| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 2514000000023 |
| Дугаар | 2025/ДШМ/020 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/020
*******т
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
прокурор *******;
хохирогч *******;
шүүгдэгч *******; өмгөөлөгч *******
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уртнасан нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2514000000023 дугаар хэргийг 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, .............. оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, иргэний бүртгэлийн дугаар *******/,
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас 3 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газар байх өөрийн гэртээ 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө иргэн ын баруун өгзгөнд хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь баруун өгзөгний шарх бүхий хөнгөн хохирол, иргэн *******ийн биеийн баруун гар хэсэгт модоор цохих, өгзөг хэсэг рүү нь өшиглөх, зүүн цавь хэсэг рүү нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн цавины шарх, цус хуралт, эрүүнд цус хуралт, зулгаралт, баруун бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг нэг мянга хоёр зуун /1200/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******ийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, бор өнгийн приус мод 1 ширхэг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
4. Хохирогч ******* давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтээр миний бие зүүн цавины шарх, цус хуралт, эрүүнд цус хуралт, зулгаралт, баруун бугалгын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмт тогтоогдсон боловч одоог болтол зүүн хөлийн гуяны булчин өвдөгнөөс дээш хэсгээр мэдээгүй, зовуурьтай байна. Одоог болтол эмнэлгээр явж байна. Тэгэхээр энэ гэмтлийн зэрэгт эргэлзэж байна. Мөн ******* нь эмчилгээний төлбөрт нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг төлөөгүй, хүнийг хутгалж эрүүл мэндээр нь хохироосон байж хохирол төлбөрөө төлөөгүй байгаад гомдолтой байна. Мөн хохирол төлбөрөө төлөөгүй хүнд торгох ял шийтгэж байгаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүний ял нь хөнгөдсөн гэж үзэж байна хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна. Тиймээс хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ.
5. Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: хохирогч Б.аны гаргасан гомдлын хүрээнд шүүгдэгч *******т холбогдох хэргийг хянан хэлэлцэж дүгнэлт саналууд гаргалаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас хохирогч *******ийн гаргасан нэхэмжлэлийн агуулгыг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэн шийдвэрлүүлэх боломжтой нөхцөл байдалд байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна гэв.
6. хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: тусгайлсан саналгүй гэв.
7.Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч давж заалдах шатны шүүхэд зургаан сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд нийцэхгүй байгаа. Тэгээд анхан шатны шүүх хохирогч *******т иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн учраас тухайн холбогдох баримтаа анхан шатны шүүхэд гаргаж. Энэ журмаар хохирлыг барагдуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас 3 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газар байх өөрийн гэртээ 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө иргэн ын баруун өгзгөнд хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь баруун өгзөгний шарх бүхий хөнгөн хохирол, иргэн *******ийн биеийн баруун гар хэсэгт модоор цохих, өгзөг хэсэг рүү нь өшиглөх, зүүн цавь хэсэг рүү нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн цавины шарх, цус хуралт, эрүүнд цус хуралт, зулгаралт, баруун бугалгын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорх нотлох баримтууд болох:
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч ******* ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч , Б.а нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хохирогч ******* “... шүүх шинжилгээний шинжээчийн гаргасан гэмтлийн зэрэгт эргэлзэж байна.******* нь эмчилгээний төлбөрт нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг төлөөгүй байгаад гомдолтой байна. Мөн хохирол төлбөрөө төлөөгүй хүнд торгох ял шийтгэж байгаа хүлээн зөвшөөрөхгүй, энэ хүний ял нь хөнгөдсөн гэж үзэж байна...” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Энэ хэрэгт хохирогч *******ийн биед хийгдсэн Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтийг/хх86-87/ хохирогчид танилцуулсан, хохирогч тухай шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй/хх88/, шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэг, үүнтэй холбоотой бусад баримт сэлттэй харьцуулан хянан үзсэний үндсэн дээр үнэлж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүйгээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээчид өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба эдгээр дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч гэм хорын хохирлын баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тооцоолох боломжгүй /зайлшгүй гарах болон эмчилгээний зардал/, Б.ыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул буруутгах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар шүүгдэгчид 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Ч.БАЯРЦЭНГЭЛ