| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0113/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/112 |
| Огноо | 2018-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Ж.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хотон овогт Жигжжавын Батмөнхөд холбогдох эрүүгийн 18360000000114 дугаартай, 178/2018/0113/Э/ индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 8-5 тоотод оршин суух, Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хуулийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ПЭ87111412 регистрийн дугаартай, Хотон овогт Жигжжавын Батмөнх
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Батмөнх нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэр 8-5 тоот хашаанд 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Л.Отгонбаярыг зодож , эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэв.
Шүүгдэгч Ж.Батмөнх нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 8-5 тоот хашаанд Түвшинжаргалын гэрт Л.Отгонбаяртай хамт архи ууж, маргалдаж, түүний хүзүү, нуруун хэсэгт архины шилний хагархайгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Л.Отгонбаярын /ПЗ88041414/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 8-5 тоотод Түвшинжаргалын гэрт 2 шил архи уусан.Тэгээд Ж.Батмөнхийг “ чи нэг шил архи авч өг” гэж хэлснээс болж маргалдаад Ж.Батмөнх намайг гэрээс гараад ир гэхээр нь гартал архины шилний хагархайгаар миний хүзүү рүү болон ар нуруу, дал руу цохисон... гэх мэдүүлэг /хх-12-13-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 381 дугаартай ... 1.Л.Отгонбаярын биед хүзүүний баруун хэсэгт 8 см, зүүн даланд 8 см зүсэгдсэн шарх, шарх орчмын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2.Л.Отгонбаярын биед учирсан гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Л.Отгонбаярын биед учирсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош /түр/ хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх... /хх-19-р хуудас/ дүгнэлт,
Шүүгдэгч Ж.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Түвшинжаргал ахын гэрт ороход Л.Отгонбаяр ганцаараа архи уугаад сууж байсан.Тэгээд бид хоёр 2 шил архи хувааж уугаад сүүлчийн архи нь дундаа орж байтал Л.Отгонбаяр бид хоёр “ чи архи авсангүй, чи уусангүй, би их уулаа” гэх зэргээр маргалдсан.Айлын гэрт зодолдоод яахав гадаа гараад үзье гэхэд Л.Отгонбаяр босоод гэрээс гарахаар нь араас нь гараад архины шилээр зүүн талын далан дээр нь нэг удаа цохиход хагарчихаар нь баруун талын хүзүүг нь гарт үлдсэн хагархайгаар нь зүсэхэд Л.Отгонбаяр буцаж гэрт ороод цусаа тогтоох гээд чадахгүй болохоор нь эмнэлэг, цагдаа дуудсан ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Батмөнх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Батмөнх нь Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хуулийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан нь хэргийн 33 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 35-45 дугаар хуудас дахь шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Л.Отгонбаярын “...хохирлын ямар нэгэн маргаан байхгүй, санал,гомдол нэхэмжлэх зүйлгүй... гэх тайлбар /хх-57/ баримтуудаар тус тус нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ж.Батмөнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 03 сарын хугацаанд төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д: ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихоор заасныг тайлбарлаж өгөх нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Батмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүхээс торгох ял оногдуулсан тул түүний эзэмшлийн ХААН банкны 5863086582 тоот дансанд байршуулсан 450.000 төгрөг битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 5/95 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хотон овогт Жигжжавын Батмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хотон овогт Жигжжавын Батмөнхийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Батмөнхөөр торгох ялын 450000 төгрөгийг 03/ гурав/ сарын хугацаанд төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ж.Батмөнхөд тайлбарласугай.
5.Шүүгдэгч Ж.Батмөнхөд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6.Шүүгдэгч Ж.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 5863086582 тоот дансанд байршуулсан 450.000 төгрөг битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 5/95 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Батмөнхөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form