Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.******* даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. Соёлмаа,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч: ******* түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох Эрүүгийн 1714002250041 тоот хэргийг 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,

Үйлдсэн хэргийн талаар

 Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******ийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би эрх үүрэгтэй танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Прокурорын тогтоолтой танилцлаа. Ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлгож байна. *******ыг цохиж зодож гэмтэл бэртэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгчөөрөө өмгөөлөгч Батбаярыг сонгон авсан. Өмгөөлөгч маань Баянхонгор аймагт байгаа учраас одоо ирэх боломжгүй байна. Би цаашид мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхгүй. Шүүхэд мэдүүлгээ өгнө гэж бодож байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас миний хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 140-141/

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

 Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Миний бие “Жишиг Бетон” ХХК-д 2015 оны 9 дүгээр сараас хойш менежерээр ажиллаж байна. 2017 оны хувьд тус компанийн Баянхонгор аймгийн Богд суманд гүйцэтгэж буй цэцэрлэгийн барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан. 2017 оны 10-р сарын 17-ны өдөр цэцэрлэгийн барилгын улсын комисст хүлээлгэн өгсөн. Комисс 18 цаг өнгөрч байхад ажлаа дуусгаад Баянхонгор аймаг явсан. Үйлдвэрийн дарга Б, инженер Б, туслах ажилтан Б, Даамал М бид нар байрлаж байсан байрандаа ороод 750 гр хэмжээтэй Соёрхол нэртэй архи нэг шилийг уусан. Энэ үед гаднаас сумын холбооны дарга Бямбажав орж ирээд хамт сууцгаасан. Тухайн өдөр Улаанбаатар хотоос ирсэн Өнгөт инээд хамтлагийн хошин шогийн тоглолт улаан буланд болсон. Тоглолт дууссаны дараа 23:00 цагийн орчимд сумын соёлын төвд бүжиг болж байхаар нь бүжигт ажлын хамт олон болох Б, Б, Б, М нарын хамтаар оролцсон. Тус бүжгэн дээр сумын цагдаа М, ******* нар өөр бусад цагдаа нарын хамт тусгайлан дуу захиалан бүжиглэцгээж байсан. Бүжиг тарж гадаа гарахад танил эмэгтэй болох Энхмаа урд алхаж явахыг хараад хойноос нь дуудтал сумын цагдаа болох М нөхөртэй хүүхэн дуудлаа, өдлөө хоргоолоо гэх мэтийн шалтаг заан зүүн шанаа тус газар цагдаа нарын өмсдөг тусгай зориулалтын бээлийтэй гараараа цохисон. Улмаар бусад цагдаа нарын хамт 2-3 уулаа чирч гулдран цагдаагийн байр руу авч явахад нь эсэргүүцэхэд элэгдэж унагаан цагдаагийн камерт оруулж төмрөөс гавлаж байгаад тэнд байсан цагдаагийн ажилтан *******, ******* нарын хамт цахилгаан бороохойгоор ар нуруу руу цохиулсан. Энэ хууль бус үйлдэл хийснийхээ дараа түр саатуулах байрандаа түгжчихээд гарсан. Ойролцоогоор 30 орчим минутын дараагаар М, *******ын хамт орж ирж камераас гаргасан. Би “яасан гэж намайг ингэж байгаа юм бэ зүв зүгээр байхад” гэх мэтчилэн тайлбар шаардахад уучлаарай би жоохон түргэдсэн байна лээ гэж М хэлж байсан. Тэгээд тэндээс цуг явсан ажилчдынхаа хамт барилга руугаа явж амарцгаасан. Цагдаагийн байрнаас гарч ирэхэд М, Б хоёр хүлээж байсан. бид хамтдаа амрах байрандаа очсон. Компанийн инженер болох Бийг цагдаа ******* гэж цагдаа мөн шанаа тус газар нь цохиж элэгдэж унагаан гавласан талаар ярьсан. Маргааш нь унтаад сэртэл зүүн шанаа тэр чигтээ хавдартай ам чөлөөтэй хөдөлж болохгүй, толгой ихээр өвдөж байсны зэрэгцээгээр хэвлий, ар далны доод хэсэг хөндүүр байсан. Босоод Б, М, Бэ нарын хамт цайны газарт хоол идэх гэтэл ам ангайж хөндүүрлээд эвгүй байсан тул цай уугаад гарч эмнэлэг орж сумын эмч Мөрөнд биеийн байдлаа үзүүлэхэд хавдартай тул сайн мэдэгдэхгүй байна. Эрүү нүүрний чинь байдлыг харахад тэгш хэм нь алдагдсан байгаа тул гэмтэлтэй байж магадгүй байна. Аймаг явж зургийг нь авхуулах шаардлагатай гэсэн. Тэр даруйдаа М дээр очтол Сумын Тамгын Газрын үүдэнд сумын засаг дарга ******* болон өөр нэг хүний хамт байсан. Очоод тусдаа ийшлээд уулзаяа гэсэн боловч хөдлөөгүй тул тэдний өмнө болсон явдлын талаар тайлбар хүсэж шаардлага тавьтал тэгээрэй чаддаг юм бол яваад заргалдаарай гэх мэтчилэн тэдний нүдэн дээр заамдаж авч заналхийлсэн. Энэ үед ******* өрөөнд ороод уулз гээд намайг татаад дагуулаад явсан. Өрөөнд ортол хойноос М орж ирээд “сумын засаг даргын дэргэд чи бас болохгүй ш дээ хөгшөөн урд шөнө чи хэл ам хийхгүй өргөдөл гомдол гаргахгүй гээд яваа биз дээ” гээд над руу уурласан. Би хариуд нь “тухайн үед иймээ тиймээ асуудалгүй бол залуу хүмүүс нэгэндээ гай болоод яахав дээ гэж бодсон, гэтэл одоо энд тэндгүй бие хөндүүр ам зуураад гүйцэт ангайж чадахгүй, хоол зажилж идэж чадахгүй байна. Ямар байсан аймаг орж үзүүлж харуулна. Оношоо тодруулна. Хэрвээ хүнд асуудал үүссэн байвал эр хүн шиг хариуцлагаа хүлээгээрэй” гэж хэлээд М ч уучлал гуйгаад цуг машиндаа суучих ярилцъя гээд сумын төвийн Дэнжийн дэлгүүр лүү яваад буцаж ирсэн. Тэр үед М харин энэ төмөртэй бээлийгээр цохичихсон байна лээ. Уураа барьж дийлсэнгүй түргэдсэн байна лээ гэх мэтчилэн тайлбарлаж байсан. Маргааш нь буюу 2017 оны 10-р сарын 19-ны өдөр Богд сумаас компанийн нярав Ундраа, инженер Б нарын хамт шуудангийн пургон автомашинаар аймгийн төв орж түргэн тусламжийн тасгийн эмч Алтанзаяад үзүүлсэн боловч ажлын цуг дууссан тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх боломжгүй байна гэсэн. Өглөө нь Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн гэмтэл согогийн тасгийн эмч Б.Лхамсүрэнд үзүүлсэн бөгөөд үзлэгээр эрүү нүүрний тэгш хэм алдагдсан хугаралтай байх магадлалтай зураг авхуулж нарийн тодорхойлуулах шаардлагатай аймгийн рентген авах боломжгүй гэж хэлсэн. Улмаар 21-ны өдөр Улаанбаатар ирж “Мөнгөн Гүүр” гэмтлийн эмнэлэгт дижитал рентгенээр зураг авхуулж оношоо тодорхойлуулсан. Зүүн шанааны яс хугаралтай яаралтай мэс ажилбарт орох шаардлагатай гэсэн онош гарсан. Тухайн эмнэлэг дээр зөвхөн хагалгааны төлбөр нийгмийн даатгалтай иргэдэд 2 сая төгрөг, түүн дээр ор хоног, дагалдах бусад шинжилгээ гэх мэт зардлын хамт 2,5 сая орчим төгрөг болно гэж хэлсэн.

Энхмааг шөнө оройгоор дуудаж айлгаж сүрдүүлсэн, хоорондоо дотно харилцаатай байсан мэтээр цагдаагийн ажилчдын зүгээс тайлбарлаж бусдын нэр хүнд, гэр бүлд нь халдан гүтгэн доромжилж байгаа явдалд ихэд харамсаж байна. Иргэн Энхмаа бид 2-ийн хувьд ажил хэргийн шугамаар хэн хэнийгээ эчнээ таних бөгөөд энэхүү хэргийн урд өдөр түүний нөхрөөр фото зураг хэвлүүлэх талаар ярилцаж байсан билээ. Тэгээд таньдаг хүмүүс болохоороо уулзах гэж байхад шалтаг зааж зодсон цагдаагийн албан хаагчид гомдолтой байна.

Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчныг хамгаалж, хүний төлөө ажиллах ёстой цагдаа нар маань энэ мэтчилэн албан тушаалаа ашиглан хүний эрхэнд онц ноцтойгоор халдан танхайрч бие, эрүүл мэнд, гоо зүй, хөрөнгө санхүүд хүнд хохирол учруулсан явдалд маш ихээр гомдолтой байна. Хурууны хэсэг байхгүй тал бээлий байсан. Маргааш өдөр нь надад бээлийгээ харуулаад энэ төмөртэй хэсгээр нь цохисон байна гэж М хэлж байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй..." гэх мэдүүлэг / хх-ийн 45-47/,

 ... Эрх үүрэгтэй танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй ээ. Надад нэмж хэлж ярих зүйл байхгүй. Би өөрийн өгсөн мэдүүлэгтэйгээ дахин уншиж танилцлаа. Миний хэлж ярьсан зүйлүүд үнэн зөв. Би уг мэдүүлэгтээ нэг зүйлийг андуурч мэдүүлсэн байна. Цагдаагийн кабоноос М ганцаараа ирж авсныг би “Б, Маргад- Эрдэнэ нар ирж авсан” гэж буруу мэдүүлсэн байна. Бусад мэдүүлгүүд үнэн зөв. ******* нь гараараа миний нүүрэн тус газар руу цохиж, эрүүний яс хугарсан асуудал нь Соёлын төвийн хашаанаас гараад болсон асуудал. Уг асуудал болсны дараа намайг цагдаагийн кабон руу авч явах үедээ намайг цахилгаан бороохойгоор цохиулсан. Бас цагдаагийн кабон дотор байхдаа цахилгаан бороохойгоор цохиулсан. Миний бие ерөнхийдөө хэвийн байгаа. Эрүүний яс удаан эдгэдэг юм шиг байна лээ. Заримдаа юм идэх үед эвгүй оргиод байдаг юм. Ирэх 7 хоногоос эмчид үзүүлж, зургийг нь авхуулна гэж бодож байна. Байнгын өвдөж зовуурилаад байгаа зүйл байхгүй ээ. Миний тооцсоноор 1 сая орчим төгрөг болж байгаа. Нэмж зардал гарах эсэхийг сайн мэдэхгүй байна. ******* нь миний Хаан банкны данс руу 3 хувааж нийт 1 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Надад одоо *******т гомдох гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлийн хувьд цаашид ямар хэмжээний зардал мөнгө гарахыг хэлж мэдэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа шүүх, прокурорын шатанд баримтын хамт гаргаж өгнө. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146 /,

 Гэрч Б. Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Миний ажиллаж байгаа “Жишиг бетон” ХХК- нь Баянхонгор аймгийн Богд суманд цэцэрлэгийн барилга барьж байгаа энэ барилгыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусаж улсын комисст хүлээлгэж өгсөн. Ингээд улсын комиссыг орой 18 цаг өнгөрч байхад явуулж захирал Б.Гантулга болон ажилчид явж Богд суманд менежер *******, Б.Б, Э.М, Б, У гэсэн 6 ажилчин үлдэж цэцэрлэгийн байгууллагаас барилга хүлээн авах комисст зориулж хийсэн байсан хоолноос бид нар идээд улмаар бид нар барилгаа улсын комисст хүлээлгэн өгсөн юм чинь жоохон баяраа тэмдэглэх болж Б.Б, ******* нар нь дэлгүүрээс архи пиво аваад ирсэн. Тэгэхэд манай нярав Б, даамал М, менежер Ч, аймаг дээрх нярав У, Б.Б бид нар 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво, 1 шил 0,75-тай “Соёрхол” нэртэй архи зэргийг цэцэрлэгийн байранд уусан. Бид нарыг ингэж архи ууж байхад сумын холбоонд ажилдаг Бямбажав гэж залуу орж ирж пиво хамт уусан. Ингээд архи, пиво ууж байхад гадаа хөгжим дуугарч Богд сумын соёлын төвд бүжиг болж байсан учир орохоор болж нярав У байраа харж үлдэж сүүлд орж ирсэн Бямбажав нь хамт гараад замдаа үлдсэн Б, М, Ч, Б бид 5-лаа сумын соёлын төвийн бүжигт ирсэн. Тэр үед бүжиг ерөнхийдөө дуусах гэж байсан учир нь 3 бүжиг явуулаад дуусах талаар зарлаж байсан. Тэгэхээр багцаагаар 23 цаг өнгөрсөн 24 цаг болж байсан байх. Учир нь бүжиг 24 цагт дуусна гэж байсан юм. Энэ үед бүжиг дээр аймгаас ирсэн гэх цагдаа нар хамт байсан бөгөөд тэр цагдаа нарын дунд гэж таньдаг цагдаа залуу байсан учир би мэндлээд гарч хамт тамхи татахаар болсон. Манай хэд дотор бүжиглэж үлдсэн. Ингээд би тай юм яриад байж байтал бүжиг тараад байгаа бололтой хүмүүс гарч ирж байсан. Тэгтэл нэг харахад Чыг сумын цагдаа М нь зүүн гарынх нь тохойноос нь барьчихсан цагдаагийн хэсгийн байр луугаа чирсэн байдалтай зогсож байхыг нь харсан. Миний хувьд юу болсныг нь мэдэхгүй учир асуух гээд очиход аймгийн цагдаа нар ирсэн бас Богд сумын цагдаа ******* ирсэн. М нь Чыг гараас барьж дагуулж хэсгийн байр луугаа явах гэж байгаа байталтай байсан. Тэгтэл манайхнаас тэнд М байсан хэзээ нь ирсэн талаар мэдэхгүй. Би цагдаа нараас юу болсон юм яасан юм гэж асуухад намайг чамд хамаагүй та цаашаа бай гэж өндөр биетэй биерхүү цагдаа / нэрийг нь мэдэхгүй/ хэлсэн. Чыг М цагдаа цааш чирээд явсан. Би юу болсон юм ямар үчиртай ингээд байгаа юм наад хүнээ тавьчихаж болдоггүй юм уу гэхэд тэнд байсан цагдаа нар наад хүн чинь согтчихоод айл амьтны авгай татаж чангаагаад байна гэж хэлсэн. Яг ямар цагдаа нь тэгж хэлснийг нь мэдэхгүй байна. Тэгэхэд нь би тийм юм баймааргүй юм гээд аятайхан аваад явж болохгүй юм уу гээд дагаад явсан чинь Ч нь тавь би яасан гээд М цагдаагаас гараа суллаж авах гээд эсэргүүцэхэд М цагдаа зүүн гарыг нь очиж цааш авч явсан.Би тэгэхэд нь наад хүн чинь янз бүрийн зүйл болсон юм бол маргааш эрүүлд нь арга хэмжээ авчих би аваад явж чадна гээд дагаад байсан чинь цагдаагийн байрны хашааны үүдэнд аймгийн цагдаа нарын унаж ирсэн Ланд 200 маркийн машины хажууд М нь Чын элгэн тус газарт нь цохиж газарт унагаад цагдаагийн хэсэг рүү гүйгээд орсон. Энэ үед хажууд нь цагдаа нараас *******, өндөр биетэй биерхүү цагдаа, тэгээд бас нэг цагдаа нар байсан. Манайхнаас М байсан энэ явдлыг харсан байх. Ч нь элгэн тус газраа цохиулчхаад газарт доошоо хараад хэвтсэн босохгүй байсан учир би өргөж босгох гэхэд амьсгал нь: боогдсон амьсгалж чадахгүй бололтой хоолой нь өөв гээд сонин дуугарч байсан. Би өргөж дийлэхгүй болохоор өргөөд 2 өвдөг дээр нь сөхрүүлж суулгахад араас М ирээд бид хоёр цагдаа нараас ингэж болохгүй бид 2 аваад явчихъя гэж гуйсан. Тэгэхэд өндөр биетэй цагдаа М бид 2-г зайл муу архичид гээд Маргад-эрдэнийг түлхэж байсан. Тэгэхэд нь би та нарын ажлыг заахгүй гэхдээ ингэж болохгүй та нар гээд би найзыгаа аваад явлаа та нар одоо хол замд явах гэж байж битгий хэл ам хэрүүл төвөг бол бид нар асуудал гаргахгүй гэж хэлээд танил машинд суусан байхад нь очиж сайн яваарай гэж хэлээд буцаад ирсэн чинь М нь цахилгаан бороохой, гав зэрэг зүйл барьчихсан гүйгээд гарч ирээд цахилгаан бороохой дуугарч Ч яая гэхэд М нь гавлаад цагдаагийн хэсэг рүүгээ аваад явсан. Чинзориг болохоор тавиач гээд гараа татаад байсан. Тэгэхэд цагдаагийн хэсгийн үүдэнд халзандуу толгойтой, алга нүдтэй цагдаа ах гарч ирж/ сүүлд нэрийг нь мэдэж авахад ******* гэж байсан/ би уулзаад манай найзыг явуулчхаач бид нар аваад явчихъя гэхэд тэр цагдаа ах болохгүй энэ хүнийд чинь явуулчихаар та нарыг тайван амраахгүй та нар дахиж бид нарт хандах хэрэг гарна гэж хэлсэн. Тэгэхэд би энэ цагдаа Ч яагаад энд ирсэн ямар үйлдэл хийсэн талаар мэдэхгүй байгаа юм байна гэж бодсон бөгөөд би тэгэхэд нь манай найз тийм хүн биш би найзаа мэднэ би авч яваад амруулчхаж чадна гэж хэлсэн. Тэгэхэд надад тэр ах чи битгий ажил заах гээд бай чи мэддэг юм уу гэж хэлэхэд цаанаас М гарч ирээд намайг чи бас яах гээд байгаа юм гэж хэлэхэд нь би та тайван бай би найзыгаа авч явах гэсэн юм гэж хэлсэн. М нь нэлээн ууртай амьсгаадсан байдалтай байсан.Тэгэхэд тэр ******* гэж цагдаа ах чи жоохон байж байгаад 1 цагийн дараа ирээд найзыгаа авчих найз чинь архи нь жоохон гараад тайван болох байх гэж хэлээд би хашаанаас гарахад үүдэнд М, Б, Б нар зогсож байсан.Тэгээд бид нар байрлаж байгаа байр луугаа амрах гээд алхсан. Миний хувьд нэг цагийн дараа ирээд ав гэсэн тул тэр үед цагаа харахад шөнийн 00 цаг 30 минут болж байсан. Ингээд бид нар байрандаа байж байтал Ч 30 гаран минутын дараа гарцаараа ороод ирсэн. Чыг орж ирэхэд нь бид нар яасан юм гэхэд Ч нь намайг паарнаас гавлаж хаячхаад цохисон гэж ярьж байсан миний хувьд хэн нь хэдэн удаа хаана нь цохиж авсан талаар нь нарийн асуугаагүй Ч нь ярьж байсан ч би сайн сонсоогүй. Ямар ч байсан Ч би гуйж байгаад гараад ирлээ гэж ярьсан. Тэгээд бид нар унтсан. Миний хувьд Чын нүүр амыг нь тухайн үед нарийн сайн анзаарч хараагүй унтсан чинь маргааш өглөө нь буюу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өглөө босоод харахад Чын зүүн талынх нь эрүү нь хавдсан байдалтай байсан. Ингээд Ч нь эрүү сонин болоод байна гээд цагдаа дээр ирж Мтай уулзах гэсэн боловч байхгүй байсан учир хоолны газарт очиж хоол идсэн чинь Ч хоол идэж чадахгүй эрүү өвдөөд байна хоолоо зажилж чадахгүй байна гээд эмнэлэг орох болж сумын эмнэлэгт эмчид үзүүлсэн. Энэ үед М, Б, Ч бид 4- лээ явсан. Эмч Чыг ганцаараа үзээд ямар нэгэн гэмтэл байх шиг байна аймагт очиж үзүүл гэж хэлсэн байсан. Ингээд эмнэлгээс гараад ирэхэд ******* цагдаа нэг хүний хамтаар гудамжинд явж байхаар нь бид дөрөв яваад очиж уулзаж өчигдөр намайг яагаад ингэж байгаа юм. М хаана байна миний эрүү гэмтсэн юм шиг байна гэхэд ******* нь өрөөнд очоод уулзаяа чиний эрүү гэмтсэн эсэхийг мэргэжлийн байгууллага тодорхойлно миний мэдэх асуудал биш эрүү гэмтсэн эсэхийг чи ч мэдэхгүй би ч мэдэхгүй гээд бид нар сумын тамгын газрын үүд рүү харсан чинь М нь цагдаагийн цагаан өнгийн УАЗ-469 машинтай зогсож байхаар нь очиж уулзахад Мын хажууд танихгүй нэг хүн байсан. Ч очоод Мтай мэндлээд уулзаадахъя гэхэд М нь энд уулз би чамтай тийшлэх алба байхгүй гэхэд Ч би ямар зөрчил гаргаад, ямар хууль үндэслээд надад ямар шийтгэл оногдуулж намайг цохиж авч байгаа юм гэхэд М өөдөөс нь чи яасан өчигдрийнхөө юмыг санахгүй байгаа юм уу гэхэд Ч нь би мэдэж байна намайг яагаад ингэж байгаа юм чи намайг зөвхөн архи уусан гэж ингэж байгаа юм уу би өөр ямар зөрчил гаргасан юм гэх зэргээр маргасан чинь. М нь аятайхан байж чадахгүй олон нийтийн газарт айлын авгай татаж чангаагаад байсан биз дээ гэхэд Ч нь би таньдаг хүнтэйгээ юм ярьж болохгүй юм уу би тэр хүнтэй чинь байгууллагын гүйлгээ гээд байнга харилцаж байдаг би юм асуух гээд хөөе Энхмаа гэсэн чинь чи намайг учир зүггүй ингэсэн биз дээ гээд харилцан хэрүүлийн шинжтэй яриа яриад байсан. Ингэж байхад манай нярав Б тамгын газрын ширээ сандал өгөх гээд машин дээр ачиж ирж М бид 2 явж буулгасан. Тэгэхэд Б Ч М нар бас нэг ахын хамтаар үлдсэн. Энэ хооронд маргаад байсан юу ярьсныг нь мэдэхгүй сонсоогүй. Бид нар ширээ сандлаа зөөгөөд эргээд харсан чинь М нь Чыг заамдаж авсан байхад М хөөе болиоч гэж наанаас нь орилж болж тэгэхэд цаанаас ******* ирээд Ч, М, ******* нар нь цагдаагийн хэсгийн байр луу орсон. М бид хоёр Б дээр очиж бид 3 цагдаагийн хэсгийн үүдэнд ирэхэд бид 3-г дотогшоо оруулаагүй үүдэнд сууж байхад М Ч нар нь гарч ирээд цагдаагийн машинд суугаад явсан. Хаашаа явсан талаар нь мэдэхгүй. Хаачих гэж байгаа юм гэхэд юм ярих гэж байна гээд явсан. Хэсэг хугацааны дараа Ч нь ирэхэд нь бид нар юу болов ядаж хүний урамд уучлалт гуйж байна уу гэхэд эргээд уулзъя гэж байна гэсэн гэж байсан боловч М нь ирээгүй бид нар дор бүрийнхээ ажлыг хийсэн. Харин Ч нь эрүү өвдөөд юм идэж болохгүй байна гээд байсан. Ингээд маргааш нь болж 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 14 цагийн үед шуудангаар Баянхонгор аймгийн төв Ч, Б, У нар нь явсан. Бид нарын хувьд бүгд гайгүй согтолттой байсан. Чинзоригийг яагаад цагдаа барьчихсан болохыг нь би хараагүй үзээгүй. Нэг мэдэхэд гарынх нь тохойноос барьчихсан зогсож байгаа харагдсан. Би ямар ч асуудал гаргаагүй байхад асуудал гарахаас өмнө ыг таньдаг болохоор уулзаад гадаа гарч тамхи татаж байсан юм. Намайг тай уулзаад байж байхад Ч М нар гарч ирсэн байсныг нь харсан. Би таньдаг цагдаад хэлээд ирье гэж хамт явсан хүмүүстэй хэлж яваагүй. Харин М цагдаа Чыг авч явах гэж байгааг хараад таньдаг тай уулзаж та нар хол явах гэж байж маргаад яах вэ би найзыгаа аваад явъя гэж хэлж байсан талаар маргааш нь тэд нарт хэлж байсныг намайг тэгж хэлж явсан мэтээр хэлж мэдүүлэг өгсөн байх талтай. *******ын хувьд согтуугийн хувьд согтуу гэхдээ өөрөө хэвийн явж байсан ямар нэгэн байдлаар гуйвж дайвж байсан зүйлгүй. Гагцхүү соёлын төв дотор бид 5 байхад хоорондоо марзганаж М нь жоохон махлаг болохоор бид нар мөөмөө нэг бариулчих гээд марзганаж Мтэй ******* жоохон ноцолдож байсан. Бас бид нар бүгдээрээ бие биеийгээ урьж бүжиглэж байсан нь хүмүүст эвгүй харагдсан байж магадгүй тэрнээс өөр зүйлгүй. Мөн бидний хувьд бүжиг тарж байхад нь очсон. Бас биднийг ирэхэд үүдэнд цагдаа нар байсан бөгөөд бүжиг тарж байхад таван архи уусан залуу ирлээ гээд анхаарал нь бид нар луу хандсан байж болох талтай. Миний хувьд Ч Энхмаа гэж хүнийг дуудсан талаар мэдээгүй маргааш нь тэд нарын ярианаас мэдсэн. Миний хувьд бол *******ыг М нь элэгдэж газар унаж байхыг нь харсан. Дараа нь М нь цахилгаан бороохой, гав авч ирээд цахилгаан бороохой дуугарч ******* яая гээд гавлуулж босгоод авч явахад хажуугаас нь ******* цагдаа ирээд чээж хэсэг рүү нь цохиж авч байр луугаа авч орж байсан. Өөрөөр бусад цагдаа нараас *******ыг цохиж зодож байхыг нь би хараагүй. Надад тийм зүйл ажиглагдаагүй. Эрүүл байсан миний харьцсан цагдаа нар бүгд эрүүл байсан. Надтай цагдаа нараас зүй бусаар харьцаж миний эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Миний хувьд тийм зүйл хараагүй харин Маргад-эрдэнийг өндөр том биетэй цагдаагийн алба хаагч зайл муу архичин минь гэж хэлж байхыг нь сонссон өөр зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга... гэх мэдүүлэг. / хх-ийн 10-15/

 ... Би өөрийнхөө гарын үсэг зурж баталгаажуулсан гэрчийн мэдүүлэгтээ дахин уншиж танилцлаа. Миний хэлж ярьсан зүйлийг үнэн зөв дэлгэрэнгүй бичиж тэмдэглэж авсан байна. Мэдүүлэгт дурдсан асуудал үнэн зөв. Миний хэлж ярьсан зүйлийг худал бичсэн, гуйвуулсан зүйл байхгүй байна. Би *******ыг цахилгаан бороохойгоор цохиулсан эсэхийг бол хараагүй. Тухайн үед гадаа харанхуй байсан. М цахилгаан бороохой, гав барьж гарч ирээд цахилгаан бороохойгоо дуугаргаад байсныг бол санаж байна. Тэрийг бол хэлж мэдэхгүй байна. Би ыг “за баяртай сайн яваарай” гээд хэлж яриад зогсож байхад М цахилгаан бороохойгоо дуугаргасан. Хүн л болсон хойно цахилгаан бороохойны чанга дуунаас айна шүү дээ. Тэгээд М бид 2- ийг холдоход М Чыг гавласан. Тэгэхдээ бас цахилгаан бороохойгоо дуугаргаад байсан юм. Чыг цахилгаан бороохойгоор цохиулсны улмаас тэрээр яая гэж хэлсэн юм уу эсхүл айсандаа тэгж хэлсэн юм уу гэдгийг мэдэхгүй байна. Чыг яая гэж хэлэх үед цахилгаан бороохой чанга дуугарч байсан. Хэрвээ үнэхээр тийм байдаг бол Чыг цахилгаан бороохойгоор тогонд цохиулаагүй байх магадлалтай гэж бодож байна. Үнэн зөв. Яах аргагүй ******* нь *******ын элгэн тус газар цохиж газарт унагаачхаад цагдаагийн хэсгийн байр руугаа гүйгээд орчихсон. Тэгэхээр би Мтэй дамжлаад *******ыг өргөж босгосон. Тухайн үед *******ын амьсгаа нь боогдоод амьсгал авч чадахгүй, өвдөг дээрээ сөхөрч хэсэг хугацаанд суусан. М цагдаагийн хэсгийн байр руугаа орчихсон, ******* ч гайгүй болоод би ыг баяртай гэж хэлээд зогсож байсан чинь М хэсгийн байрнаас цахилгаан бороохой бариад гараад ирсэн. М бид 2 *******ын 2 гараас дамжлаад амьхандаа авч явах гээд байж байтал М бороохой дуугаргаад гараад ирэхээр нь айсандаа *******ыг тавьсан. Тэгсэн чинь л М түүнийг гавлаад цагдаагийн хэсгийн байр руу авч орсон. Би цагдаагийн хэсгийн байр руу ороогүй болохоор сайн мэдэхгүй байна. М нь хэсгийн төлөөлөгч *******ын хамт цагдаагийн хэсгийн байр руу орсон байхаа. *******ыг цагдаагийн хэсгийн байр руу дагуулж орох үед Ланд 200-тай цагдаа нар явсан санагдаад байгаа. Үгүй ч байж магадгүй. Би сайн санахгүй байна. *******ыг цагдаагийн хэсгийн байр руу дагуулаад ороход нь би араас явж очиход ******* гээд том алаг нүдтэй, халзандуу толгой ах байхаар нь найзыгаа аваад явчихъя тэгэх үү гэж гуйсан. Тэр цагдаа ах тэр машинтай цагдаагийн хүмүүстэй явж байсан юм. Ямар ч байсан нээх их удалгүй л явсан байх гэж бодож байна. Би бээлийний зургийг үзлээ. Тухайн хэрэг асуудал болсны маргааш нь *******ыг хатуулгатай хар өнгөтэй бээлий өмссөн байхыг харсан. Тэр бээлийний зураг мөн байна. Харин *******ыг цохиж зодсон орой ******* энэ бээлийг өмссөн байсан эсэхийг ёстой анзаараагүй юм байна. Надад өөр нэмж хэлэх зүйл алга ... гэх мэдүүлэг. / хх-ийн 10-15/

 Гэрч Б. Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Миний хувьд барилгын инженер мэргэжилтэй одоо ажиллаж байгаа Баянхонгор аймгийн “Жишиг бетон” ХХК-д 2016 оны 7 дугаар сараас эхлэн ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Би Баянхонгор аймагт арван жилийн сургууль төгссөн манай ангийн хүүхэд болох Чинболдын төрсөн ах гэдгээр нь Хүрэлбаатарын Чыг зүс таньж мэддэг байсан. Ингээд уг компанид ажилд ороод сайн таньж мэддэг болсон. Би энэ хүнтэй ах дүү төрөл садны холбоогүй ажил төрлийн харьцаатай Манай “Жишиг бетон” ХХК- нь Баянхонгор аймгийн Богд суманд цэцэрлэгийн барилга барьж байгаа энэ барилгыг2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусаж улсын комисст хүлээлгэж өгсөн. Ингээд улсын комиссыг орой 18 цаг өнгөрч байхад явуулж цэцэрлэгийн байгууллагаас манай ажилчдад хоол унд хийж өгч бид нар идээд ажилчид бид нар барилгаа улсын комисст хүлээлгэн өгсөн юм чинь жоохон баяраа тэмдэглэх болж дэлгүүрээс архи пиво аваад манай нярав Б, даамал М, менежер Ч, аймаг дээрх нярав У, Бэ бид нар 3 том 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво, 1 шил 0,75-тай Соёрхол нэртэй архи зэргийг уусан. Бид нарыг ингэж архи ууж байхад сумын холбоонд ажилдаг Бямбажав орж ирж бас хамт уусан. Ингээд архи ууж дууссаны дараагаар Богд сумын соёлын төвд орой бүжигтэй гэж зарлагдсан байсан учир орохоор болж нярав У үлдэж сүүлд орж_ ирсэн Бямбажав гэр лүүгээ яваад үлдсэн Б, М, Ч, Бэ бид 5-лаа сумын соёлын төвийн бүжигт ирсэн. Би тэр үед хэдэн цаг болж байсныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Бид нарыг ирэхэд бүжиг ерөнхийдөө дуусах гэж байсан учир нь 3 бүжиг явуулаад дуусах талаар зарлаж байсан тэгэхээр багцаагаар 23 цаг өнгөрсөн 24 цаг болж байсан байх. Учир нь бүжиг 24 цагт дуусна гэж байсан юм. Ингээд бид нарыг ороод 3 бүжиг болж соёлын төв хаахаар болж бид нар гарсан. Тэр үед соёлын төвд их хүнтэй байсан. Бид нарын хувьд соёлын төвд байхдаа ямар нэгэн байдлаар хэв журам зөрчсөн зүйл гаргаагүй. Бүжиг тарж соёлын төвийн үүдэнд гарч ирэхэд үүдэнд цагдаагийн 4 ажилтан байсан. Үүнээс таньж мэддэг нь М, ******* гэсэн хүмүүс, тэд нартай хамт аймгаас шалгалтаар ирсэн гэл үү ямар ч байсан ажлаар ирсэн гэх 2 цагдаа байсан нэрийг нь мэдэхгүй байна. Ингээд байж байхад Богд сумын ХААН банкны ажилтан Энхмаа гэж ажилтан бүжгээс гараад явсныг манай менежер Ч хараад хойноос нь дуудаж араас нь алхсан чинь тэнд байсан цагдаагийн ажилтан М нь Чыг чи нөхөртэй хүүхний араас согтуу байж дуудаад гэж хэлж зогсоож тэр 2 юм яриад байсан. Энэ үед бид нар арай зайтай байсан учир тэр хоёр, тэр үед юу ярьсныг нь сонсоогүй араас нь яваад очиход Ч Мын мөрөн дээгүүр нь гараа давуулж тэвэрсэн, байдалтай М нь Чыг та миний биед халдлаа гэж хэлж уурласан байдалтай байсан. Ингээд бид нарыг дөхөж очиход махлаг биетэй өндөр цагдаа М Б бид 3-г эндээ зогсож бай гэхэд Бат- эрдэнэ тэнд байсан нэг танихгүй цагдааг таньдаг гээд би найзыгаа авч яваад унтуулчихъя гээд хэлж уулзаж байсан. Тэгэхэд М нь Чыг ******* цагдаагийн хамтаар аваад цааш явж цагдаагийн байрны чигтээ явсан. Тэгэхэд нь бид нар яагаад авч явж байгаа юм гэхэд бид нарыг зогсож бай гэж хэлсэн өндөр махлаг биетэй цагдаа та нар наанаа байж бай муусайн архичид гэж хэлээд миний чээжин бие рүү түлхэж хойш болгосон. Тэгэхэд цаана Ч нь тэнд байсан Ланд 80 маркийн машины хажууд газарт унаад босож ирж байгаа харагдсан. Миний хувьд Чыг яагаад унасан болохыг нь мэдэхгүй хараагүй. Тэгэхэд М Бэ нар нь: би| найзыгаа аваад ирье гээд хойноос нь явсан. Би Б ахтай тэндээ үлдсэн. М Бэ нар нь М, Ч, ******* нараас очиж цагдаагийн байрны хажууд байсан машины хажууд уулзаад хоорондоо юм яриад байсан. Миний хувьд юу ярьсныг нь мэдэхгүй сонсоогүй. Энэ үед Б ах бид 2-г зогсоож байсан цагдаа бид 2-г үлдээгээд цааш явсан тэгэхэд нь би Чын араас очих гэхэд Б ах намайг чи тийшээ очиж яах юм гээд би араас очоогүй тэндээ Б ахтай зогсож байхад М Бэ нар нь буцаж ирэхэд нь би юу болсон юм гэж асуухад цаашаа камерт хийнэ гээд аваад орчихлоо бид нарыг амрах газартаа очиж амар гэж байна гэж хэлсэн. Ингээд бид нар цэцэрлэгийн байр луу орж өмнө нь уусан архинаас жоохон үлдсэн байсныг нь уугаад 30 гаран минут болсны дараа Ч ганцаараа ороод ирсэн. Ч нь намайг камерт гавлаж оруулаад М нь нүүр лүү 2 удаа гараараа цохиж цахилгаан бороохойгоор цохиуллаа гэж хэлсэн. Чын зүүн шанаа хацар хэсэгт нь бага зэрэг улайсан хамрынх нь зүүн талд улаан толбо болсон байхаар нь нүүр чинь цус болчихсон юм уу гэхэд Ч мэдэхгүй байна гээд нүүрээ арчиж байсан. Ингээд бид нар амарсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн өглөө нь бид нарыг босоход Чын зүүн шанаа хэсэг нь хавдсан байдалтай байсан чинь Ч нь Мтай очиж уулзъя гээд бид нар цагдаагийн байранд ирэхэд цагдаагийн хэсэг дээр хүн байгаагүй учир хоолны газарт очиж хоол идсэн чинь Ч хоол идэж чадахгүй эрүү өвдөөд байна хоолоо зажилж чадахгүй байна гээд эмнэлэг орох болж сумын эмнэлэгт Мөрөн эмчид үзүүлсэн. Энэ үед М, Бэ, Ч бид 4-лээ явсан. Мөрөн эмч Чыг үзээд ямар нэгэн гэмтэл байх шиг байна аймагт очиж үзүүл гэж байсан. Ингээд эмнэлгээс гараад ирэхэд ******* цагдаа нэг хүний хамтаар дэлгүүрийн хажууд зогсож байхаар нь бид 4 яваад очиж Ч *******д өчигдөр намайг яагаад ингэж байгаа юм. М хаана байна гэхэд ******* нь өрөөнд очоод ярь гээд бид нар сумын тамгын газрын үүд рүү харсан чинь М нь цагдаагийн цагаан ангийн УАЗ-469 машинтай зогсож байхаар нь очиж уулзахад Мын хажууд сумын засаг дарга ******* зогсож байсан. Ч очоод Мт би ямар зөрчил гаргаад ямар хуулийн үндэслэлээр намайг цохиж авч байгаа юм гэхэд М өөдөөс нь чи яасан өчигдрийнхөө юмыг санахгүй байгаа юм уу гэхэд Ч нь би мэдэж байгаа учраас чамайг намайг ямар үндэслэлээр хорьж цохиж байгааг чинь асуух гэж ирлээ гэсэн чинь тэр 2 хэсэг хугацаанд маргалдсан. Тэр үед манай портер машин ирж Бэ, М нар нь юм зөөх гээд явран. Тэнд М, Засаг дарга *******, Ч бид 4 үлдсэн М, Ч нар хоорондоо маргалдаж М нь биеэ үнэлэх гээд байгаа юм уу гэж хэлж маргалдаж байхад ******* ирээд та нар албан газрын үүдэнд яагаад маргаад байгаа юм өрөөнд очиж ярь гээд Чыг цааш нь дагуулж явж М, ******* бид 3 байхад М нь муу биеэ үнэлэгч нар биеэ үнэлэх гээд байгаа юм уу гэж над руу хэлсэн. Би тэгэхэд нь яахаараа биеэ үнэлэгч байдаг юм гэж хэлэхэд М нь уурлангуй тэгээд яах гээд байгаа юм гэж хэлэхэд би яасан ч яадаг юм гэж хэлэхэд засаг дарга ******* нь Мт чи наад асуудлаа шийдээрээ гэж хэлчхээд ажил руугаа орсон. Тэгэхэд М, Бэ нар гарч ирээд *******, Ч нарын араас цагдаагийн хэсэгт ирэхэд *******, Ч нар нь хоорондоо ингэж болдог юм уу тэгж болдог юм уу гээд ярилцаад зогсож байхад М нь ирж цагдаагийн хэсгийн өрөөнд орж ярилцаж байгаа гарч ирсэн хоорондоо юу ярьсныг нь мэдэхгүй. Бид нарыг оруулаагүй. Ингээд М Ч нар нь гарч ирээд цагдаагийн машинд суугаад явсан. Хаашаа явсан талаар нь мэдэхгүй. Хэсэг хугацааны дараа Ч нь ирэхэд нь бид нар юу болов гэхэд өчигдрийн болсон явдлыг ярилаа өдөр цэцэрлэг дээр яваад очъё гэж байна гэж хэлсэн боловч М нь ирээгүй бид нар дор бүрийнхээ ажлыг хийсэн. Харин Ч нь эрүү өвдөөд юм идэж болохгүй байна гээд байсан. Ингээд маргааш нь болж 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 14 цагийн үед шуудангаар Баянхонгор аймгийн төв явж аймгийн төвд 17 цагийн үед орж Ч эмнэлэгт үзүүлнэ гээд салж явсан. ******* нь Энхмааг дууддаг учир нь өдөр нь барилгын фото зураг хэвлүүлэхээр ярьсан байсан. Тэрийгээ асуух гэж байсан байх. Энхмааг дуудахаас өмнө болон дуудахдаа ямар нэгэн байдлаар хэв журам зөрчсөн үйлдэл гаргаагүй байсан. ******* нь өөрөө хэвийн алхаж байсан. Хэл ярианд нь ямар нэгэн өөрчлөлт байхгүй их согтолтой байгаагүй. Энхмаатай уулзаж чадаагүй. Энхмаа араас нь дуудсан эсэхийг нь мэдэхгүй байна. Энхмаатай бүжигт байхад Ч уулзаагүй. Миний хувьд бол *******ыг хэн нэгэн цохиж авч байхыг хараагүй. Ланд-80 машины хажууд газарт унаад босож ирсэн тэгэхэд яагаад унасан талаар нь бас тодорхой хараагүй учир хэлж мэдэхгүй байна. М цагдаагийн мөрөн дээгүүр нь ******* гараа давуулчихсан тэвэрсэн байдалтай зогсож байхад тэгж хэлж байсан. М нь Чыг Энхмаагийн араас дуудахад нөхөртөө хүүхнийг согтуу байж яагаад дуудаад байгаа юм гэхэд нөхөртөө хүүхэн гэхлээр дуудаж уулзаж болдоггүй юм уу гэж хэлж маргаан үүссэн юм. Хэзээ нь яаж мэдсэнийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан цагдаагийн алба хаагч нар өөрсдөө орж ирсэн бүжиглэж байсан. *******ыг Энхмаагийн араас дуудахад М нь согтуу байж нөхөртэй хүүхнийг дуудаж яах гэж байгаа юм гэж хэлж өмнөөс нь очиж уулзахад согтуу архи уусан болохыг нь мэдсэн байх. Надад бол Ч нь хэвийн бус явж харагдаагүй. Хэзээ нь архи уусан талаар нь мэдсэн болохыг нь би мэдэхгүй байна. Тэрийг би мэдэхгүй. Надад тийм зүйл ажиглагдаагүй. Намайг Чыг аваад явахад нь яагаад аваад явж байгаа юм гэж хэлээд араас нь явах гэхэд тэр өндөр махлаг биетэй нэрийг нь мэдэхгүй цагдаа та    цаашаа байж бай гээд чээж рүү түлхэж муу архичид минь гэж байсан. Маргааш нь М нь биеэ үнэлэгч нар минь гэж хэлсэн өөрөөр надтай зүй бусаар харьцсан зүйл байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учирсан, намайг цохиж зодсон зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 16-21/

 ... Би эрх үүргээ ойлгосон асуух зүйл байхгүй. Би 1995-2005 онд Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Мөн 2005-2009 онд Шинжлэх ухаан технологийн их сургуульд суралцан төгсөж дээд боловсрол эзэмшсэн. Би монгол хэл бичиг мэднэ. Уншиж, бичиж чадна. Би 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Жишиг бетон ХХК-нд барилгын инженерээр ажилласан. Би ******* гэх хүнийг танина Тэрээр Жишиг бетон ХХК-нд менежерээр ажилладаг байсан болохоор тэр шугамаар танина. Түүнтэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Харин Цагдаагийн алба хаагч Б.******* гэх хүнийг танихгүй. Намайг Цагдаагийн алба хаагч цохиж зодсон зүйл болоогүй. 2017 оны 11 дүгээр сард яг хэдэн гэдгийг санахгүй байна. Манай компанийн ажилчид Баянхонгор аймгийн Богд сумын Цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгаж улсын комисст хүлээлгэж өгчхөөд ажиллагсдаараа жоохон архи пиво уусан. Тэгээд тухайн өдрийн орой сумын соёлын төвд бүжиг болж бид нар орсон бөгөөд тэр үед ******* нь сумын Цагдаагийн алба хаагчтай маргалдаан үүсгэж, *******ыг Цагдаагийн алба хаагч Цагдаагийн байр луугаа аваад явахаар нь би- Та нар яагаад авч явж байгаа юм гээд хойноос нь явах гэхэд нэг эрэгтэй Цагдаагийн алба хаагч намайг түлхэж болиулсан. Түүнээс өөр зүйл болоогүй. Тэгээд сүүлд нь би *******од- Би чиний хойноос явах гэхэд нэг Цагдаагийн алба хаагч намайг түлхээд болиулсан гэж хэлсэн. Түүнээс Цагдаагийн алба хаагч Б.******* намайг цохиж зодсон гэж ямар нэгэн зүйл хэлээгүй. Би намайг түлхсэн Цагдаагийн алба хаагчийг Б.******* гэдгийг ч мэдэхгүй, намайг цохиж зодсон зүйл болоогүй. Намайг Цагдаагийн алба хаагч цохиж зодсон зүйл болоогүй болохоор миний биед гэмт учраагүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 151-153/

 Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 .. Миний хувьд Богд сумын холбооны эрхлэгч ажилтай би энэ хүмүүсийг танина. *******ын хувьд манай суманд цэцэрлэг барьж байгаа харин ******* нь манай сумын цагдаа хийдэг. Би энэ хүмүүстэй ах дүү төрөл садны ямар нэгэн холбоо байхгүй. Уулзах болсон шалтгаан нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой 21 цагийн үед ******* нь миний ******* гэсэн дугаар луу өөрийнхөө гэсэн дугаараас залгаад хүрээд ирэх үү гээд би найзын хувьд байрлаж байгаа газар нь буюу цэцэрлэг дээр ирсэн. Ирэхэд ******* нь барилгын ажилчид гээд нэг эмэгтэй бас Чоос гадна 4 эрэгтэй хүмүүстэй пиво аваад ирсэн нэгийг нь задалсан дөнгөж эхлээд уусан байдалтай байсан. Миний харснаас 2 ширхэг 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво байсан. Өөр архи дарс харагдаагүй. Ингээд тэнд жоохон юм ярьж пиво ууж дуусаад тэд нар бүжигт орохоор болж гарсан. Бүжигт ороход 23 цаг өнгөрсөн бид нарыг ороод байж байхад 3-4 бүжиг яваад тарна гэж байсан. Тэгэхээр 23 цаг өнгөрч шөнийн 00 цаг болох гэж байхад буюу 23 цаг 30-40 минутын үед очсон байх. Ингээд бүжигт Чоос гадна дөрвөн эрэгтэй ажилтан хамт явсан бөгөөд би тэд нарыг орсны дараа би амарлаа гэж хэлчхээд гэр лүүгээ явсан. Намайг явснаас хойш юу болсныг нь би мэдэхгүй. Намайг байхад тэд нар жоохон халчихсан бүжиглээд байсан янз бүрийн хэв журам зөрчсөн зүйл болоогүй. Тэнд цагдаа нар байсан. Миний хувьд архи уусан согтуу цагдаа хараагүй ямар ч байсан Цагдаагийн алба хаагч нар байсан. Миний хувьд пиво уусан архи байхыг нь үзээгүй хараагүй би хамт уугаагүй. Намайг ирэхээс өмнө уусан эсэхийг нь мэдэхгүй байна. Соёлын төвд байхад зүгээр бүжиглэж байсан ямар нэгэн байдлаар биеэ зүй бусаар авч яваа зүйл надад ажиглагдаагүй намайг явснаас хойш юу болсныг нь би мэдэхгүй байна. Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уулзсан тэгэхэд цагдаа нарт баригдаад гэж байсан нүүр ам нь зүгээр байх шиг байсан би өмнөх өдөр нь болсон асуудлын талаар нарийн сайн тодруулж асуугаагүй. Би сонирхоогүй юм. Надад айхаар хавдсан хөхөрсөн зүйл мэдэгдээгүй. Надад тийм зүйл яриагүй цагдаад баригдсан гэж байсан би сонирхоогүй болохоор цааш нь яриагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,

 Гэрчгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Миний бие 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хийж байна. Намайг манай сумынхан намайг Мөрөн гэж дууддаг. Би энэ хүмүүсийг танина. *******ын хувьд манай суманд цэцэрлэг барьж байгаа харин ******* нь манай сумын цагдаа хийдэг. Би энэ хүмүүстэй ах дүү төрөл садны ямар нэгэн холбоо байхгүй. Миний бие 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр амбулаторид үзлэг хийгээд байж байхад ******* орж ирсэн. Тэгээд би яасан юм гэхэд өчигдөр цагдаа М намайг цохисон юм тэгээд юм идэж уух гэхлээр ам ангайхгүй өвдөөд байна гэхлээр нь би үзэхэд ил харагдах гэмтэл шарх байхгүй бага зэрэг зүүн талын шанаа хэсэгт хавдартай хөхөрсөн няцарсан зүйлгүй байхаар нь би үзээд аймаг явж зураг авхуул гэж хэлээд явуулсан. Надад ам ангайхгүй юм идэж болохгүй байна гэснээс өөр өвдөж зовуурилж байгаа зүйлийн талаар хэлээгүй үзүүлээгүй. Миний хувьд зураг авч байж гэмтлийг тодорхойлох шаардлагатай байна гээд аймаг орж зураг авхуул гэж хэлээд гаргасан Надад юу болсон талаар өөрөөр тодорхой зүйл дэлгэрэнгүй яриагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 25-26/,

... Би эрх үүрэгтэй танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Надад урьд нь өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлж ярих зүйл байхгүй. *******ын эрүү нь хавдчихсан, нүдээр ямар гэмтэл авсныг нь харах боломжгүй байсан болохоор аймгийн төв рүү явж зураг авхуул гэж хэлж явуулсан. Түүний цамцыг тайлж нарийвчилсан үзлэг хийгээгүй. ******* нь тухайн үед “миний элэг рүү цохисон” гэж хэлж байсан. Би тэгж хэлэхээр нь түүний өмсөж явсан цамцыг нь дээш сөхөж үзэхэд нүдэнд тусахуйц ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. Одоо яг сайн санахгүй. Яг тиймэрхүү юм яриагүй байхаа. Намайг “элэгдэж цохисон, нүүр рүү цохисон” гэж л хэлж байсан санагдаж байна. Цахилгаан бороохойны тогонд цохиулсны улмаас биед улайлт үүсдэг гэдгийг мэднэ. Урьд нь харж байсан. Харин *******ын цамцыг сөхөж үзлэг хийхэд цахилгаан бороохойд цохиулсан гэх гэмтэл бэртэл ил харагдаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 106-107/,

 Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Би *******ыг танина манай сумын цагдаа хийдэг. Харин ******* гэж хүнийг танихгүй Би энэ хүмүүстэй ах дүү төрөл садны ямар нэгэн холбоо байхгүй. Миний хувьд ******* гэж хүнтэй уулзаж тааралдаж байгаагүй харин манай эхнэр Энхмаа нь цэцэрлэгийн барилга барьж байгаа хүмүүс зураг угаалгана гэж ярьж байна гэж надад хэлж байсан. Энэ яриа 7-8 хоногийн өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны үед яригдаж байсан. Зургийг нь угаасан эсэхийг нь би мэдэхгүй манай гэрт хувийн принтер байдаг. Би гэрээрээ хувиараа хэвлэлийн эх бэлтгэдэг юм. Би энэ өдөр болсон бүжигт яваагүй харин эхнэр Энхмаа яваад шөнө ирсэн. Би гэртээ байсан. Надад тийм зүйл хэлж яриагүй. Харин энэ талаар сонсоогүй байж байгаад 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүмүүс янз бүрийн юм яриад байхаар нь эхнэрээсээ асуухад намайг хүн амьтан дуудаагүй би сонсоогүй гэж байсан. Энэ талаар би нарийн сайн асууж тодруулаагүй би нарийн учрыг нь сайн мэдэхгүй хүн амьтан янз бүрээр яриад байсан үнэн худлыг нь мэдэхгүй болохоор тодорхой зүйл хэлж чадахгүй байна... гэх мэдүүлэг/ хх-ийн 27-28/

 Гэрч Н.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Миний бие сумын тамгын газрын үүдэнд алба хаагч нартайгаа уулзаад зогсож байхад цагдаа ******* нь ирж надтай согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдийн талаар хяналт шалгалт хийсэн талаар ярьж байсан чинь ******* гэгч нь хамт ажилдаг хүмүүсийнхээ хамтаар ирээд учир зүггүй ******* луу дайраад чи намайг зодсон би чамайг хачин болгоно гэх зэргээр дайраад байсан. Би тэр үед нарийн учрыг нь ойлгоогүй юу болоод байгааг нь бас мэдээгүй гайхаад зогсож байсан. Тэгэхэд ******* нь надад хандаж танай цагдаа нарт чинь хүн зодох эрх байдаг юм уу гэхэд нь би та нарын хажууд байгаагүй та нар өөрсдөө сахилгагүйтэж байгаад хуулийн хүнээс шанаа авсан юм байлгүй гэж хэлэхэд хамт байсан хүмүүс нь бас М луу дайраад байхаар нь хэсгийн төлөөлөгч *******ыг дуудаж энэ хүмүүс олон нийтийн газар төр захиргааны байгууллагын өмнө хэрүүл маргаан үүсгээд байна. Энэ асуудлыг албан өрөөндөө ороод гомдол санал байдаг бол хуулийн дагуу шийд гэж элээд ******* нь ирж тэр 2-г аваад өрөөндөө орсон. Миний хувьд тэд арыг явахад нь бас өрөөндөө орсон. Би өмнөх өдөр юу болсон талаар сонсож мэдээгүй хараагүй. Миний хувьд нарийн сайн ажиглаагүй харин ******* нь хоол идэх гэхлээр шанаа өвдөөд байгаа талаар ярьж байсан. ******* нь хэрүүл хийгээд улмаар би чамайг хачин болгоно гэж хэлээд маргаан болсон бөгөөд хажууд нь сумынх нь удирдлага хүн зогсож байхад асуудлаа хуулийн дагуу тавихгүй ******* луу зөвхөн дайрсан, дарамталсан азаргалсан байдалтай байсан учир хэсгийн төлөөлөгчийг нь би дуудаж явуулсан. Би болохоор олон нийтийн газар хуулийн хүнийг дүрэмт хувцастай байхад нь дайр ч дарамталсан маягтай яриад байхаар нь хуулийн дагуу асуудлаа тавь гэдгийг нь хэлсэн.Би *******ыг тэгж хэлж байхыг сонсоогүй. Энэ худлаа. Би *******ын ажил төрлийн талаар болон зан аашны талаар тодорхойлолт хийж өгье гэж бодож байна. Ер нь бол энэ цагдаагийн тасгийн хамгийн гол ажилтан нь цагдаа ******* байгаа юм. Хувь хүний хувьд болон ажилтны хувьд сайн залуу байгаа юм. гэх мэдүүлэг/1-р хх-ийн 75-77 /

 Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Миний хувьд ******* гэдэг хүнийг танихгүй. ******* нь манай сумын цагдаа хийдэг. Би энэ хүмүүстэй ах дүү төрөл садны ямар нэгэн холбоо байхгүй. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай соёлын төвд бүжиг болсон. Энэ өдөр 19 цаг гэж эхлээд 24 цагт дуусгасан.Миний хувьд бүжиг эхлэх үед байхгүй байж байгаад дуусах үед нь ирсэн. Бүжиг дуусахад хугацаа сунгасан зүйл байхгүй. Яг цагтаа тарсан.Намайг ирэхэд цөөхөн хэдэн хүн үлдсэн нэг их сүрхий согтуу хүн байхгүй байх шиг байсан. Намайг ирэхэд байгаагүй явсан байсан. Энэ хүмүүс ямар байдалтай байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Бүжгийг манай хөгжмийн багш зохион байгуулж байсан. Би тарж байхад нь ирсэн. Намайг ирэхэд 2-3 танихгүй цагдаа нартай хэсгийн төлөөлөгч ******* зогсож харагдсан. Намайг ирсэн байхад ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй би мэдээгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга.. гэх мэдүүлэг/хх-ийн 32-33/,

 Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Миний хувьд ******* гэдэг хүнийг танихгүй. ******* нь манай сумын цагдаа хийдэг. Би энэ хүмүүстэй ах дүү төрөл садны ямар нэгэн холбоо байхгүй. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай соёлын төвд бүжиг болсон. Энэ өдөр бүжиг 24 цагт дууссан. Бүжиг дуусахад хугацаа сунгасан зүйл байхгүй. Бүжиг дуусах үед дуусах талаар зарлаж 3 бүжиг яваад яг цагтаа тарсан. Миний хувьд яг хөгжим дээрээ сууж байсан Бүжгийн талбай дээр хүмүүс бүжиглэж байсан ямар нэгэн байдлаар унаж туссан агсан согтуу тавьсан хүн ажиглагдаагүй. Би энэ хүмүүсийг танихгүй мэдэхгүй бүжгийн талбай дээр зөндөө хүмүүс байсан би ажиглаж хараагүй.Танихгүй учир мэдэхгүй бүжгийн талбай дээр манай сумын биш гэмээр хүмүүс байсан. Танихгүй цагдаа нартай хэсгийн төлөөлөгч ******* зогсож харагдсан. Би ямар нэгэн хэрүүл маргаан болж байхыг хараагүй харин намайг бүжиг дуусгаад гараад хаалгаа хааж байхад хүмүүс маргалдаад байх шиг байсан. Тэгэхэд харанхуй байсан болохоор хэн хэн байсан талаар мэдэхгүй ямар ч байсан нэг хүн чи одоо болиоч гээд байх шиг байсан. Тэнд цагдаа нар байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би сонирхоогүй шууд гэр лүүгээ явсан. Хараагүй үзээгүй. Миний хувьд цагдаа нартай уулзаагүй хөгжмийнхөө ард суугаад байж байсан. Надад цагдаа нар архи уусан байна гэж ажиглагдаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга...гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 239-241/,

 Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Миний хувьд *******, ******* нарыг таньж мэднэ. ******* нь манай сумын цагдаа хийдэг. ******* нь манай банкаар үйлчлүүлдэг болохоор 2017 оны 8 дугаар сараас таньж мэддэг болсон Би энэ хүмүүстэй ах дүү төрөл садны ямар нэгэн холбоо байхгүй. Миний бие 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой соёлын төвд болж байсан бүжигт 22 цаг өнгөрч байхад ирсэн. Ингээд бүжигт байхад бүжиг тарах дөхөж байхад байх ******* нь ороод ирсэн харагдсан уулзаагүй. ******* нь ямар хүмүүстэй явсныг мэдэхгүй хэсэг хүмүүстэй явж байсан. Бодвол хамт ажилдаг хүмүүс нь байх. Миний хувьд тэр өдөр ойртож уулзаагүй болохоор сайн мэдэхгүй ямар ч байсан бүжиглээд явж байсан. Би бүжиг тараад гэрлээгээ явах гэж байхад араас нэг хүн дуудах шиг болоход нь эргээд харахад ******* нь байсан. Миний хувьд энэ хүнийг сайн танихгүй ажлын шугамаар таньж мэддэг болохоор очиж уулзах шаардлага байхгүй гэж бодоод бас гэр лүүгээ яарч байсан учир шууд машиндаа суугаад явсан. Намайг бүжиг дээр болон соёлын төвийн гадаа өдөж хоргоосон зүйл байхгүй. Учир нь би уулзаагүй. Намайг ажил дээрээ байхад ******* нь нэг удаа орж ирээд өнгөт принтер байдаг уу гэхэд нь манайх хувиараа хэвлэлийн цех маягийн юм ажиллуулдаг гэхэд зураг хэдээр угаадаг юм гэж асууж байсан би нөхрөөсөө асууж байгаад болъё гээд өнгөрч байсан. Тэрнээс манай нөхрөөр угаалгая гэж яриагүй. Би мэдээгүй намайг машин руу явж байхад дуудаж эргээд харахад ******* нь соёлын төвийн үүд хавьд байсан би шууд машинд суугаад явсан. Намайг явснаас хойш юу болсныг нь хараагүй үзээгүй сонсоогүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга...” гэх мэдүүлэг / хх-ийн 39-41/,

 Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ..Надад тайлбарлаж өгсөн эрх үүргээ ойлгож мэдлээ надад асууж тодруулах зүйл алга. Миний хувьд одоо мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би өмгөөлөгч авч байгаад болсон асуудлын талаар мэдүүлэг өгье Надад өөр нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг / хх-ийн 37-38/,

.. Би өмгөөлөгчөөрөө Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Бадам овогтой Төмөрбаатар /Хувийн дугаар: 1800/-ыг сонгон авсан. Өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Мэдүүлэг өгнө. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Соёлын төвд нийтийн бүжиг болсон юм. Тухайн үед би албан үүрэг гүйцэтгэж, нийтийн хэв журмыг сахиулаад ажиллаж байсан. Тухайн өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас томилогдсон ажлын хэсэг Баянлиг суманд ажиллаж байгаад манай сумаар дайрч явж байсан учраас хоол идчихээд бүжиг болж байгаа юм чинь орчхоод явъя гээд орсон юм. Манай цагдаа нараас хэсгийн төлөөлөгч *******, мөрдөн байцаагч *******, жолооч цагдаа , эрүүгийн төлөөлөгч , тусгай бүлгийн ахлагч , Мөрдөн байцаагч гэх хүмүүс байсан юм. Тухайн өдөр бүжиг 24 цаг 00 минут гээд л тарсан байх. Бүжиг тараад надтай цуг явж байсан цагдаа нар бүгдээрээ цагдаагийн кабон руу алхаад явсан. Би “бүжгээ тараачхаад араас чинь очъё” гээд ганцаараа үлдсэн юм. Тэгээд л бүжиг тарахад тухайн газарт хөл хөдөлгөөн ихтэй байсан юм. Бүжиг болж байхад цэцэрлэгийн барилгын 4-5 залуу архи уучихсан хэвийн бус байсныг харж байсан бөгөөд бүжиг тарж байхад манай сумын банканд ажилладаг нэг эмэгтэйг ганцаараа явж байхыг хараад тэр залуучууд хойноос нь дуудаад байсан юм. Тэгэхээр би “хөөш яагаад зүгээр явж байгаа хүн явуулахгүй байгаа юм бэ? наад хүнээ зүгээр явуулаач, бүжиг тарчихсан байна, тарцгаагаач” гэж хэлэхэд Ч гээд цэцэрлэгийн барилга дээр ажилладаг залуу хүрч ирээд 2 гараа миний 2 мөрөн дээгүүр давуулж тавиад “хөөе Мэндээ чи айлын авгай мандаг болчихсон юм уу?” гэж хэлсэн. Би түүний 2 гарыг халж тавиулах гээд гараараа цааш нь түлхэхэд намайг бас түлхсэн. Үүнээс болж бид 2 маргалдаж бие биеийнхээ хувцаснаас барилцаж авсан. Ч 2 гараараа намайг зуурчхаад тавихгүй байсан болохоор нь өөрөөсөө зайлуулах гээд би баруун гарынхаа алга хэсгээр түүний нүүр рүү мангастаж цааш түлхсэн юм. Тэгээд түүнийг би “чамайг авч явж драйгер үлээлгэж шалгана” гээд хувцаснаас нь зулгаагаад цагдаагийн кабон руу дагуулаад явж байхад өөдөөс хэсгийн төлөөлөгч ******* гарч ирээд Чыг 2 талаас нь хөтлөөд кабон руу оруулах гэхэд Ч би наадах руу чинь орохгүй гээд газар суучхаад босохгүй байсан. Тэгэхээр би цагдаагийн кабон руу орж гав аваад гарч ирээд Чын гарыг нь гавлаад *******тай хамт түүнийг дагуулж кабон руу дагуулж орсон. Манай кабон дотор нь түр саатуулах өрөө байдаг учраас Чыг тийш нь оруулж гавлаад драйгераар түүний согтолтын зэргийг шалгах гэсэн боловч эсэргүүцээд шалгуулахгүй байсан. Тэр үед суманд ирсэн байсан цагдаа нарыг явуулчхаад буцаж ирээд Чтой хамт явж байсан махлаг шар залууг дуудаад “за за яршиг яршиг чи Чыг аваад яв гээд Чыг хүлээлгэж өгсөн. Тэр өдрийн маргааш нь ИТХ-ын дарга , Засаг дарга ******* нартай захиргааны үүдэнд зогсож байсан чинь Ч нь өнгөрсөн орой хамт байсан залуучуудтай хамт хүрч ирээд “чи миний эрүүг гэмтээчихсэн байна, яаж байгаа юм бэ" Засаг даргаа энэ цагдаа чинь ингэж болдог юм уу?” гээд над руу дайраад байсан. Яг үнэндээ захиргааны гадаа 2 талаасаа зөндөө л хэрүүл маргаан болсон. Одоо яг сайн санахгүй байна. Чын хувьд над руу дайраад “чамайг ажилгүй болгоно, манай аав дарга цэрэг байсан хүн шүү” гээд байсан. Би ч зүгээр байгаагүй түүнд “чи тэгээд яах гээд байгаа юм бэ? яасан биеэ үнэлэх гээд байгаа юм уу”гэдэг утгатай зүйл ярьсан. Тэр үед хэсгийн төлөөлөгч ******* ирээд биднийг дагуулаад цагдаагийн кабон руу дагуулж явсан. Кабон дотор орсны дараа ******* нь “за та 2 хэрэлдээд яах вэ дээ” гэхээр нь “за за 2-улаа эр улсууд байж маргалдаад явах дээ, би чамайг үзүүлж өгье, эмнэлэг явъя” гээд кабоноос гараад миний машинд сууцгаасан юм. Би түүнийг дагуулаад эмнэлэг явах гэхэд “яах юм бэ? би эмнэлэг үзүүлчихсэн, энд үзэх аппарат байхгүй, аймаг руу очиж үзүүл” гэж эмч хэлсэн гэж хэлсэн. Би тэр үед Баацагаан сум руу явах ажил байсан болохоор явахдаа “чи тэгээд эмнэлэгт үзүүлчхээрэй” гэж хэлээд явчхаад буцаад ирэхэд Ч аймгийн Төв рүү шуудангаар явсан байсан. Би *******ын зүүн эрүү хэсэг рүү баруун гараа бүрэн атгахгүйгээр гарынхаа алганы ар хэсгээр 1 удаа түлхсэн. Өөр ямар нэг байдлаар цохиж зодоогүй. Би мотоцикль унах үедээ гартаа өмсдөг хар өнгөтэй, бага зэргийн хатуулгатай бээлий өмсдөг. Би хэрэг асуудал болох үед бээлийгээ өмсөөгүй байсан. Би *******ыг цохиж зодоогүй. Баруун гараараа түүний эрүү рүү нэг удаа түлхэх төдий л хүрсэн. Түүний биед цахилгаан бороохой хэрэглээгүй. Чтой хамт 3-4 банди нар явж байсан болохоор цахилгаан бороохойгоор дуугаргаж байгаад халаасандаа хийсэн. Үнэндээ түүний биед цахилгаан бороохой хэрэглээгүй. Би *******ын элгэн тус газар цохиж унагаасан зүйл байхгүй. ******* машины хажууд суучхаад босохгүй байсан. Тэгэхээр нь *******тай хамт түүнийг үлдээчхээд кабон руу орж гав авчраад түүнийг гарыг гавлаж кабон руу дагуулж орсон юм. Шалгаагүй. Шалгуулахгүй байсан юм. Тиймээ. Биелүүлээгүй. Яалаа байз. Бүртгэсэн санагдаад байна. Түүнийг архидан согтуурсан. Олон нийтийн хэвийн бус явсан гэдэг үндэслэлээр саатуулсан юм. Яг бол хууль сануулаагүй. Түүнийг архидан согтуурч, хэвийн бус явж байна. Наад хүнээ зүгээр явуул гэж хэлсэн. Одоо тэгээд юм гэмээр юм бэ дээ. Би түүнийг яагаад хүн явуулахгүй дуудаад байгаа юм бэ гэхэд хүрч ирээд миний мөрөн дээр 2 гараа тавиад “чи айлын авгай манаж явдаг юм болсон юм уу?” гэж хэлсэн. Би тэгэхээр нь түүний гарыг мөрөн дээрээсээ холдуулах гээд түүнийг түлхсэн юм. 2 удаа түлхсэн. Эхлээд миний мөрөн дээр гараа тавихад нь холдуулах гээд чээж рүү нь түлхсэн юм. Тэгэхэд надаас салахгүй дахиж хувцаснаас маань барьж авсан. Тэгэхээр нь баруун гараараа түүний зүүн талын шанаа руу гарынхаа алганы ар хэсгээр түлхэж холдуулсан юм. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Хувцас хэрэглэл зүгээр байсан байх өө. Би *******од 1 сая төгрөг өгсөн. Түүний Хаан банкны данс руу эхлээд 500,000 төгрөг, дараа нь 200,000 төгрөг, хамгийн сүүлд нь 300,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Нийтдээ 1,000,000 төгрөг өгсөн. Ч “Чамд гомдолтой байна, чамайг ажилгүй болгож болно, 2-улаа эр хүн шиг салчихъя, би өргөдөл өгсөн байгаа, буцаагаад авч болно, чи надад мөнгө өгчих, хэрвээ гомдлоо авчихвал чамд л амар шүү дээ” гээд байсан болохоор нь мөнгө өгсөн юм. Би сард гар дээрээ 700,000 төгрөгийн цалин авдаг. Үгүй ээ яахав дээ. Иймэрхүү асуудлаас салчихъя л гэж бодсон. Түүний ээж нь манай цагдаагийн дарга нар руу орж уулзаад байна гэхээр нь мөнгө өгье гэж бодсон. Урьд нь бас манай цагдаа нараас иймэрхүү асуудлаас болоод ажил төрөлгүй болж байсан болохоор л мөнгө өгсөн юм. Ерөнхийдөө бол түүний хэл амыг нь дарах зорилгоор л өгсөн мөнгө байгаа юм. Надад өөр нэмж хэлэх зүйл алга.. гэх мэдүүлэг / хх-ийн 74-76/,

... Би эрх үүрэгтэй танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй, Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгийг ойлголоо Мэдүүлэг өгнө. Асуулт Таны өмгөөлөгч хаана байна вэ? Өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр мэдүүлэг. Өмгөөлөгч байлцуулах шаардлага байхгүй ээ. Мэдүүлэг өгнө. Би урьд нь мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэхдээ *******ыг цохиж зодоогүй гэж ярьснаас бусад зүйл нь үнэн зөвөө Би *******ыг гарын алгаараа цааш нь түлхсэн гэж худлаа мэдүүлсэн. Тэр хэсэг нь худлаа л болохоос бусад миний урьд нь мэдүүлсэн болсон процесс нь үнэн зөв. Үнэн хэрэгтээ *******ыг миний биеэс барьчхаад зуураад тавихгүй болохоор нь цааш нь түлхэхэд дахиад миний биеэс зууралцаад тавихгүй байхаар нь баруун гараа атгаж байгаад нүүр рүү нь цохичихсон юм. /биеэрээ дүрсэлж үзүүлэв/ Түүнийг надтай зууралцаад байхаар нь дургүй хүрээд л нүүр рүү нь гараа явуулчихсан юм. Тийм л асуудал болсон. Би үнэндээ түүний нүүр рүү гараараа цохисон. Тэр асуудал болсны дараа Чинзориг надтай уулзаад миний мотоцикль өмсөхдөө хэрэглэдэг бээлийг харчхаад “чи ийм бээлий өмсдөг юм уу гээд асуугаад байсан. Би санаанд ч ороогүй тиймээ гээд хэлчихсэн. Тэгсэн одоо тэр бээлийтэй гараар намайг цохисон гээд байгаа. Хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож чадна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж л байна л даа. Дахиж энэ төрлийн хэрэг асуудал холбогдохгүй байж чадна. Би цагдаагийн байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаандаа хэрэг зөрчил асуудал холбогдож байгаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга.. гэх мэдүүлэг / хх-ийн 78-79/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би жолооч , эрүүгийн мөрдөгч , цагдаа нарын хамт Баянговь сум руу хэрэг шалгаж яваад буцахдаа Богд сумаар дайрсан юм. Бид нар Богд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа 2 дээр нь очиж гэрээр нь орж хоол идчихээд л цаашаа аймгийн төв рүү явсан. Бид нар тухайн өдрийн 19-20 цагийн үед суман дээр очоод 23 цагийн үед сумаас явсан санагдаж байна. Бид нарыг суманд очих үед сумын соёлын төвд хошин шогийн тоглолт болж байсан. Бид нар хошин шог болж байгаа чинь орж үзье гээд Соёлын төв рүү орж сууцгааж хошин шог үзэж байхад М эргүүлээ хийгээд л явж байгаа харагдаж байсан. Тоглолт дуусаад бүжиг болж үргэлжлээд дуусахын үед нь би Соёлын төвийн байрнаас урагшаа байдаг бие засах газар руу очиж биеэ засчхаад тэндээсээ шууд цагдаагийн хэсгийн байр /кабон/ руу очиход М цагдаагийн хэсгийн байр руу хүн дагуулаад орж байгаа харагдсан. Намайг бие засах газраас цагдаагийн хэсгийн байрны гадаа байсан машин дээр очиход надтай хамт явж байсан цагдаа нар машинд суучихсан байсан. Тэгэхээр нь би машинд суугаад тэндээсээ аймгийн төв рүү явсан юм. Би Мыг ямар хүнтэй маргалдаж муудалцсан талаар бол огт мэдээгүй. Юу болсныг ч хараагүй. Би Мтай уулзахад “АТГ руу явж мэдүүлэг өгчхөөд ирсэн, өмгөөлөгч авах гэж байгаа” гэж хэлж байсан. Надад бол ямар нэгэн тодорхой юм яриагүй. Манай ахлах мөрдөгч Дэлгэржав тухайн асуудлыг шалгаж байгаа, Мын саатуулсан хүн нь өргөдөл өгсөн гэж надад хэлж байсан. Өөр зүйлийн талаар мэдэхгүй байна. Түүнийг дахиж харвал танихгүй. Намайг бие засах газраас машин дээр ирэхэд Цагдаагийн хэсгийн байр руу М нэг хүн саатуулаад орж байгаа харагдсан. Тэр хүнийг ямар хүн байсныг ёстой анзаараагүй. Бид нар хар өнгөтэй Ландкруйзер 200 маркийн автомашинтай явж байсан. Аан ёстой мэдэхгүй байна. Анзаараагүй. Мэдэхгүй байна. Би цахилгааны бороохойны дуу чимээ сонсоогүй. Мтай нэг байгууллагад ажилладгийн хувьд ажил хэргийн холбоотой. М нь ажилсаг, ажилдаа сайн, төлөв түвшин зантай, сумандаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, архи дарс хэрэглэдэггүй, урьд өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй, манай сайн цагдаа нарын нэг юм. Тэрээр бусадтай эелдэг боловсон харьцдаг, хамт олныхоо дунд нэр хүндтэй, зан харьцаа сайтай. Ийм хэрэгт холбогдохооргүй л хүн байгаа юм даа ууг нь...гэх мэдүүлэг / хх-ийн 96-97/,

 Гэрч А.Маргад-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2017 оны 10 дугаар сарын дундуур /яг хэдний өдөр болсныг нь санахгүй байна/ Баянхонгор аймгийн Богд суманд манай компани цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барьж дуусгаад, ашиглалт оруулах улсын комисс ажиллуулчхаад байсан юм. Тухайн өдрийн орой нь манай компанийн ажилтан Б, Бэ, Б ах, Ч бид нар цэцэрлэгийнхээ барилга дотор 0,75 литрийн шилтэй Соёрхол нэртэй архи 1 шил, 2,5 литрийн лаазтай 3-4 ширхэг Сэрүүн нэртэй пиво хувааж уугаад ажлаа яриад сууцгаасан юм.Бид нар пиво архиа ууцгаагаад дараа нь сумын Соёлын төвд болж байсан арга хэмжээнд оролцож, бүжиглэх гэж ороод тухайн өдрийнхөө 24 цагийн үед гарч ирсэн байх. Намайг Соёлын төвөөс гарч ирэхэд түрүүлж гарсан Ч нь Богд сумын цагдаа Мтай маргалдаад зогсож байсан. Тэр 2-ыг юунаас болж маргалдсаныг бол мэдэхгүй. Дараа нь Чоос сонсоход М нь Чыг айлын эхнэр эргүүллээ гэж гар хөлийг нь мушгиснаас болж маргаан үүссэн гэсэн.Миний хувьд Соёлын төвөөс гарч ирээд юу болоод байгаа талаар асуух гээд М, Ч 2 дээр очиход Маас гадна цагдаагийн 3-4 албан хаагч байсан. Тэр цагдаа нар нь аймгаас шалгалтаар явж байсан гэж дараа нь сонссон. Би тухайн өдөр архи уусан байсан болохоор бусдад согтуу харагдсан байж магадгүй. Тэнд байсан цагдаа нарын нэг нь /цагдаа хувцастай боловч мөрөн дээрээ мөрдэсгүй байсан/ намайг “чи цаашаа зайл муу архичин минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь түүнтэй бага зэрэг маргалдахад намайг гараараа цохих гээд гараа далайгаад байсан. Гэхдээ цохиж зодоогүй. Тэр үед манай Б бас байсан болохоор миний маргалдаж байсан цагдаатай бас маргалдаад элэг рүүгээ цохиулсан уу яасан газар уначихсан. Б тухайн үед миний хажууд байсан боловч би түүнийг яг яаж цохиулсныг анзаараагүй. Тэр цагдаа түүний чээж рүү түлхээд л унагаасан л юм шиг байгаа юм. Энэ асуудал тухайн үед Соёлын төвийн байрны ойролцоо л болсон асуудал. Бид нар архи дарс уусан ч ямар нэгэн асуудал гараагүй байхад тэнд байсан цагдаа нар тухайн асуудлыг дэврээгээд улам бүр зөрчилдөөнтэй болгоод байсан.Энэ үед тэр М гээд цагдаа Чыг Соёлын төвийн байрны гадаанаас чирээд Цагдаагийн кабоны гадаа байсан машины цаагуур оруулж байгаад чээж рүү цохиод унагаачихсан байсан. Би тэрийг нь мэдээд түүнийг газраас босгох гэхэд тухайн үед Бат- Эрдэнэ бас байсан юм. Ч тухайн үед амаараа амьсгаа авч чадахгүй, гэдсээ тэврээд газар хэвтээд байсан. Түүнийг босгох гээд Бэ бид 2 хоёр талаас нь түшээд түүнийг аваад явах гэж байтал М цагдаагийн кабоноосоо цахилгаан бороохой бариад гараад ирсэн. Тэгээд бид нарыг айлгах гээд цахилгаан бороохойгоо далайлгаад дуугаргаад байсан. М нь ер нь их ууртай юм байна лээ.М цахилгаан бороохойгоор намайг бол цахилгаанд цохиулаагүй. Харин Бэ, Ч 2-ыг цохиулаад байсан. Тэгээд Чыг цагдаагийн кабон руу дагуулаад аваад орсон. Бид нарыг та нар маргааш өглөө ирж Чыг аваарай гэхээр нь бид нар барьсан цэцэрлэгийнхээ байр руу буцаж очсон. Болсон явдлаас хойш 1 цаг орчмын дараа М цэцэрлэгийн гадаа ирээд надтай уулзаад “чи найзыгаа авах уу?” гэхээр нь “авъя” гэсэн чинь “чи тэгвэл надтай хамт яваад ав” гэж хэлсэн. Намайг тухайн үед Мтай уулзсаныг манайхнаас хэн ч мэдээгүй. Тэгээд би УАЗ-469 маркийн автомашинтай нь цагдаагийн кабон руу очиход Ч нь цагдаагийн кабоны торон хаалттай камерт паарнаас гавлуулчихсан сууж байсан. Түүний гавыг нь тайлуулахад Ч нь “чи яасан гэж, ямар буруу юм хийсэн гэж намайг ингэж байгаа юм бэ?” гээд Мт хэлээд байсан. М нь болохоор “айлын эхнэр манаад байж байх чинь чиний ажил юм уу?” гэх утгатай зүйл яриад хоорондоо хэрэлдээд байсан. Тухайн үед Ч нь М намайг ингэж зодсон тэгж зодсон гэж хэлээгүй. Би түүнийг дагуулаад цэцэрлэг дээр авчраад амраасан юм. Маргааш өглөө нь бид нар бөөнөөрөө сумын төвд байдаг гуанзанд хоол идэх гээд орсон чинь Чын зүүн талын эрүү нь хавдчихсан “миний эрүү өвдөөд юм идэж болохгүй байна” гээд байсан. Ер нь тэр өдөржингөө л эрүү өвдөөд байна гэж хэлсэн.Тэгээд Ч эмчид үзүүлээд “зураг авхуулах шаардлагатай гэж эмч хэлж байна” гэсээр гарч ирсэн юм. Бэ, Б, Ч бид 4 цагдаагийн кабоны гадаа очиж М, хэсгийн төлөөлөгч ******* нартай уулзахад тухайн газарт сумын засаг дарга, ИТХ-ын дарга гээд хүмүүс байсан. Ч нь Мт хандаж “чи яасан гэж намайг ингэж цохиж зодож байгаа юм бэ?” гэх утгатай зүйл хэлээд гомдоллосон, уурласан байдалтай байсан. Тэгэхэд М нь “муусайн биеэ үнэлэгч нар биеэ үнэлээд зайлахгүй юу” гэсэн утгатай зүйл яриад байсан. Би Мын ярианаас “Чыг биеэ үнэлэгч, цохиж зодуулчхаад биеэ үнэлэгч шиг надаас мөнгө нэхэх гэж байна” гэж хэллээ гэж ойлгосон. Ер нь тиймэрхүү л утгатай зүйл яриад байсан. Ч нь Мт “би чамайг ядаж надаас уучлалт гуйх байх гэж бодсон чинь чи өөдөөс ийм юм ярьж байгаа бол би юу хэлэх вэ дээ чамайг шалгуулдаг газраар чинь шалгуулна, чи төрийн албаны хүн байж ямар ёс зүйгүй байж болохгүй” гэх утгатай зүйл хэлээд бид нар тэндээс явцгаасан юм. Бас тэнд байсан хэсгийн төлөөлөгч эмэгтэйд танай М уур омог ихтэй хүн байна гэж бид нар хэлсэн. Миний харснаар М нь уур омог ихтэй, нүүр ам нь улайгаад өөрийнхөө зүтгээд дайраад байдаг хүн байна лээ. Чтой хэрэлдэж маргалдаад л байсан. М нь цахилгаан бороохойгоор барьчхаад Бэ, Ч 2- ийн хувцсанд хүргээд байгаа харагдсан шүү дээ. Би түүнийг Бэ, Ч 2-ыг хувцсанд хүргээд цахилгаанд цохиулаад байгаа юм байна даа л гэж бодсон. Тухайн үед Ч хар өнгийн нимгэн өдөн куртиктэй байсан санагдаж байна. М нь Чыг хувцасных нь гаднаас нь цахилгаан бороохойгоор 2-3 удаа цохиулсан. Түүнийг цагдаагийн кабон руу авч орж байхдаа цахилгаан бороохойны цахилгаанаар цохиулсан. Би тэрийг мэдээгүй. ******* нь *******ыг цахилгаан бороохойгоор цохиулсны хувьд цохиулсан. Түүнийг харин “яая” гэж орилсныг сонсоогүй. Тухайн үед шалгалтаар ирсэн цагдаа нар нь тухайн асуудлыг улам бүр дэвэргээд байсан болохоор би *******ыг орилсныг нь сонсоогүй байж магадгүй. Бэ бид 2 ууг нь яг тухайн асуудал болж байхад тэнд байсан цагдаа нараас “найзыгаа аваад явчихъя” гэж зөндөө гуйсан боловч “та нар бид нарын ажлыг заах гээд байна уу?, зүгээр цаашаа яв, муусайн архичид”гээд байсан. Цагдаагийн кабон руу М нь Чыг дагуулаад ороход шалгалтаар ирсэн байсан цагдаа нар нь кабонд байсан. Чыг авах гээд орох гэхэд оруулахгүй байсан юм. Харин намайг Чыг авах гээд буцаад ирэхэд тэр цагдаа нар явчихсан байсан. Намайг цагдаагийн кабон руу ороход М өөрөө байсан. Чыг очиж авахад намайг кабон дотор цахилгаан бороохойгоор цохиулсан гэж надад хэлж яриагүй. Би кабон дотор юу болсныг мэдэхгүй байна. ******* нь М намайг цохиж эрүү гэмтээсэн гэж хэлээд байгаа. Би яг хэзээ түүнд цохиулсныг бол мэдээгүй. Би бодохдоо ******* нь *******ыг цагдаагийн хэсгийн байр руу дагуулж явахдаа цохисон байх гэж бодсон. Энэ талаар Бат- Эрдэнэ, Б 2 илүү сайн мэдэж байгаа байх гэж бодож байна. М нь тухайн өдөр хар өнгийн бээлий өмсчихсөн байсан. Хэрвээ цохисон бол тэр бээлийтэй гараараа цохисон байх гэж бодож байна. Би бээлийний зургийг үзлээ. Тухайн өдөр Мын өмсөж явсан бээлий мөн байна. Энэ бээлий нь гарын алганы эсрэг талдаа хатуулгатай байсан юм. гэх мэдүүлэг. / хх-ийн100-101/

 Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Баянхонгор аймагт Баянлиг сум гэж сум байдаг. Аймгийн цагдаагийн газраас хэдэн хүмүүс Баянлиг суманд ажиллачхаад буцаж явахдаа манай сумаар дайрсан юм. Тэр өдөр манай сумын Соёлын төвд бүжиг болж байсан бөгөөд бид нар тухайн өдрийн 24 цаг билүү 01 цаг билүү бүжгийг нь хаалгасан юм. Цагийг нь сайн санахгүй байна. Бүжиг болж байхад нь аймгаас ирсэн хүмүүсийн хамт орж, дотор байж байгаад бүжиг дуусах үед Соёлын төвийн эрхлэгчтэй уулзаж бүжгийг тараасан юм. Манай сумын цагдаа М нь бүжиг тарж байхаар үеэр надаас түрүүлээд аймгаас ирсэн хүмүүсийн хамт гараад явсан. Би хэнтэй гарч явсныг нь санахгүй байна. Би хамгийн сүүлийн хүнийг нь Соёлын төвөөс гаргаад араас нь гарсан. Тэгээд гараад ирсэн чинь хүмүүс бужигнаад байхаар очоод “би сумын хэсгийн төлөөлөгч байна, энд юу болоод байгаа юм бэ?” гээд өөрийгөө танилцуулж болсон асуудлын талаар асуусан. Тэр үед барилгын даамал гээд залуу надад “би чамтай бол юм ярихгүй, чамайг бол таньж байна” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу “танай цагдаа намайг цохидог хэн юм бэ? яагаад цохиж байгаа юм бэ?” гээд орилоод байсан. Тэр залуу гаднаасаа архи уусан согтуу болох нь мэдэгдэж байсан. Тэгэхээр нь Маас “энд юу болоод байгаа юм бэ?” гэж асуухад “би цохиж зодсон юм байхгүй ээ, наад залуу чинь айлын авгай эргүүлээд байсан юм” гэж хэлсэн. Би үнэндээ тэднийг хоорондоо цохиж зодолдсон эсэхийг хараагүй. Тэр зодуулсан гээд орилоод байсан залуугийн найзууд нь гээд барилга дээр ажилладаг гээд хэдэн хүн зогсож байсан. Зодуулсан гээд орилоод байсан залууг бодвол тэр залуучууд нь харагдах байдлаар архи дарс уусан боловч биеэ хянах чадвартай гайгүй харагдаж байсан. Тэгэхээр нь “та нар найзыгаа аваад яв” гэж хэлсэн чинь авч явж чадахгүй даахгүй байсан. Тэгэхэд тэр залууг М дагуулаад цагдаагийн хэсгийн байр руу оруулсан. Би Баянлигээс ирсэн мөрдөгч *******, , эрүүгийн мөрдөгч , жолооч, шүүхийн цагдаа нарыг машинд нь суулгаж гаргаж өгчихөөд хэсгийн байрны гадаа Мтай уулзсан. М тухайн үед “би энэ асуудлыг өөрөө зохицуулчихъя, та харьж бай” гэхээр нь би тэндээсээ гэр рүүгээ явсан. Манай гэр сумын төвийн гэр хороололд байдаг юм. М нь тэр залууг хэзээ явуулсныг бол би мэдэхгүй байна. Маргааш нь тэр залуу хэдэн хүмүүстэй ирчихсэн, Мтай хэрэлдээд зогсож байсан. Би тэдэнтэй уулзаад “та нар төрийн байгууллага дээр хэрүүл маргаан гаргаж болохгүй шүү дээ, хэрвээ гомдол тэмцэл байгаа бол бичгээр гаргаж өгөх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгэхэд зодуулсан гээд байгаа залуу надад “миний эрүү хавдчихсан, бид нар эр улсууд учраас ямар нэгэн асуудал байхгүй” гэхэд нь царайг нь харахад үнэхээр нь эрүү нь хавдчихсан байсан. Би амыг нь ангайлгаж үзэхэд тодорхой мэдэгдэхгүй байсан юм. Тэгээд тэд нар хоорондоо ярилцаж ойлголцоод М тэр залууг дагуулаад сумын эмнэлэг рүү явсан. Ийм л асуудал болсон шүү дээ. Хэрэглэж байхыг би хараагүй. Мэдэхгүй би хараагүй. Хэрвээ гэрчүүд тэгж мэдүүлж байгаа бол үнэн байлгүй дээ. Түүнд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. ******* нь олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй, танхайрсан гэж үзнэ. Зөрчлийн тухай хуулиар би зөрчил гаргасан иргэнд 100,000 хүртэл төгрөгийн арга хэмжээ авах эрхтэй. *******ын хувьд ямар нэгэн арга хэмжээ авах эрх байхгүй. ******* нь тэр залууг өөрөө таниад хоорондоо яриад байхаар нь таньдаг хүмүүс учраа олох байх гэдэг үүднээс л би ямар нэгэн юм бодоогүй.Ёстой хараагүй. Би ёстой санахгүй байна. Би цагдаагийн хэсгийн байр руу ороогүй болохоор сайн мэдэхгүй байна. ******* нэг хар өнгийн бээлий өмсөөд байдгийн хувьд өмсөөд яваад байдаг. Байнга л өмсөж байгаа харагддаг. Зурган дээрх бээлий нь түүний байнга өмсдөг бээлийтэй төстэй л юм байна. Би түүнийг цохиж зодоогүй. Хэсгийн байр руу дагуулаад орсон байж магадгүй сайн санахгүй байна. Би ямар ч байсан Баянлиг сумаас ирсэн хүмүүсийг гаргаж өгч явуулах гээд яриад зогсож байсан санагдаад баина. Хууль ёсны шаардлага тавьсан л байлгүй дээ. Үнэхээр хараагүй болохоор мэдэхгүй байна. Миний хувьд цахилгаан бороохой огт хэрэглээгүй ээ. Би яалаа гэж түүнийг цахилгаан бороохойгоор цохиулдаг юм. Мыг ч бас цахилгаан бороохойгоор цохиулж байхыг хараагүй. ******* тухайн үед өрөөд байсан. Гэхдээ цахилгаан бороохой бас хэрэглээгүй. Манай цагдаагийн тасагт нэг л цахилгаан бороохой байдаг. Тэр нь М дээр байдаг юм. Үгүй. Би *******ыг харьж амар гэхээр нь гэр рүүгээ хариад амарчихсан. Тэр залууг хэзээ гаргаж явуулсан талаар мэдэхгүй байна. Би тэр залууг ямар байдалтай байсныг хараагүй. Яагаад босохгүй байсныг нь мэдэхгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл алга.. гэх мэдүүлэг / хх-ийн 102-103/,

 Гэрч А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Он сарыг нь сайн санахгүй байна. Би мөрдөгч , харуулын цагдаа , мөрдөгч нарын бүрэлдэхүүнтэй Баянхонгор аймгийн Баянлиг сум руу ажлаар яваад аймгийн төв рүү буцахдаа *******ийг машиндаа суулгаж авч явсан. Аймгийн төв рүү Баянлиг сумаас явахдаа Богд сумаар дайрч явж болдог замтай юм. Тэгэхээр нь тухайн өдөр Богд сумаар дайрч явахдаа хэсгийн төлөөлөгчийн байранд нь очиж бөөнөөрөө хоол идсэн юм. Тэгээд хоол ундаа идчихээд явах гэж байхад Өнгөт инээд хамтлагийн хошин шогийн тоглолт Соёлын төвд болж байсан учраас ганц нэгээрээ орж үзсэн юм. Тоглолтын дараа бүжиг болсон бөгөөд бид нар цагдаагийн дүрэмт хувцастай явж байсан болохоор бүжиглээгүй л дээ, хальт орцгоож байдлыг нь харцгаагаад л гарцгаасан байх. Тэр үед би нэг найзтайгаар тааралдаад Соёлын төв дотор найзуудын хувиар юм яриад зогсож байсан чинь бүжиг тарах болсон байсан. Намайг Соёлын төвөөс гараад очиход Соёлын төвийн гадна талд 2 хүн хоорондоо барьцалдаад авчихсан, хүмүүс шавчихсан байгаа нь харагдсан. Тэгээд дөхөөд очсон чинь Богд сумын хэсгийн цагдаа М нэг залууг хэсгийн төлөөлөгчийнхөө байр руу татаад явж байсан. Мт татагдаад явж байсан залуу нь Мт “чи намайг цохичихлоо шүүдээ” гээд байсан. Тэр залуутай хамт явж байсан найзууд нь бололтой 3 залуу найзыгаа авах гээд дайраад байсан юм. Тэгэхээр нь би той хамт тэр залуучуудад хандаж “та нар юу болоод хүмүүс рүү дайраад байгаа юм бэ? наад хүмүүс чинь ажлаа хийж байна, та нар архи уучихсан юм уу драйгер үлээлгэх үү, тарцгаа явцгаа” гэж хэлсэн. Би Маас “наад залуу чинь яасан юм бэ хөгшөөн?” гээд Маас асуусан чинь “энэ танхайраад шаардлага биелүүлэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь эрүүлжүүлэх гэж байгаа юм байна гэж бодсон юм. Ер нь бол тэнд байсан залуучууд нь найзыгаа авах гээд бид нартай нааш цаашаа түлхэлцсэн, маргалдсан асуудал гарсан. Миний хувьд тэнд байсан залуучуудад тайван байх талаар хэлж яриад зогсож байхад М нь хэсгийн төлөөлөгч *******тай нийлээд тэр залууг цагдаагийн хэсгийн байр руу аваад орсон. Энэ асуудал болж байхад нь машины хажууд зогсож байсан юм. Миний хувьд М тэр залууг цохиж зодсоныг бол хараагүй. Ямар ч байсан тэр залуу нь “чи намайг цохичихлоо шүү дээ” гэж байхыг сонссон. Ийм л асуудал болсон юм. Тэрийг нь ёстой мэдсэнгүй. Тухайн үед бол зүгээр цагдаагийн хэсгийн байр руу татаад л явж байсан. Бид нар бол тэр залуугийн найзуудыг нь ойртуулахгүй, цаашаа бай гэдэг шаардлага тавиад л зогсож байсан. Цагдаагийн хэсгийн байр, Соёлын төв 2-ын хооронд ойролцоогоор 20 орчим метрийн зайтай байдаг. Намайг Соёлын төвөөс хамгийн анх гарч ирэхэд М тэр залууг чирчихсэн зогсож байсан. Би тэгэнгүүт нь шууд л явж очсон юм. Намайг тэнд очсоноос хойш М нь тэр залууг цохиж унагаасан зүйл бол огт болоогүй. Гэхдээ намайг гарч ирэхээс өмнө нь цохиж унагаасан байхыг би үгүйсгэхгүй байна. Намайг гарч ирэхэд Мын чирээд байсан залуутай миний багаасаа таньдаг байсан залуу хамт явж байсан юм. Нэрийг нь сайн санахгүй байна. Тэр залуу надад “манай найзыг явуулчих л даа” гээд байсан юм. Би түүнд “цагдаа ажлаа хийгээд авч явж байна шүү дээ, найз нь мэдэхгүй шүү дээ” гээд яриад л зогсож байсан. Тэнд ямар нэгэн цохиж зодолдсон асуудал гараагүй. Миний хувьд цахилгаан бороохойны дуу чимээ сонсоогүй. М нь тэр залууг гавласан байсан эсэхийг анзаараагүй юм байна. Намайг Соёлын төвөөс гарч ирэхэд *******, М 2 тэр залууг цагдаагийн хэсгийн байр руу авч явах гээд татаж чангаагаад л байгаа харагдсан. Миний хувьд авч явуулахгүй гээд эсэргүүцээд байсан найзуудад нь “ажлаа хийж байгаа хүмүүсийн ажлыг нь хийлгэ” гэх утгатай зүйл яриад зогсоогоод л таарсан. Цахилгаан бороохой, хэрэглэсэн хэрэглээгүй гэдэг талаар бол мэдэхгүй байна. Намайг Соёлын төвөөс гарч ирэхээс өмнө тухайн асуудал болсон байж магадгүй. М тэр залууг аваад цагдаагийн байр руу аваад ороход нь багийн таньдаг байсан залуудаа учир явдлыг нь тайлбарлаж зогсож байгаад машиндаа суугаад л бусдыгаа машинд суухаар нь яваад өгсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 104-105/,

Гэрч Д.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би тухайн өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Тусгай хамгаалалтын газрын албан хаагчдад сургалт хийчхээд тухайн суманд ажлаар ирсэн манай цагдаагийн албан хаагчид буцах үед нь дайгдаж хамт явсан юм. Тухайн өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумаас Богд сум руу мөрдөгч , эрүүгийн мөрдөгч , хэсгийн цагдаа , жолооч цагдаа нарын хамт албаны Ландкруйзер 200 маркийн автомашинаар явж очсон. Богд суманд очоод цагдаагийн хэсгийн байранд байрладаг М цагдаагийнд хоол цай идэж уугаад байж байсан чинь Соёлын төвд нь хошин урлагийн тоглолт болж байхыг мэдсэн. Дараа нь бүжгийн арга хэмжээ болсон юм. Надаас бусад нь хошин урлагийн тоглолтыг нь “сонирхъё” гэж явчхаад хэсэг хугацааны дараа эргэж ирсэн. Тэд нарыг иргэж ирснийх нь дараа тэд нартай нийлээд Соёлын төв рүү очсон юм. Тухайн үед бүжиг болж байсан. Би Соёлын төвд 2-3 орчим минут л болсон байх. Тэгээд буцаад цагдаагийн кабон руу явж Мынд цай уугаад сууж байсан чинь гадаа хүмүүс том том дуугараад байгаа сонсогдсон. Тэгэхээр нь ямар хүмүүс ирчхээд том дуугараад байгаа юм бол гээд гарч харахад хэсгийн төлөөлөгч *******, , , нар нь 3 хүнийг дагуулаад кабоны гадаа ирчихсэн байсан. Харин байхгүй байсан ба дараа нь харахад бие засах газраас ирж байгаа бололтой хувцсаа засаж байгаа харагдаж байсан. Гаднын хүмүүсээс бол орилж хашхичсан нэг залуу, түүнтэй хамт яваа гээд 2 нөхөр тэнд байсан. Би тэр орилж хашхичаад байсан залууд “битгий орилж хашхичаад бай, тайван бай” гэж хэлэхэд миний хэлж байгаа үгийг тоохгүй байсан. Тэр залуутай хамт явж байсан 2 залууд нь “та 2 найзыгаа аваад явж болдоггүй юм уу явуулж амраагаач” гэсэн чинь тоохгүй байсан. Энэ асуудал их богинохон хугацаанд болсон гэж ойлгож болно. Тэгээд тэр залуу орилж хашхичаад дуугүй байхгүй болохоор нь “наад залуугаа кабон руу оруулаад оруулж байгаа асуудлыг нь шийд” гэж хэлсэн. Тэр үед М, ******* 2 тэр залуугийн гараас нь барьчхаад чаргууцалдаад зогсож байхад нь орилж байсан залуугийн бүснээс нь бариад тэр 3 нийлж байгаад кабон руу оруулсан. Кабон руу орсны дараа М тэр хохирогч гээд байгаа залууг гавлаад орхисон. Тэр үед түүнтэй хамт явж байсан залуу орж ирэхээр нь би тэр залууд “чи найзыгаа 1 цагийн дараа орж ирээд аваарай” гэж хэлээд явуулсан. Ингээд кабон дотор 1-2 минут болсон юм уу тэгээд л бид нар машиндаа суугаад яваад өгсөн. Мт наад залуугаа тэгж байгаад явуулчихгүй юу даа гэж л хэлээд явсан. Өө зөндөө л юм яриад орилоод байсан шүү дээ. Яг тэгж ингэж орилсон гэж хэлж мэдэхгүй байна. Тухайн үед бол тэгж хэлж орилоогүй. Дараа нь сонсоход Соёлын төвийн гадаа тэр залуу айлын эхнэрийг зүгээр явуулаагүй юм шиг байна лээ. М тэр залууд “боль” гэдэг шаардлага тавихад өөдөөс нь эсэргүүцэж янз бүрийн юм ярьсан юм шиг байна лээ. Би тэрийг мэдээгүй шүү дээ. М энэ талаараа ярихгүй шүү дээ. Хөдөлгөөнийг нь хязгаарлаад гав бол хэрэглэсэн байсан. Цахилгаан болон резинэн бороохой бол хэрэглээгүй. Миний харснаар М ямар ч цахилгаан бороохой хэрэглээгүй. Намайг гадаа хүмүүс том том дуугараад байхыг сонсоод цагдаагийн кабоноос гарахад тэр хүмүүс бүгдээрээ цагдаагийн кабоны гадна талын хашаан дотор ороод ирчихсэн байсан. Ланд 200 маркийн автомашин хашааны гадна байсан. Би машины хажууд ямар асуудал болсныг мэдэхгүй байна. Тиймээ. Мэдэхгүй. Тухайн асуудлыг огт хараагүй. Намайг цагдаагийн кабоноос гарч ирэхэд манай цагдаагийн хэд 3 залуутай цагдаагийн кабоны хашаанд ороод ирчихсэн байсан. Танихгүй залуучуудын нэг нь орилоод байсныг нь кабон руу оруулсан. Ийм л асуудал болсон. Ер нь бол маш хурдан болж өнгөрсөн асуудал. Үгүй. Би Б гэж ямар хүн байсныг ч санахгүй байна. Тухайн үед миний хувьд ямар нэгэн хүнтэй маргалдаж муудалцаж цохиж зодсон зүйл байхгүй. Би яасан гэж, ямар асуудал гарсан гэж хүн цохиж зодох юм бэ. Цагдаагийн кабонд хоол идэж байхад Мынд харагдаж байсан бээлий байна. Мыг тухайн өдөр өмсөж явсныг хараагүй.Надад өөр мэдэх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 107-108/,

Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би он сарыг нь нарийн сайн санахгүй байна. Би эрүүгийн мөрдөгч , мөрдөгч , жолооч нарын хамт Баянхонгор аймгийн Баянлиг сумын Овоо шанд гэдэг газар руу ажлаар яваад буцахдаа мөрдөгч *******ийг машиндаа суулгаж авч явсан. ******* нь тэр орчмыг хариуцсан мөрдөгч болохоор бидний очиход түрүүлээд ирчихсэн ажилтай явж байсан юм.Баянлиг сумаас аймгийн төв рүү буцахад Богд сумаар дайрч гардаг учраас тухайн сумын цагдаагийн байраар орж, Мынд хоол идээд гарсан юм. Биднийг очиход Соёлын төвд хошин шогийн тоглолт ирчихсэн байсан болохоор бид нар бөөнөөрөө тоглолт руу орж үзчихээд гарч ирсэн юм. Үйл ажиллагаа тарсны дараа намайг гарахад Соёлын төвийн гадаа М нь 6-7 хүнтэй хамт хэрэлдэж маргалдаад зогсож байсан. М нь тэр хүмүүстэй байсан нэг залууг “алив 2-улаа ийшээ явъя” гээд дагуулаад явах гэхэд нөгөө хүмүүс нь явуулахгүй хоргоогоод байсан юм. Тэгэхээр нь би явж очоод “энд юу болоод байгаа юм бэ” гэж Маас асуухад “энэ залуу айлын эхнэрүүд хоргоогоод явуулахгүй, нэгнийх нь хувцаснаас татаад байна” гэж хэлсэн. Тэр залуу нь тухайн архи уучихсан бололтой согтуу байсан юм. Мыг тэр залууг авч явах гэхэд нь найзууд нь бололтой хүмүүс явуулахгүй эсэргүүцээд “хүн ер нь эмэгтэй хүнийг оролдоно уу болино уу та нарт ямар хамаатай юм бэ?, хүний эрхийн асуудал шүү дээ” гээд дайраад байсан болохоор нь зөөллөх гээд би “та нар ингэж болохгүй, цаашаа бай, наад залууг чинь эндээ шийдчих байх, манай цагдаа нар ажлаа хийж байна, тайван бай” гээд М руу ойртуулахгүй хаагаад зогсож байсан юм. Энэ үед миний хажууд байсан. Тэгэхэд М нь эмэгтэй хүнийг оролдсон гээд байсан залууг дагуулаад цагдаагийн кабон руу ороход нь бид нар машиндаа суугаад аймаг руу явсан.Би нэр усыг нь бол мэдэхгүй байна. Соёлын төвөөс гараад явж байсан эмэгтэй хүмүүсийг өдөж хоргоогоод байхаар нь М тэр залууг саатуулсан гэж хэлсэн. Одоогоос 2-3 сарын өмнө болсон асуудал болохоор зүс царайг нь сайн санахгүй байна. Би тэр залууг тийм юм ярьж байхыг сонсоогүй. Намайг Соёлын төвөөс ын хамт гарч ирэхэд араас цагдаа гарч ирсэн. Бид нар тэнд байсан залуучуудыг тайвшруулах гээд яриад зогсож байхад М нь тэр залууг чирээд кабон руу явж байсан юм. Тухайн үед тэдний хооронд ямар яриа болсныг би сонсоогүй. Мыг Соёлын төвд явж байхад түүний бүсэнд нь цахилгаан бороохой байсан санагдаж байна. Надтай хамт , бас ийг таньдаг залуу, өөр бас хэсэг хүмүүс зогсож байсан. Тэр залуу нь ээс “найзыгаа аваад явъя” гээд яриад байсныг санаж байна. Яг тэр үед бид 2 тэнд байсан өөр хүмүүсийг тайвшир гээд яриад зогсож байна. Тухайн үед М, *******, нар нь цагдаагийн кабоны гадаа байсан машины хажууд бид нараас зайтай зогсож байсан. Тэгэхэд ийг таниад байсан найз нь гээд залуу М руу очиж найзыгаа авна гээд бас нэг залуутай хамт яваад Мын саатуулсан залуу дээр очсон. М нь цагдаагийн кабон руу орж гав авчирсан байж магадгүй. Цахилгаан бороохой бол тухайн үед бүсэд нь харагдаж байх шиг байсан. Би Мыг цахилгаан бороохой, гавыг тэр залууг хэрэглэсэн эсэхийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Хараагүй. Унасан байсан эсэхийг мэдэхгүй байна. Би Соёлын төвийн ойролцоо тэнд байсан хүмүүсийг хааж зогсож байгаад Мыг тэр залууг кабон руу аваад ороход нь машин дээрээ очсон. Би дахиж цагдаагийн кабон руу ороогүй, тэндээсээ шууд аймаг руу явсан. Тийм болохоор цагдаагийн хэсгийн байрны гадна талын хашааны гадна байсан машинаас цагдаагийн кабон хүртэл ямар асуудал болсныг би сайн мэдэхгүй байна. Үгүй ээ. Би харсан үзсэн зүйлээ л хэлсэн. Худал мэдүүлэг өгөөгүй. Намайг Соёлын төвөөс хамгийн эхлээд гарахад миний хажууд утсаар яриад зогсож байсан. болохоор бидний араас гарч ирсэн юм. *******ийг хаана байсныг мэдэхгүй байна. Тэнд зөндөө олон архи уусан, бүгдээрээ М руу дайрч, хэл амаар доромжлоод байсан болохоор нь би тэднийг М руу ойртуулахгүй гээд хаагаад зогсож байсан. М нь тэр залууг цохиж унагаасан эсэх талаар бол би мэдэхгүй байна. Миний хувьд архичин гэх үг хэл хэрэглэсэн зүйл байхгүй. Харин хэл амаар доромжлоод дайраад байсан хүмүүсийг гараараа түлхэж холдуулсан. Би тухайн цагдаагийн хээрийн хувцсаа тайлчихсан хар өнгийн ноосон цамцтай байсан. Ноосон цамц нь энгэртээ миний нэртэй, мөрдэсгүй байдаг юм. Үзвэр үзээд гарч явсан эмэгтэй хүнийг явуулахгүй хоргоосон асуудалд цагдаагийн алба хаагч шаардлага тавьснаас болоод тухайн асуудал үүссэн гэж бодож байна. Намайг гарч ирэхээс өмнө ямар асуудал болсныг би мэдэхгүй байна. Намайг Соёлын төвөөс гарч ирсний дараа “бид нар эмэгтэй хүнийг хоргооно уу болино та нарт ямар хамаатай юм бэ? хүний эрхийн асуудал шүү дээ, эмэгтэй хүний бөгсийг алгадах нь эрхийн асуудал шүү дээ, хувь хүмүүсийн хоорондын асуудал” гэж яриад байснаас биш цохиж зодууллаа гэж хэлж яриагүй санагдаж байна. Би түүнийг сайн анзаараагүй. Мыг хүмүүстэй хэрэлдэж маргалдаад байж байхад нь би салгах гээд зогсож байхад л ******* хажуугаас гараад ирсэн шүү дээ. Би тийм яриа гарсныг сонсоогүй. Мэдэхгүй ээ, би тэр асуудлыг мэдэхгүй.Надад өөр мэдэх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 104-105/,

Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би эрх үүргээ ойлгосон асуух зүйл байхгүй. Би 1994-2004 онд Баянхонгор аймгийн Богд сумын “Их богд”-ын бүрэн дунд сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Би монгол хэл бичиг мэднэ. Уншиж, бичиж чадна. Би 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс Баянхонгор аймгийн Богд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар одоог хүртэл ажиллаж байна. Би ******* гэх хүнийг танихгүй. ******* нь манай сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан болохоор танина. Харин түүнтэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2017 оны 11 дүгээр сард яг өдрийг нь санахгүй байна би нэг өглөө ажил дээрээ ирээд сумын хэсгийн цагдаа *******аас олон нийтийн цагдаагийн ажилтны тайланг авах гээд дуудуулсан юм. Тэгээд сумын засаг даргын тамгын газрын гадаа цагдаа ******* бид хоёр уулзаад зогсож байтал Цагдаагийн кабоны байрны гаднаас 3 залуу ирээд нэг туранхай шар залуу нь ******* луу- Чи согтуу хүн зодлоо, миний эрүү өвдөөд, юм идэж чадахгүй байна гэх зэрэг зүйл яриад хэрүүл хийсэн. Тэгэхэд *******- Чи миний тавьсан шаардлагыг биелүүлээгүй, намайг барьж авсан биз дээ гэж байсан. Тэгэхээр би цагдаа *******аас юу болсон талаар асуухад тэрээр- Өчигдөр орой хэдэн согтуу нөхдүүд Цэцэрлэг дээр архидан согтуурч танхайраад , шаардлага тавьсан чинь биелүүлэхгүй байсан юм гэсэн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Миний хувьд Цагдаа ******* нь *******ыг цохиж зодсон талаар хараагүй. Уг асуудал нь урьд орой нь болсон юм шиг байна лээ. Тэр залуу нь Чи согтуу хүн зодлоо, миний эрүү өвдөөд юм идэж чадахгүй байна гэж байсан бөгөөд түүний биеийн ил харагдах хэсэгт нь ямар гэмтэл шарх гэхээр зүйл байгаагүй. Тэрээр эрүү өвдөөд юм идэж чадахгүй байна гэсэн мөртөө зүгээр яриад, хэрүүл хийгээд байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 154-156/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Монгол хэл мэднэ уншиж бичиж чадна. Ажиллаж байсан 2017 оны 06 дугаар сарын 15 наас 10 дугаар сарын 20 хооронд нярваар ажиллаж байсан. Би тэр хүнийг танина. Миний ажиллаж байсан компанид менежер хийж байсан. би тэр хүний доор ажиллаж байсан. Би саатуулах байрнаас аваагүй намайг байрандаа байж байхад гаднаас М.Чинзоригийг дагуулаад шөнө 02 цагийн үед орж ирсэн. Зүгээр байсан зүүн талынхаа шанааг бариад өвдөөд байна гэж байсан.Биед нь ил харагдах шарх байгаагүй. Чинзориг намайг цагдаа зодоод миний буруу байхгүй гэж хэлж байсан өөр юм яриагүй. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 157-158/,

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр 07-ны өдрийн 13792 дугаартай шинжээчийн

1.*******ын биед эрүү ясны зүүн туушингийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

3Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4.Цаг хугацааны хувьд шинээр үүссэн гэмтэл байна.

Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. Эд хөрөнгө баримтад үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны тэмдэглэл / хх-ийн 55-71/, Эд мөрийн баримтаар хураан авсан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хураан авах тэмдэглэл / хх-ийн 92-95/, шүүгдэгчийн ажил байдлын тодорхойлол /хх-ийн 116-125/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-ийн 134/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэд: Цагдаа Мын зүгээс олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийн газар орилж чарлалаа гэдэг асуудлыг хохирогч Чод тавихад өмнөөс нь эсэргүүцэж тэвэрсэн үйлдэл байгаа. Тэр байдлыг нь зогсоох зорилгоор түлхэхэд эргээд тэврээд авсан. Дотоод хэргийн сайд Улсын Ерөнхий прокурорын хамтран гаргасан цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар байдаг. Тухайн зааварт цагдаагийн албан хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-т заасан тохиолдол үүссэн үед тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх асуудлыг шийдвэрлэж болно гэж заасан. *******ын хувьд хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад хохирогчийн биед хохирол учирсан. Иймд төрийн алба хаагч үүргээ гүйцэтгэж явахдаа хохирол учирсан гэж үзэж, гэм бурууг төрийн байгууллага хариуцна гэдгийг Төрийн албаны тухай хуулиар хуульчилсан. Мөн биеийн хүч хэрэглэх асуудлыг Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааж өгсөн. Төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж явахдаа учруулсан хохирлыг төр хариуцна гэсэн журмын дагуу Д.Мын үйлдлээс учирсан хохирлыг түүний ажилладаг байгууллага хариуцах ёстой гэсэн байр суурьтай байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан. Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байгаа тул Д.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг гаргасан байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1-д “цагдаагийн алба хаагч биеийн хүчийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн” тохиолдолд хэрэглэх талаар заасан боловч мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1-д “цагдаагийн алба хаагч, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон” бол биеийн хүч хэрэглэхээр заасан бөгөөд тухайн тохиолдолд хохирогч ******* нь цагдаагийн алба хаагч, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон үйлдэл үзүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн цагдаагийн алба хаагч тухайн тохиолдолд биеийн хүч хэрэглэхдээ Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн А-224/А/102 хамтарсан тушаалаар баталсан цагдаагийн алба хаагч биеийн хүч...хэрэглэх зааврын 2.4-ын е-д заасан “ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинж, учруулж болзошгүй хор хохирол зэргийг харгалзан үзнэ” гэснийг зөрчиж хүний биед халдаж гэмтэл учруулсан байна.

Тухайн цагдаагийн албан хаагч нь хүний биед хүндэвтэр гэмтэл учруулахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “алба хаагч үүрэг гүйцэтгэх үедээ гав, бороохой, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, холбооны хэрэгсэл, гар чийдэн, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хэрэгсэл зэрэг иж бүрдэл бүхий агсамжаар хангагдах бөгөөд тэдгээрийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэнэ”, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д “ алба хаагч үүрэг гүйцэтгэх болон ...хутга, сум үл нэвтрэх болон гэрэлтүүлэгчтэй хантааз зэрэг хамгаалах хэрэгслээр хангагдсан байх”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/208 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар Хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалтад “Хүйтэн зэвсэг, цохилтоос хамгаалах хантааз, дуулга, бээлий,” мөн “тактикийн бээлий” зэргийг цагдаагийн албанд ашиглахаар жагсаалтыг баталсан байхад хууль, тушаалд хэрэглэхээр заагаагүй бээлий өмсөж хууль, заавар, тушаалыг зөрчиж хохирогчийн биед гэмтэл учруулсан байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар мэтгэлцэх зүйлгүй, гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэж хүлээн зөвшөөрсөн атлаа хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлт гаргаж байгаа нь хууль-зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөс гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б. М нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын “Хориулт” 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******ийг зодож эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******ийн мэдүүлэг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр 07-ны өдрийн 13792 дугаартай шинжээчийн дүгнэлт болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн...зүй бус үйлдлээс шалтгаан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч *******т тухайн зүйл хэсгийн торгох ялын доод хэмжээг оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бээлий нэг хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Шүүхийн тамгын газарт даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Бийн Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Их алаг овогт Бийн Мыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялыг 2018 оны 05 дугаар сарын 22-ний дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Уг хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч *******ын эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт нэг хос бээлийг эд мөрийн баримтаар тооцож хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг бээлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар уг хэрэгт хураасан СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хадгалахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ