| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03058/И |
| Дугаар | 312/ШШ2025/02632 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 312/ШШ2025/02632
25 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 312/ШШ25/02632
******* аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, *******-******* сум, ******* баг, ******* гудамж, ******* банк ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, *******-******* сум, ******* баг, - тоотод оршин суух, овгийн /РД: ФМ900429, утас: 7264/-д холбогдох 15,71,414 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 25 оны 10 дугаар сарын -ны өдөр хүлээн авч, 25 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.ээс зээлийн гэрээний үүрэгт 15,71,414 төгрөг гаргуулж ******* банк ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 15,71,414 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.ээс 15,71,414 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Б. нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамж 125,07.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 15,71,414 төгрөгийг хариуцагч Б. нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 125,07.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА