| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03569/И |
| Дугаар | 312/ШШ2025/02492 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 312/ШШ2025/02492
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 8-р хороо, ******* сайд, *******ын гудамж, ******* ******* байр, 17 давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД: *******, утас: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймаг, сум, 9-р баг, , гудамж, тоотод оршин суух, овогт гийн /РД: РС781414, утас: /-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,118,165.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч О.оос зээлийн гэрээний үүрэгт 3,118,165.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,118,165.64 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-нд 1,559,082.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 1,559,082.5 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч О.оос 3,118,165.64 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч О. нь 2025 оны 12 дугаар сарын 30-нд 1,559,082.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 1,559,082.5 төгрөгөөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,841 төгрөгийн 32,420.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч О.оос 32,420.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,118,165.64 төгрөгийг хариуцагч О. нь 2025 оны 12 дугаар сарын 30-нд 1,559,082.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 1,559,082.5 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,841 төгрөгийн 32,420.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч О.оос 32,420.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА