2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/11377

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 08

191/ШШ2025/11377

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 5, өөрийн байранд байрлах ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /РД:ФБ*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /РД:ФБ*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

******* ******* ХК нь Б.*******тэй зээлийн гэрээ байгуулсан. Тэрээр зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025.09.01-ний өдрийн 312/ШЗ2025/06105 дугаар захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Б.******* эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, *******ны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ, дижитал зээлийн гэрээ, Б.******* иргэний үнэмлэхийн хуулбар, Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.09.01-ний өдрийн 312/ШЗ2025/06105 дугаар захирамжийг хавсарган ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.******* овогт ******* ******* /РД:ФБ*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Б.******* нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд тусгагдсан хаягаар мэдэгдэх ажиллагаа хийсэн боловч тус хаягт оршин суудаггүйгээс зээлийн төлбөрийг төлүүлж чадахгүй байна гэжээ.

 

6.Б.******* болон ******* ******* ХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь дижитал зээлийн гэрээгээр тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Б.*******д холбогдуулан маргаантай асуудлаар шүүхэд хандахад, хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол, 13 дугаар байр, 55 тоот хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр , Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.09.01-ний өдрийн 312/ШЗ2025/06105 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Түүнчлэн; шүүхийн журмаар ажиллагаа явуулж, дээрх хаягийн дагуу 2025.10.20-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлэхэд аав-Батбаяр гэж гардан авсан ба иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх-437 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа болох нь Ө.Шинэсарангийн тайлбар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2025.11.18-ны өдрийн 02-03/4092 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх-437 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байх тул нэхэмжлэгч Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзэв.

 

Иймд Б.******* оршин суух хаяг тодорхой болсон тул түүнийг эрэн сурвалжлуулах шаардлага үүсээгүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД:ФБ*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай ******* ******* ХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА