Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 312/ШШ2025/02494

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* багт байрлах, ******* аймгийн *******ын газар /утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, 13-р хороолол, ******* зам дагуу гудамж, 78-р байрны 18 тоотод оршин суух, овогт ийн /РД: , утас: /

 

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 7-р баг, , 2 дугаар байрны 10 тоотод оршин суух, овогт ын /РД: , утас: / нарт холбогдох 18,276,797 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Г., Д. нараас 18,276,797 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г., Д. нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* аймгийн *******ын газраас нэхэмжилсэн 18,276,797 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-нд 3,046,132 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 3,046,132 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 3,046,132 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 3,046,132 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 3,046,132 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-нд 3,046,132 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар нь хариуцагч Г., Д. нараас 18,276,797 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Г., Д. нар нь 2025 оны 12 дугаар сарын 30-нд 3,046,132 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 3,046,132 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 3,046,132 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 3,046,132 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 3,046,132 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-нд 3,046,132 төгрөгөөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г., Д. нараас 249,334 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газрын нэхэмжлэлийн шаардлага 18,276,797 төгрөгийг хариуцагч Г., Д. нар нь 2025 оны 12 дугаар сарын 30-нд 3,046,132 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 3,046,132 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 3,046,132 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 3,046,132 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 3,046,132 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-нд 3,046,132 төгрөгөөр төлөхөө хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г., Д. нараас 249,334 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА