Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2025/02568

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* тауэр, ******* давхарт байрлах, ******* ******* ХК /РД: *******, утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2-р баг, хороолол, 27 байр, 6 тоотод оршин суух, овогт ийн /РД: , утас: / нарт холбогдох 25,472,417.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.ээс зээлийн гэрээний үүрэгт 25,472,417.81 төгрөг гаргуулж ******* ******* ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* *******наас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 25,472,417.81 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч С.ээс зээлийн гэрээний үүрэгт 25,472,417.81 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч С. нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,312 төгрөгийн 142,656 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч С.ээс улсын тэмдэгтийн хураамж 142,656 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 25,472,417.81 төгрөгийг хариуцагч С. нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,312 төгрөгийн 142,656 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч С.ээс улсын тэмдэгтийн хураамж 142,656 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА