| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04763/И |
| Дугаар | 192/шш2025/07069 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 192/шш2025/07069
2025 09 10 192/ШШ2025/07069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,,,-д холбогдох,
Баянгол дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах Твин Даймонд орон сууны барилгын Б блокийн 13 давхарын А тоот 70 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон тус барилгын В6 тоот 18 м.кв талбайтай дулаан зогсоолыг барьж дуусган,,
,,,,,,,, төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч -нд холбогдуулан Баянгол дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах Твин Даймонд орон сууны барилгын Б блокийн 13 давхарын А тоот 70 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон тус барилгын В6 тоот 18 м.кв талбайтай дулаан зогсоолыг барьж дуусган,, орон сууц захиалгаар барих гэрээний алданги 89,,,,,,,, төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: би "Эбо Даймонд" ХХК-тай Баянгол дүүргийн*******ны нутаг дэвсгэрт баригдах "Твин Даймонд" орон сууцны барилгын Б блокийн 13-р давхрын А тоот 70 м.кв талбайтай 2 өрөө бүхий орон сууцыг захиалан бариулахаар 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №23/86 тоот "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г байгуулсан, тус гэрээгээр гүйцэтгэгч "Эбо Даймонд" ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч би гэрээний төлбөрт нийт 178,500, төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн … "Эбо Даймонд" ХХК-тай "Твин Даймонд" барилгын В6 тоот бүхий 18 м.кв талбайтай дулаан зогсоолыг захиалан бариулахаар 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр №23/119 тоот Дулаан зогсоол захиалгаар барих гэрээ"-г байгуулсан … тус гэрээгээр гүйцэтгэгч "Эбо Даймонд" ХХК нь дээрх дулаан зогсоолыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч би гэрээний төлбөрт нийт 40,, /дөчин сая/ төгрөг төлөхөөр тохиролцсон … гэрээний 4.2-д заасны дагуу урьдчилгаанд 10,, төгрөг, байр ашиглалтад орж өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээн авах үед үлдэгдэл 30,, төгрөгийг төлөхөөр болсон. Миний хувьд урьдчилгаа 10,, төгрөгийн төлбөрийн үүргээ зохих ёсоор, хугацаанд нь бүрэн биелүүлсэн … орон сууц захиалгаар барих гэрээний алданги 89,,,,,,,, төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Орон сууц захиалгаар барих гэрээний хуулбар, хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Анугружин ХХК-ийн -нд хүргүүлсэн гэх албан бичиг, схем зураг, Дулаан зогсоол захиалгаар барих гэрээний хуулбар, -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, кассын орлогын баримт, Орон сууц хөлслөх гэрээ зэрэг баримтыг ирүүлсэн.
4. Хариуцагчаас: нэхэмжлэлийн шаардлагын талаарх хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах Твин Даймонд орон сууны барилгын Б блокийн 13 давхарын А тоот 70 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон тус барилгын В6 тоот 18 м.кв талбайтай дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, орон сууц захиалгаар барих гэрээний алданги 89,,,,,,,, төгрөгийг тус тус гаргуулахар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, хариуцагч -нд холбогдуулан Баянгол дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах Твин Даймонд орон сууны барилгын Б блокийн 13 давхарын А тоот 70 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон тус барилгын В6 тоот 18 м.кв талбайтай дулаан зогсоолыг барьж дуусган,, орон сууц захиалгаар барих гэрээний алданги 89,,,,,,,, төгрөгийг тус тус гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. /хх-ийн 62/
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа ...” гэж тайлбарласан.
5. Хариуцагч -ний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй.
6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Нэхэмжлэгч нь хариуцагч -тай 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №23/86 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дулаан зогсоол захиалгаар барих гэрээг тус тус байгуулсан байна.
6.2. Энэхүү гэрээгээр хариуцагч нь Баянгол дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах Твин Даймонд орон сууны барилгын Б блокийн 13 давхарын А тоот 70 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн тус барилгын В6 тоот 18 м.кв талбайтай дулаан зогсоолыг барьж дуусган хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар орон сууцны төлбөрт 178,500, төгрөг, дулаан зогсоолын төлбөрт 40,, төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 7-11, 17-21/
7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
7.1. Нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээ, Дулаан зогсоол захиалгаар барих гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, агуулга хэлбэрийн хувьд хуульд нийцсэн, бичгээр байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна.
7.2. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №23/86 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээний 4.2-т “Цэрэн овогтой Пүрэвжав /РД:УК67092111/-н нийт 178,500, төгрөгийг 100% бэлэн төлсөн” гэж, гэрээний 2.2-т “Барилгыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусгана. Барьж дууссаны дараа улсын комисст хүлээлгэн өгнө” гэж,
2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Дулаан зогсоол захиалгаар барих гэрээний 4.2-т “Цэрэн овогтой Пүрэвжав /РД:УК67092111/-н нийт 40,, төгрөг төлөхөөс 10,, төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлж үлдэгдэл 30,, төгрөгийг байр ашиглалтанд орж гэрчилгээ хүлээн авахад төлж барагдуулна” гэж, гэрээний 2.2-т “Барилгыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусгана. Барьж дууссаны дараа улсын комисст хүлээлгэн өгнө” гэж тус тус заасан.
7.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар орон сууц, дулаан зогсоолын төлбөрийг төлөх, хариуцагч нь орон сууц, дулаан зогсоолыг барьж дуусган хүлээлгэн өгөх үүрэгтэй байжээ.
8. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан.
8.1. Орон сууц захиалгаар барих гэрээний 4.1, Дулаан зогсоол захиалгаар барих гэрээний 4.1-т “Захиалагч нь гэрээний төлбөрийг бэлнээр болон Анугружин ХХК-ны захирал О.Эрхэмбаярын Хаан банкны харилцах 5301609005 тоот дансанд шилжүүлэх бөгөөд гүйлгээний утга дээр захиалсан орон сууцны мэдээлэл болон өөрийн овог, нэр, регистрийн дугаарыг бичнэ. Төлбөрийг төлсөн тохиолдол бүрт нотлох баримтын шаардлага хангасан санхүүгийн баримтыг өгнө, төлбөрийг гүйцэтгэгч талын томилсон санхүүгийн эрх бүхий албан тушаалтнаас бусад аливаа ажилтан, менежер төлбөрийг хүлээн авах эрхгүй бөгөөд тэдэнд бэлнээр өгөх болон бусад дансанд шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан байна.
8.2. Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр орон сууцны төлбөрт 178,500, төгрөгийг, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дулаан зогсоолын төлбөрт 10,, төгрөгийг тус тус гэрээнд заасан ёсоор Отгондоржийн Эрхэмбаярын 5301609005 тоот дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны зарлагын баримт, кассын орлогын ордер №23102 дугаартай баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 25-27/
8.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Орон сууц захиалгаар барих гэрээ болон Дулаан зогсоол захиалгаар барих гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нь Баянгол дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах Твин Даймонд орон сууны барилгын Б блокийн 13 давхарын А тоот 70 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн тус барилгын В6 тоот 18 м.кв талбайтай дулаан зогсоолыг барьж дуусган хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
8.4. Нэхэмжлэгч нь орон сууц болон дулаан зогсоолын өмчлөгөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, орон сууц болон зогсоолыг барьж дуусган, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах гэсэн шаардлага гаргаж байгааг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Хариуцагч -нд 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаарх хариу тайлбараа ирүүлээгүй. /хх-ийн 45, 49/
9.1. Харин хариуцагч нь 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 25/53 дугаартай Анугружин ХХК-нд хүргүүлсэн гэх албан бичиг, 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 25/54 дугаартай захиалагч д хүргүүлсэн гэх албан бичигийг тус тус ирүүлсэн. /хх-ийн 69, 70/
9.2. Хариуцагч -ийн ирүүлсэн дээрх албан бичгүүдээр хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэсэн эсхүл татгалзсан байр суурьтай байна гэж үзэхээр байх боловч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар өгөөгүй, нотлох баримт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болохыг дурдлаа.
10. Иймд Баянгол дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах Твин Даймонд орон сууны барилгын Б блокийн 13 давхарын А тоот 70 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн тус барилгын В6 тоот 18 м.кв талбайтай дулаан зогсоолыг барьж дуусган нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
11. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №23/86 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ болон Дулаан зогсоол захиалгаар барих гэрээний 5.2.9-д “Гүйцэтгэгчээс шалтгаалж энэ гэрээнд заасан хугацаанд орох сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг сар тутамд захиалагчид төлнө” гэж, гэрээний 2.2-т “Барилгыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусгана. Барьж дууссаны дараа улсын комисст хүлээлгэн өгнө” гэж тус тус заасан.
11.1. Талууд гэрээндээ алдангийн талаар бичгээр харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцсэн байна.
11.2. Хариуцагч нь орон сууц болон дулаан зогсоолыг гэрээнд заасан хугацаанд барьж дуусган нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй.
11.3. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг гэрээний үнийн дүн болох орон сууцны үнэ 178,500, төгрөг, дулаан зогсоолын үнэ 40,, төгрөг гэж тооцон алдангийн хэмжээг тодорхойлох, түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууц, дулаан зогсоолыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусган ашиглалтанд оруулахаар заасан байх тул хэтэрсэн хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
11.4. Үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь хариуцагчаас болоогүй гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээнд зааснаар 0,2 хувийн алданги төлөх үүрэгтэй байна.
11.5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан байх тул алдангийн хэмжээг гэрээний үнийн дүн /178,500, + 40,, = 50 хувь/ 109,, төгрөгт тооцлоо.
12. Нэхэмжлэгч нь Ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй учраас Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан тул гэрээний төлбөрт төлсөн 23,, төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
12.1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар үүргийн зөрчилтэй холбоотой хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй тул баримтаар нотлогдсон 16,, төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,, төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 41, 42/
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
13.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажаргалд 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаатарт 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардуулан, хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг шүүхээс тайлбарлан, танилцуулсан. /хх-ийн 49-56, 75/
13.2. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаатарт шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн байна. /хх-ийн 76-77/
13.4. Шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдэд шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байвал түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үзнэ.
13.5. Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаатар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
13.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаатарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаатарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
14. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Орон сууц захиалгаар барих гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэж огноо зөрүүтэй бичигдсэн байна, талууд гэрээгээ 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулж, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр орон сууцны төлбөрийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар огноо /2022 гэж/-г шүүхийн шийдвэрт тусгасан болохыг тэмдэглэлээ.
15. Дулаан зогсоол захиалгаар барих гэрээний 4.2-т “Цэрэн овогтой Пүрэвжав /РД:УК67092111/-н нийт 40,, төгрөг төлөхөөс 10,, төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлж үлдэгдэл 30,, төгрөгийг байр ашиглалтанд орж гэрчилгээ хүлээн авахад төлж барагдуулна” гэж, гэрээний 2.2-т “Барилгыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусгана. Барьж дууссаны дараа улсын комисст хүлээлгэн өгнө” гэж тус тус заасан байх тул хариуцагч орон сууцыг барьж дуусган, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсний дараа дулаан зогсоолын төлбөрийн үлдэгдэл 30,, төгрөгийг нэхэмжлэгч аас шаардах эрхтэйг дурдлаа.
16. Иймд Баянгол дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах Твин Даймонд орон сууны барилгын Б блокийн 13 давхарын А тоот 70 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн тус барилгын В6 тоот 18 м.кв талбайтай дулаан зогсоолыг барьж дуусган хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж, хариуцагчаас /109,,+16,,/ 126,050, төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,, төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
17. Талууд маргаан бүхий орон сууцны өмчлөлтэй холбоотой, тухайн орон сууцыг бусдад худалдсан болон давхардуулан гэрээ байгуулсан эсэх талаар баримт ирүүлээгүй, санал хүсэлт гаргаагүй, мөн хэргийг шийдвэрлэснээр гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй болохыг тэмдэглэлээ.
18. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
19. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,915,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,880,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус зааснаар Баянгол дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах Твин Даймонд орон сууны барилгын Б блокийн 13 давхарын А тоот 70 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн тус барилгын В6 тоот 18 м.кв талбайтай дулаан зогсоолыг барьж дуусган нэхэмжлэгч Цэрэнгийн Пүрэвжавт хүлээлгэн өгөхийг хариуцагч -нд даалгаж, хариуцагч -иас 126,050, төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,, төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,915,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,880,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ