2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/10263

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч "К б" ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 23,244,557 төгрөгийг хариуцагч Б.Б 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр1,544,557 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Б.Бд 23,244,557 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч К б" ХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,173 төгрөгөөс 137,086 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.бс улсын тэмдэгтийн хураамжид 137,086 төгрөг, улсын орлогоос 137,087 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч К б" ХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ