаа байсан, бүртгэгдсэн нөхцөл байдал байгаа. Уг малын А дансны хуулгыг үзэхээр бусдаас шилжиж ирсэн гэдэг ойлголтоор тоо малын тоо нэмэгдсэн гэдэг нөхцөл байдал байхгүй, эсрэгээрээ худалдаж авсан гэдгээр 19 тооны адуу худалдаж авсан гэдэг бүртгэл хийгдсэн байгаа. Мөн малын А дансны хуулгаас харахаар малчин өрх нь 2 хүн байсан нөхцөл байдал харагдаж байна. Мөн малын А дансны хуулгаас харахад тавиул мал гэсэн бүртгэх хэсэг дээр бусдын тавиулж байгаа, бусдын малыг харж байгаа гэдэг хэсэгт 0 байгаа гэдгийг мөн дурдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамны сайдын мал бүртгэх журам байдаг. Уг мал бүртгэх журмыг харахаар хэн гэдэг малчин юм, малыг бүртгэхдээ тухайн малыг коджуулж бүртгэнэ гэдэг нарийн журам байгаа. Тэгэхээр төрийн эрх бүхий байгууллагаас хяналт шалгалт, үнэлгээ явуулж тухайн мал бүрийг харж 262 гэж тоолсон тоо толгойг 52 байсан гэсэн тайлбарыг үндэслэж 52 толгой байсан гэж бодож хуваах үндэслэлгүй байна. 262 толгой мал байгаагүй гэдэг байдлаар хүсэлт гаргагч өөрөө хэдийгээр тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан Хаан банкны зээлийн гэрээ барьцааны гэрээгээр няцаагдаж байна. Талийгаачийг өнгөрөхөд 52 тооны мал гарсан гэж байгаа боловч талийгаач 8 сард өнгөрсөн, гэтэл 05 дугаар сарын 26-ны өдөр буюу 3 сарын өмнө авсан зээлийн барьцааны гэрээгээр 260 мал гэж малын А дансанд тусгагдсан дүнгээр байгаа. Тэгэхээр банк байхгүй хөрөнгийг байгаа мэтээр хуурамчаар үнэлж, тоолж, байхгүй зүйлийг хий хоосноор бий болгож зээлийг гаргах боломжгүй. Ийм учраас хүсэлт гаргагчийн яриад байгаа 262 тоо толгой малыг 52 гэж ярьж байгаа тайлбар нь илтэд үндэслэлгүй байна. Ийм учраас бие даасан шаардлага гаргасан , , нарын өв хүлээн авах хугацаа гаргах хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаануудыг харгалзаж үзэж сунгаж өгнө үү. Улмаар хэрэгт авагдсан өвлөгдөх эд хөрөнгө буюу 6 нэр төрлийн 2 өвөлжөө, хаваржааны тус бүрийн газар, Хабитатын газар, Бонго машин, Гранд марк 2 маркийн машин, 262 тооны малын А дансны хуулга Хаан банкны барьцааны гэрээ зэргээр тусгагдсан хэрэгт авагдсан авагдсан бүх бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, дан ганц гэрч Отгонтуяагийн мэдүүлгийг үндэслэж үндэслэхгүйгээр 262 толгой малаар тооцож оногдох хувь хэсгийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийг зарж борлуулсан байгаа учраас өөрт оногдох хэсгүүдээ мөнгөн дүнгээр гаргуулахаар өөс гаргуулахаар шаардлага гаргасан учраас шүүх бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хэрвээ дан ганц гэрч Отгонтуяагийн мэдүүлэг дээр үндэслэхэд үнэхээр өөрийнх нь мал болоод өөрийнх нь нөхөр дээр тоологдоод, хүүхдийнх нь нэр дээр тоологдож байсан мал талийгаачийг өнгөрснөөс хойш тоологдсон 2023 он хүртэл ах дээр маань тоологдсон 2024 онд, 2025 онд миний хүүхэд, миний нөхөр, тэрний нэр дээр тоологдсон баримт нь энэ байна гэх мэтээр гэрч өөрөө мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж, өөрийнхөө эрх ашгийг хамгаалж, бие даасан шаардлага гаргаж оролцох боломжтой байсан. Гэтэл мэдүүлгийн эх сурвалж нь тодорхойгүй, дан ганц гэрчийн мэдүүлгийг үндэслээд төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн малын дансаар тогтоогдсон баримтыг 52 гэж тооцох ийм үндэслэлгүй байна гэв.
3. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, *******,******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/,*******ы нас барсны гэрчилгээний хуулбар /хх-4/, ОРБ улсын дугаартай Вондо-Пронтер маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-5/, *******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт /хх-6-8/, Булган аймаг Сэлэнгэ сум Баруун гэх газарт бай рлах 4997 м.кв талбайтай өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-10-11/, газрын байршлын кадастрын зураг /хх-12/, Орхон аймаг Баян-Өндөр сум Чингэл баг, Хабитат тоот хаягт гэр бүлийн 765 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-13/,*******ы гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-15/, улсын дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-16/, Эрдэнэт хотын сум дундын шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 90 дугаартай шийдвэр /хх-119-120/, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн*******, Н. нарын Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-155-166/-ыг, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 132/ШЗ2024/01895 дугаартай шүүгчийн захирамж /хх-199-200/-ийг,
Гуравдагч этгээдээс: гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-61/, , *******, нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-63-66/ *******гийн гадаад паспортын хуулбар /хх-66-67/ Б. нас барсны гэрчилгээний хуулбар /хх-68/, амбулаторийн картын хуулбар /хх-69-95/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Орхон аймаг Баян-Өндөр сум Чингэл баг, Хабитат тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй гэх албан бичиг /хх-28/, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 14/552 дугаартай албан бичиг /хх-29/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч *******ийн эцэг өвлүүлэгч******* /РД:ФА60022616/-ны гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрүүлсэн, үрчилсэн, овоглосон хүүхдийн бүртгэлийн лавлагаа /хх-43-48, 50-53/, Орхон аймгийн Автотээврийн төвөөс ОРБ дугаартай Вонго-Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, ОРА дугаартай Тоёото гранд маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн дэлгэрэнгүй лавлагаа /хх123-128/, Монголын Нотариатчдын танхимын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрйин 843 дугаартай албан бичиг /хх-30/, Булган аймгийн засаг даргын Тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 074-ны өдрийн 01/61 дугаартай*******ы 2019 оноос 2022 оны малын А данс /хх-140-148, 150-154/, Ашид хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /2хх-1-26/-ийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* талийгч эцэг*******ы хууль ёсны өвлөгч болох түүний өвлөгдөх эд хөрөнгө болох Булган аймаг Сэлэнгэ сум, Баруун цүүцийн гол 3, 5 тоот хаягт байрлах 4997 м.кв талбайтай, өвөлжөө, хаваржааны зориулалттай газрын эзэмших эрх, Орхон аймаг Баян-Өндөр сум Чингэл баг Хабитат тоот хаягт байрлах 765 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрх, 3114 ОРБ улсын дугаартай KIA Bongo Frontier-W3 маркийн тээврийн хэрэгсэл, 0863 ОРА улсын дугаартай Toyota Mark-II маркийн тээврийн хэрэгслийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
2. Тус хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон , *******, ******* нар өв хүлээн авах хугацааг сунгуулж, талийгч*******ы хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, түүний өвлөгдөх эд хөрөнгүүд болох Булган аймаг Сэлэнгэ сум, Баруун цүүцийн гол 3, 5 тоот хаягт байрлах 4997 м.кв талбайтай, өвөлжөө, хаваржааны зориулалттай газрын эзэмших эрх, Орхон аймаг Баян-Өндөр сум Чингэл баг Хабитат тоот хаягт байрлах 765 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрх, 3114 ОРБ улсын дугаартай KIA Bongo Frontier-W3 маркийн тээврийн хэрэгсэл, 0863 ОРА улсын дугаартай Toyota Mark II маркийн тээврийн хэрэгсэл үхэр 118, адуу 98, хонь 30, ямаа 16, нийт 262 толгой малын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсэг ******* 34,920,000 төгрөг, ******* 34,920,000 төгрөг, 34,920,000 төгрөгийг тус тус *******өөс гаргуулах тухай шаардлагуудыг гаргасан.
Хүсэлт гаргагч ******* хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...би эцэг*******, ээж нартай Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг******* тоот байранд Булган аймгийн Сэлэнгэ суманд мал маллаж амьдардаг байсан. Эцэг******* 2023 оны 08 дугаар сарын 01-нд нас барсан бөгөөд түүний өмчлөлд бүртгэлтэй хөрөнгүүдийг би эзэмшиж байгаа бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгөхийг хүсч нотариатад хандахад аав маань 1984 онд гэрлэсэн гэрлэлтийн баталгаатай, эхнэр гэгч хүний нэр гарсан. Өвлөх эрхийн талаар Монголын нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд надаас өөр хүн бүртгэлгүй байгаа бөгөөд нотариатч намайг шүүхэд хандаж өвлөх эд хөрөнгөө шийдвэрлүүл гэсэн. Ээж маань аавтай минь цуг 1990 оноос эхлэн 30 гаруй жил хамт амьдарсан бөгөөд бид гурав 2006 онд мал авч хөдөө гарч байсан. Аавын амьд ахуйд төрсөн дүү Отгонтуяагийн мал аавын нэр дээр тоологддог байсан бөгөөд манайх 52 тооны үхэртэй байсныг аавыг өөд болсноос хойш харж, маллах хүнгүй болсон тул зарж борлуулсан... гэсэн.
Гуравдагч этгээдүүд бие даасан шаардлагын үндэслэлийг ...бид эцэг*******ыг 2023 оны 08 дугаар сарын 01-нд нас барсныг мэдсэн, ...ажил явдалд нь ирж оролцож байсан, ...2024 оны 12 сарын 22-нд мэдэгдэл ирсэн, ...1 жилийн хугацаанд талийгч эцгийнхээ өв хөрөнгөтэй холбоотой хүсэлтийг холбогдох байгууллагад гаргаж чадаагүйд хүндэтгэн үзэх шалтгаанууд байгаа. Үүнд ******* би энэ хугацаанд Солонгос улсад байсан, эрүүл мэндийн шалтгаантай байсан...., ******* би хүнд өвчтэй өвөөгөө ээжийн хамт асарч байсан... гэсэн ийм шалтгаанууд байгаа тул өв хүлээн авах хугацааг сунгаж, биднийг талийгаач эцгийнхээ өвлөгдөх хөрөнгүүдийг өвлөж авах эрхтэйг тогтоож, хөрөнгүүдээс оногдох хэсгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Сономбал ургийн овогт 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нас барж Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ. гэж зааснаар өв нээгдсэн байна.
Нас барагч******* нь 1984 оны 09 дүгээр сарын 14-нд гуравдагч этгээд болох Шилдээд ургийн овогт тай гэрлэлтээ бүртгүүлж тэдний дундаас 1984 оны 08 сарын 16-нд *******, 1986 оны 02 сарын 24-нд ******* нар төрсөн байна.
Х., нар Эрдэнэт хотын сум дундын шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 90 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх боловч гэрлэлт цуцласан талаарх бүртгэл Иргэний бүртгэлд хийгдээгүй болох нь тогтоогдож байна.
Х. нь Н.тай 1990 оноос эхлэн хамтран амьдарч тэдний дундаас ******* төрсөн байна.
Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн үрчилсэн эцэг, эх гэж зааснаар хүсэлт гаргагч*******, гуравдагч этгээд *******, ******* нар нас барагч*******ы хууль ёсны өвлөгч мөн байна.
Нас барагч******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн******* тоотод хамтран амьдрагч Н., хүү *******ийн хамт албан ёсны бүртгэлтэйгээр оршин сууж байсан нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Мөн нас барагч******* нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолт Булган аймгийн Сэлэнгэ сумын 4-р багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай албан бичгээр хүү *******, хамтран амьдрагч Н. нартай хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар баг 1-130 тоот хаягт Сангалтай 4-р багт 2006 оноос нас барах хүртлээ албан ёсны бүртгэлтэйгээр хамт амьдарч байсан болох нь тогтоогдож байна.
Иймээс Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. гэж зааснаар хүсэлт гаргагч ******* нь нас барагч эцэг*******ы өвийг хүлээн авсан байх тул түүний өвлөгдөх эд хөрөнгийг өвлөж авах эрхтэй байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь*******аас гэрлэлтээ шүүхийн шийдвэрээр цуцлуулсан байх бөгөөд гэрлэлт цуцласан талаарх бүртгэл иргэний улсын бүртгэлд бүртгэгдээгүй ч гэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж гэрлэлт дуусгавар болсон байх тул тэрээр*******ы хууль ёсны өвлөгч биш байна. Иймд гуравдагч этгээд нь нас барагч*******ы өв хүлээн авах хугацааг сунгуулах түүний өвлөгдөх эд хөрөнгүүдээс ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхгүй байх тул түүний гаргасан бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, ******* нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй. гэж заасанд үндэслэн талийгаач эцэг*******ы өвийг хүлээн авах хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан.
Хүндэтгэн үзэх шалтгааныг Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д дараах байдлаар тодорхойлж заасан байна. Үүнд: өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, томилолтоор гадаад, дотоодод ажилласан, сургалтад хамрагдсан, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, галын байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан шороон шуурга, газар хөдлөлт/ гэжээ.
*******, ******* нар эцэг Х.Цотсайханыг нас барснаас хойш 1 жилийн хугацаанд ... ******* гадаад улсад байсан, гэр бүлийн хүнээ алдсан, ******* хүнд өвчтэй ойр дотны хүнээ асарч байсан, ойр дотны хүнээ алдаж ар гэрт нь гачигдал гарсан... зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нотариатын байгууллагад өв хүлээн авах хүсэлт гаргах боломжгүй байсан гэж тодорхойлж өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэвч дээрх шалтгаануудын улмаас эцэг*******ыг нас барснаас хойш 1 жилийн хугацаанд нотариатад огт хандах боломжгүй байсан гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. гэж заасан.
Нөгөөтэйгүүр гуравдагч этгээдүүд болох *******, ******* нарт шүүхээс тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцох боломжтой талаар мэдэгдсэнээс хойш өвлүүлэгчийн өвлөгдөх хөрөнгөөс өвлөж авах санаа зорилго үүссэн болох нь тэдний тайлбар шаардлагаар тогтоогдож байх тул тэдний нас барагч эцэг*******ы өв хүлээн авах хугацааг сунгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд гуравдагч этгээд *******, ******* нарын талийгаач эцэг*******ы өвийг хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тэдний талийгч эцэг*******ы өвлөгдөх эд хөрөнгүүд болох Булган аймаг Сэлэнгэ сум, Баруун цүүцийн гол 3, 5 тоот хаягт байрлах 4997 м.кв талбайтай, өвөлжөө, хаваржааны зориулалттай газрын эзэмших эрх, Орхон аймаг Баян-Өндөр сум Чингэл баг Хабитат тоот хаягт байрлах 765 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрх, 3114 ОРБ улсын дугаартай KIA Bongo Frontier-W3 маркийн тээврийн хэрэгсэл, 0863 ОРА улсын дугаартай Toyota Mark II маркийн тээврийн хэрэгсэл үхэр 118, адуу 98, хонь 30, ямаа 16, нийт 262 толгой малын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсэг ******* 34,920,000 төгрөг, ******* 34,920,000 төгрөгийг тус тус *******өөс гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
6. Хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******,*******, нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.3, 528.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч *******, гуравдагч этгээд *******, ******* нарыг нас барагч*******ы хууль ёсны өвлөгчөөр тогтоож, хүсэлт гаргагч *******ийг*******ы өвлөгдөх эд хөрөнгө болох Булган аймаг Сэлэнгэ сум, Баруун цүүцийн гол 3, 5 тоот хаягт байрлах 4997 м.кв талбайтай, өвөлжөө, хаваржааны зориулалттай газрын эзэмших эрх, Орхон аймаг Баян-Өндөр сум Чингэл баг Хабитат тоот хаягт байрлах 765 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрх, 3114 ОРБ улсын дугаартай KIA Bongo Frontier-W3 маркийн тээврийн хэрэгсэл, 0863 ОРА улсын дугаартай Toyota Mark-II маркийн тээврийн хэрэгслийг өвлөх эрхтэй болохыг тогтоож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд , *******, ******* нарын өв хүлээн авах хугацааг сунгуулж, нас барагч*******ы өвлөгдөх эд хөрөнгүүд болох Булган аймаг Сэлэнгэ сум, Баруун цүүцийн гол 3, 5 тоот хаягт байрлах 4997 м.кв талбайтай, өвөлжөө, хаваржааны зориулалттай газрын эзэмших эрх, Орхон аймаг Баян-Өндөр сум Чингэл баг Хабитат тоот хаягт байрлах 765 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрх, 3114 ОРБ улсын дугаартай KIA Bongo Frontier-W3 маркийн тээврийн хэрэгсэл, 0863 ОРА улсын дугаартай Toyota Mark II маркийн тээврийн хэрэгсэл үхэр 118, адуу 98, хонь 30, ямаа 16, нийт 262 толгой малын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсэг ******* 34,920,000 төгрөг, ******* 34,920,000 төгрөг, 34,920,000 төгрөгийг тус тус *******өөс гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******,*******, нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ