| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03258/И |
| Дугаар | 312/шш2025/02591 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 312/шш2025/02591
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* ******* баг, *******ын гудамж, ******* банк ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, *******, ******* тоотод оршин суух, овогт гийн /РД: , утас: /-д холбогдох 28,530,502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.эс зээлийн гэрээний үүрэгт 28,530,502 төгрөг гаргуулж Капитрог банк ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч П. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 28,530,502 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч П.эс зээлийн гэрээний үүрэгт 28,530,502 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч П. нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,123 төгрөгөөс 150,301.5 төгрөг, нэхэмжлэгчийн илүү төлсөн 49,520 төгрөг нийт 199,821.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч П.эс улсын тэмдэгтийн хураамж 150,301,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 28,530,502 төгрөгийг хариуцагч П. нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,123 төгрөгөөс 150,301.5 төгрөг, нэхэмжлэгчийн илүү төлсөн 49,520 төгрөг нийт 199,821.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч П.эс улсын тэмдэгтийн хураамж 150,301,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА