Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар   2025/ДШМ/38

 

 

                       

 

 

 

 

  2025       01         20                                      2025/ШЦТ/38

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,

-улсын яллагчид Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Мөнхтайван,

-хохирогч А.Этүүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

-шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Бэйс овгийн Дашчирэвийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434000440176 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .............. оны 12 дугаар сарын 04-ний өдөр .......... аймгийн .......... суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ аймгийн .......... сумын ............. дугаар баг, ............ гэх газарт оршин суух хаягтай, бүртгэлтэй хаяг ........... аймгийн .......... сумын .............. гэх газар, урьд нь ял шийтгэлгүй, Б овгийн Д.Б АМ........... регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн хойт дэнж гэх газарт 2023 оны 12 сарын 02-ны өдөр хохирогч А.Эхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн хөлийг хоёр гараараа мушгиж эрүүл мэндэд нь “зүүн шагайн гадна болон дотор хашлага яс зөрсөн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Б-аас:

“Хөл нь эвгүй болчихлоо гэхээр нь хойш нь орон дээр суулгаад гутлыг нь тайлж өгсөн.” гэв.

 

Хохирогч А.Э-аас:

“Д.Б намайг дуудсан. Зүүн талын орон дээр суугаагүй. Баруун талын орон дээр сууж байсан. Дуудахаар босоод очсон. Гутал тайлсан гэж яриад байна. Тайлаагүй. Би босох гээд босож чадахгүй байсан. Тэгээд эргээд хэвтээд өгсөн. Тэндээ хоносон. Өглөө хүнээр хүргүүлсэн.” гэв.

 

2.Нотлох баримтын үнэлгээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

Улсын яллагчаас:

Хохирогч А.Э 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг, /хх-н 14-15-р тал/,

Гэрч Ц.М-ын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг, /хх-н 17-р тал/,

Гэрч 3.Б-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг, /хх-н 19-р тал/,

Гэрч Х.Б-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлэг, /хх- н 21-р тал/,

Гэрч Ж.Г-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг, /хх-н 23-р тал/,

Гэрч П.М-ийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг, /хх-н 25-р тал/,

Гэрч А.Ж-ийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг, /хх-н 27-р тал/,

Гэрч З.М-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлэг, /хх-н 29-р тал/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 05- ны өдрийн 34 дугаартай дүгнэлт, /хх-н 40-41-р тал/,

Шинжээч Д.Ч-ын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг, /хх-н 34-35-р тал/,

Гэрч А.Г-ын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг, /хх-н 89-91-р тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг, /хх-н 38-р тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.А, Ц.Д нарын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 442 дугаартай дүгнэлт /хх-н 47-48-р тал/ зэрэг нотлох баримтыг

 

Хохирогчийн өмгөөлөгчөөс:

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай "1. А.Э биед зүүн шагайн гадна болон дотор хашлага яс зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зүүн шагайн гадна болон дотор хашлага яс зөрсөн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн рентген зургаар оношлогдсон байна." гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-н 40-41-р тал/,

Шинжээч Д.Ч-ын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан 34 дугаартай хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр А.Э биед зүүн шагайн гадна болон дотор хашлага яс хугарч зөрсөн гэмтлээр хүндэвтэр зэрэг тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг хугарал гэмтэл нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зүүн шагайн үеийн хоёр байрлалт рентген зургаар оношлогдсон болно” гэх мэдүүлэг /хх-н 34-35-р тал/ зэрэг нотлох баримтыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай "1. А.Э биед зүүн шагайн гадна болон дотор хашлага яс зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зүүн шагайн гадна болон дотор хашлага яс зөрсөн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн рентген зургаар оношлогдсон байна." гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-н 40-41-р тал/,

Хохирогч А.Э“Б бид хонины талаар ярьж байтал Б нь чи дуулахгүй байгаа бол ирээд миний хажууд суу гэхээр нь би орон дээр сууж байсан Б дээр босоод очтол миний зүүн хөлийн гутлын өлмий хэсгээс нэг гараараа, нөгөө гараараа гутлын өсгий хэсгээс барьж байгаад дотор тал руу нь нэг удаа мушгихад би хойшоогоо орон дээр нь унасан миний гутал сугараад газар үлдсэн би суугаагаараа өндийгөөд гутлаа аваад өмсөх гэтэл гутлаа өмсөж чадахгүй байсан. Тэнд байсан нэг нь Тайванаа /Энх-Амар/-гийн хөл нь дуугараад явчихлаа гэж хэлсэн хэн хэлснийг нь би мэдэхгүй байна. Тэгээд тэнд байсан хүмүүс гараад явсан би Бааскаагийн гэрт Бааскатай хамт үлдсэн Бааска нь согтоод тасраад унтсан байсан тэгээд би босож чадахгүй тэр айлд хоноод өглөө болсон өглөө нь гаднаас Эрка орж ирэхээр нь Эркагаар сумын төвд байдаг дүү Төөгөөгийнд хүргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/, 

Гэрч Ж.Г-ийн "... Би Төв аймгийн Заамар сумын төвийн баруун дэнж гэх газарт Баасанбат гээд танил дүүгийнхээ гэрт Баасанбат, Мардаан буюу Бат-Эрдэнэ нарын хамт архи уугаад сууж байтал оройхон гаднаас Жамбаа, Эрка, Тайванаа буюу Энх-Амар нар нь гаднаас 1 шил 0,75 литрийн архитай орж ирсэн тэгээд тэр архийг нь хувааж ууж байтал гаднаас Б, Зулаа Эрка нар орж ирсэн тэгээд бид архи уусан би гэрийн зүүн талын ор хавьцаа Мягмарсүрэн, Жамбаа нартай сууж байсан нөгөө талын орон дээр Б, Тайванаа /Энх-Амар/, Зулаа, нар сууж байсан санагдаж байна. Баасанбат нь өөрийн зүүн талын бид нарын сууж байсан орон дээр тасраад унтсан байсан тэгээд би согтоод Баасанбатын гэрээс гарч яваад өөрийн гэртээ очиж унтаж байгаад шөнө Баасанбатынд буцаж очиход Баасанбат нь өөрийн орон дээрээ унтаж байсан нөгөө талын орон дээр Тайванаа унтаж байсан тэгэхээр нь би газар хэвтээд унтаад өгсөн тэгээд өглөө нь бид сэрэхэд /Тайванаа/ буюу Энх-Амар нь миний хөл хөдлөхгүй байна та надад утсаа өгч бай ах эгч нартаа ирээд ав гээд хэлэх гэсэн юм гэхээр нь би утсаа өгөөд хөлөө яагаад гэмтээсэн талаар асуухад Б өчигдөр миний хөлийг мушгиад гэмтээсэн гэж хэлсэн. Тэгээд Тайванааг Эркагийн машинд суулгаад гэр рүү нь явуулсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 23-р тал/,

Гэрч П.М-ийн "... Би 2023 оны 12 дугаар сарын 02-ны орой Заамар сумын хойд дэнж гэх газарт байдаг Баасанбат гэх айлд орохоор морьтой яваад очтол гэрийнх нь гадаа Бын цагаан өнгийн жижиг машин байхаар нь гэрт нь яваад ортол Баасанбат, Мөнхзул, Эрка, Бат-Эрдэнэ, Б, Тайванаа буюу Энх-Амар, Жамбаа нар архи ууж байхаар нь мэнд ус мэдээд гэрийн зүүн талын орон дээр суусан баруун талын орон дээр Тайванаа буюу Энх-Амар нь хагас суугаа маягтай хойд хана руугаа налсан байдалтай наагуур нь Б, Жамбаа, Бат-Эрдэнэ нар сууж байсан би зүүн орон дээр сууж байгаад хэдэн хундага архи уугаад гэрээс гараад явсан” гэсэн мэдүүлэг, /хх-н 25-р тал/,

Гэрч А.Ж-ийн “Би 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ ганцаараа 1 шил архи уучаад тамхи ороох цаасгүй болчоод орой Заамар сумын хойд дэнж гэх газарт байдаг Баасанбат гэх айлд очоод гэрт нь яваад ортол Баасанбат, Мөнхзул, Эрка, Бат-Эрдэнэ, Б, Тайвнаа буюу Энх-Амар нар архи ууж байхаар нь баруун талын орон дээр Тайвнаа буюу Энх-Амар нь хагас суугаа маягтай хойд хана руугаа налсан байдалтай наагуур нь Б сууж байхаар нь хажууд нь сууж байгаад архинаас 4 хундага уусан байх тэгээд би тасраад нэг мэдсэн гэртээ унтаж байсан яаж гэртээ харьснаа би мэдэхгүй байгаа” гэсэн мэдүүлэг, /хх-н 27-р тал/,

 Гэрч А.Г-ын “Би 2023 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед хажуу айлын хүү Энх-Амар босож явж чадахгүй байна гэж надад хэлсэн. Би юу болсон талаар асуухад манай дүү Энх-Амар 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймаг Заамар сумын төв дээр найзындаа унтаж байхад нь таньдаг хүн нь зүүн хөлийн ясыг хугалж, шагайг нь мулталсан гэсэн бөгөөд одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 89-91-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

        

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх- 55 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-56 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-57 тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-58 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 59 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

3.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас:

“Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэргийг үнэлж дараах дүгнэлтийг гаргаж байна. Гэрч нарын мэдүүлэгт А.Энь “Д.Б миний хөлийг хугалчихлаа, Д.Б миний хөлийг мушгичихлаа” гэсэн утга бүхий мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Хэрэг болох үед яг харсан гэрч байдаггүй. Тиймээс гэрч нарын мэдүүлгүүдийг үндэслээгүй. Учир нь хохирогч тухайн болсон үйл баримт, эх сурвалжийг шууд заан мэдүүлж байгаа. Мэдүүлэгч “Д.Б миний хөлийг мушгиж, миний хөлийг хугалсан” гэж мэдүүлдэг. Тухайн хохирогчийн мэдүүлэгт “Зүүн хөлийг” гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтээр “А.Эзүүн шагайн гадна болон дотор хашлага яс зөрсөн хугарал” гэж гарсан нь хохирогчийн мэдүүлэгтэй тохирч, нотлогдож байна. Мөн шинжээчийн мэдүүлэгт “зүүн шагайн гадна болон дотор хашлага яс зөрсөн хугарал бүхий гэмтэл нь хөших, мушгих үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг өгсөн. Энэ 3 нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь хохирогч А.Ээрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь, гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,  

 

Хохирогчийн өмгөөлөгчөөс:

“Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч А.Эхууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.Б нь Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн хойд дэнж гэх газар иргэн н.Баасанбатын гэрт 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч А.Эхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн хөлийг хоёр гараараа мушгиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь шинжээчийн 34 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг болон гэрч Ц.Мөнхзулын тайлбар, мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Хохирогч нь мэдүүлгийн эх сурвалжаа “Миний хөлийг Д.Б гэмтээсэн” гэж хэлж байна. Шүүгдэгч өмнөх мэдүүлэгт “Түлхэж унагаснаар гэмтэл үүссэн гэж үзэж байна” гэчихээд өнөөдөр “Гэмтэл учруулаагүй” гэж  мэдүүлж байна. Шүүгдэгч өөрийгөө гэм буруутайг нотлох үүрэг хүлээхгүй. Тийм учраас өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилаагүй. Хагалгаа хийгдээгүй байгаа. Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр барагдуулаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Мөн хохирогч А.Энь ахынхаа малыг малладаг ч гэсэн 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сар хүртэл мал маллаж чадаагүй. Суга таягтай, ажил хийх боломжгүй байсан. Энэ хугацаанд хүнээр 5 сарын хугацаанд мал маллуулсан 7.200.000 төгрөгийн хохирол байгаа. Мөн хохирогч А.Эсэтгэцэд учирсан хохирол 1 дүгээр зэрэг гарсан. Үүнийг хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэсэн саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:

“Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Бын хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Д.Б нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд “Би А.Эбиед гэмтэл учруулаагүй, гутлыг нь тайлж өгсөн” гэж мэдүүлдэг. Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч Д.Быг өмнөх шүүх хуралдаанд “Би түлгэх, гэмтээсэн” гэж хэлж байна. Шүүгдэгч Д.Б нь ийм мэдүүлэг өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийн эх сурвалжаа шууд зааж чадаагүй бол, тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байдаг. Хохирогч А.Энь “Д.Б нь миний хөлийг гэмтээсэн” гэж мэдүүлж байгаа ч энэ талаар нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Учир нь тухайн хэрэг 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гарсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн. Хохирогч нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн хуудаст 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагаас гэж тэмдэглүүлсэн байдаг. Мөн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд байхад нь төрсөн ах болох А.Г-оос гэрчийн мэдүүлэг авахад “Би юу болсон талаар асуухад, манай дүү 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймаг Заамар суманд байх найзынд нь хэвтэж байхад нь таньдаг хүн нь зүүн хөлийнх нь ясыг хугалж, шагайг нь мулталсан гэсэн бөгөөд одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна” гэсэн байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн эмчлүүлэгчийн амуниз гэх хүснэгтэд “Зодолдож, хөлөө мушгиулсан” гэсэн байна. Шүүгдэгч Д.Б 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч А.Эхөлийг гэмтээсэн гэх боловч цаг хугацааны хувьд зөрүүтэй. 12 дугаар сарын 02, 03, 04 гээд 3 янз байна. Хохирогч “Зодолдож байгаад хөлөө мушгиулсан” гэж мэдүүлэг өгсөн. Ахдаа болохоор “Унтаж байхад таньдаг хүн зүүн хөлийн ясыг хугалж, шагай мулталсан” гэж хэлсэн нь хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудаст байгаа. Хохирогч 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр буюу хэрэг учрал гарсан гэх өдрөөс хойш 1 сар гарны дараа өгсөн мэдүүлэгтээ “Д.Бтай хониноос болж муудалцсан. Муудалцсанаа санаад байна. Миний хөлийг мушгисан” гэх боловч тухайн үед хамт байсан гэрч нар болох н.Баасанбат, н.Мөнх-Эрдэнэ, н.Бат-Эрдэнэ, н.Ганхуяг, н.Жамбалсүрэн, н.Мягмарсүрэн, н.Жамбалнямбуу нар нь гэрт ямар нэг маргаан, зодоон болоогүй гэж мэдүүлдэг. Шүүх хуралдааны явцад хохирогч болон шүүгдэгчээс тухайн гэрч хэн хэн байсныг, хэн хэн гарч явсныг асуухад гэрчээр мэдүүлэг өгсөн Эрка, Д.Жамбалсүрэн, Бааска, Мардаан, Ц.Мөнхзул, Д.Б бүгд байсан. Энэ хүмүүс хамт гараад явсан” гэсэн. Бүх хүмүүс биднийг байхад ямар нэг маргаан болоогүй гэсэн байдаг. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д.Бад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэх саналыг тус тус шүүхэд гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Д.Б Эцсийн мэдүүлэгтээ: “хэлэх зүйлгүй” гэсэн болно.

4. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Улсын яллагчаас:

“Д.Быг Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн хойд дэнж гэх газарт 2023 оны 12 сарын 02-ны өдөр хохирогч А.Эхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн хөлийг хоёр гараараа мушгиж эрүүл мэндэд нь “Зүүн шагайн гадна болон дотор хашлага яс зөрсөн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.

Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа..энэ хууль, бусад хуулийг чанд сахина.” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж тодорхой заажээ.

 

Тодруулбал, Эрүүгийн 2434000440176 дугаартай хэрэгт:

а/Хавтаст хэргийн 17-р талд Төв аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Н.Бямба-Очир нь гэрч Ц.М-ыг байцаахдаа түүнийг бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй / Гэрч Ц.М-ын “...би 1 дүгээр анги төгссөн уншиж бичиж чадахгүй мэдүүлгээ өөрөө уншаагүй... он сараа тодорхой санахгүй байна. харанхуй болсон хойно 8. 9 цагийн үед гэрт орсон... маргаан болоогүй” гэх мэдүүлэг /2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс/ хүнийг хууль сануулан гэрчээр ХУУЛЬ САНУУЛАН мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт “монгол хэл, бичиг мэдэхгүй” гэрчээс мэдүүлэг авахад өмгөөлөгч оролцуулах гэж заасныг зөрчиж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “мөрдөгч энэ хуульд заасан  үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.”, мөн хуулийн 16.1 дүгээр үйлийн 6-д “нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно.” гэж заасныг зөрчсөн /гэрч Ц.Мнь бичиг, үсэг мэдэхгүй болох нь баримтаар тогтоогдсон./ байх тул гэрч Ц.М-ын мэдүүлгийг яллах талын нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

б/ Хохирогч А.Энь анх 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлдөө:

“..Б намайг зодож зүүн шилбэний яс болон шагайн хэсгийг хугалж гэмтээсэн. Одоо ГСҮТөвд хэвтэж байна. Быг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. гэх агуулга бүхий өргөдөл /1-хх-9 тал/гаргаж,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өмгөөлөгч Ө.Сэндэнпүрэвийн хамт хохирогчоор мэдүүлэхдээ: “...хонины талаар ярьж байтал Б чи дуулахгүй байгаа бол миний хажуу талд ирээд суу гэхээр нь би орон дээр сууж байсан Б дээр босоод очтол миний зүүн хөлийн өлмий хэсгээс нэг гараараа, нөгөө гараараа гутлын өсгий хэсгээс барьж байгаад дотор тал руу нэг удаа мушгихад би хойшоогоо орон дээр унасан миний гутал сугараад үлдсэн би суугаагаараа өндийгөөд гутлаа өмсөх гэтэл гутлаа өмсөж чадахгүй байсан. Тэнд байсан бүх хүмүүс харсан.” гэж /хх-15 тал/ мэдүүлсэн бөгөөд,

-тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд  хохирогчоор А.Эмэдүүлэхдээ: “ Би бичиг үсэг  мэдэхгүй... Баасанбатынд архи ууж байсан чинь Б орж ирэхээр нь хүргээд өгөөч гэсэн чинь чадахгүй гэсэн. Би 4, 5 хоног архи уугаагүй. Суугаад байж байсан чинь хөлөөс бариад авах шиг болсон савж унаад мэдээ алдсан нэг хэсэг ухаангүй болсон... Би баруун хөлөөрөө өшиглөсөн чинь миний зүүн талын хөлийг барьж аваад мушгисан. Тэгээд би жижиг орон дээр саваад унасан.”гэсэн мэдүүлэг өгсөн байна./шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар/

Мөн тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор А.Эмэдүүлэхдээ: “Би бичиг үсэг мэдэхгүй. Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаагүй” гэж мэдүүлсэн нь /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар/ мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй буюу өөрт учирсан гэмтлийг хэзээ хэрхэн яаж учирсан, түүнийг хэн учруулсан болохыг хохирогч А.Энь цаг хугацаа, учруулсан нөхцөл байдлыг зөрүүтэй мэдүүлдэг тул шүүх хохирогч А.Энх-Амрыг “Д.Б миний хөлийг гэмтээсэн гэх” гэх мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “ мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг үндэслэн хохирогч А.Эмэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

б/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “мөрдөгч гэж хэрэг бүртгэгч, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтыг”, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2-т “ мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах”, 1.3-т шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж, хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх” гэж хуульчлагдсан байхад дээрх хуулийг зөрчиж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хэргийн оролцогч нарын эрхийг зөрчих, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан журам зөрчих нөхцөл бүрдсэн байна гэж дүгнэхээр байна.

г/ Хэрэгт авагдсан хохирогчийн А.Эхэлснийг дамжмал байдлаар өөр өөрөөр мэдүүлсэн гэрч ....., Х.Б , А.Ж , П.М , хохирогч А.Э , Ж.Г , түүний төрсөн ах А.Г-д нарын мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон 34 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Д.Ч-ын “Уг гэмтэл нь орноос огцом босох, газар гишгэх, мөн гулсалтай хөлийг өөр хүн өлмий өсгийнөөс нь барьж байгаад мушгих үед үүсэх боломжтой”. гэх мэдүүлэг, эмчилгээ хийлгэсэн баримтаар шүүгдэгч Д.Б-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогч А.Э-ын” биед зүүн хөлийн зүүн шагайн гадна болон дотор хашлага яс хугарч зөрчсөн” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргийн нөхцөл байдлыг нотолж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч А.Эанх мэдүүлэхдээ /хх-14 тал/ “...шүүгдэгч нар хоорондоо маргалдах явцдаа хохирогч А.Эзүүн хөлийг шүүгдэгч Д.Б мушгиж гэмтээсэн гэх үйл баримт болох үед гэрч Баасанбат гэрт Эрка, Мардаан буюу Бат-эрдэнэ, Бааска, Жамбаа, Зулаа, Б, Ганаа бид хонины талаар ярьж байтал Б чи дуулахгүй бол ирээд миний хажуу талд суу гэхээр нь би орон дээр сууж байсан Б дээр яваад очтол миний зүүн хөлийн зүүн хөлийн гутлын өсгий хэсгээс барьж байгаад дотор тал руу нэг удаа мушгихад би хойшоогоо орон дээр нь унасан миний гутал сугараад, өмсөх гэтэл гутлаа өмсөж чадахгүй байсан.” гэж мэдүүлэг боловч,

Түүний мэдүүлгийг,

гэрч 3.Б-ын “...тасраад унтаад өгсөн өглөө сэргээд босоход манай гэрт Тайванаа буюу Энх-Амар, шар Ганаа ах нар нь унтаж байсан тэгээд тайвнаа буюу Энх-Амар нь өндийж болохгүй байна гэхээр нь яагаад өндийж болохгүй байгаа юм бэ гэж асуухад өчигдөр орой Б миний хөлийг мушгиад гэмтээсэн тэгээд би явж чадаагүй танайд хоносон гэж хэлсэн, удалгүй Эрка нь манайд ирэхээр нь Тайванаа нь намайг хүргээд өгөөч гэж гуйгаад Мардаан буюу Бат-Эрдэнээр үүрүүлээд гэрээс гараад явсан..." гэсэн мэдүүлэг /хх- 19- тал/,

гэрч Х.Б-ийн "...Би Төв аймгийн Заамар сумын төвийн баруун дэнж гэх газарт Баасанбат ахын гэрт Ганаа ах Бааска нарын хамт архи уугаад сууж байтал оройхон гаднаас Жамбаа, Эрка, Тайванаа буюу Энх-Амар нар нь гаднаас 1 шил 0,75 литрийн архитай орж ирсэн тэгээд тэр архийг нь хувааж ууж байтал гаднаас Б, Зулаа ах, Эрка нар орж ирсэн. Тэгээд бид архи ууж байгаад би согтоод Ганаагийн гэрт очиж унтахаар Бааска ахынхаас явсан." гэсэн мэдүүлэг /хх-21-тал/,

гэрч Ж.Г-ийн "... Би Төв аймгийн Заамар сумын төвийн баруун дэнж гэх газарт Баасанбат гээд танил дүүгийнхээ гэрт Баасанбат, Мардаан буюу Бат-Эрдэнэ нарын хамт архи уугаад сууж байтал оройхон гаднаас Жамбаа, Эрка, Тайванаа буюу Энх-Амар нар нь гаднаас 1 шил 0,75 литрийн архитай орж ирсэн тэгээд тэр архийг нь хувааж ууж байтал гаднаас Б, Зулаа Эрка нар орж ирсэн тэгээд бид архи уусан би гэрийн зүүн талын ор хавьцаа Мягмарсүрэн, Жамбаа нартай сууж байсан нөгөө талын орон дээр Б, Тайванаа /Энх-Амар/, Зулаа, нар сууж байсан санагдаж байна. Баасанбат нь өөрийн зүүн талын бид нарын сууж байсан орон дээр тасраад унтсан байсан тэгээд би согтоод Баасанбатын гэрээс гарч яваад өөрийн гэртээ очиж унтаж байгаад шөнө Баасанбатынд буцаж очиход Баасанбат нь өөрийн орон дээрээ унтаж байсан нөгөө талын орон дээр Тайванаа унтаж байсан." гэсэн мэдүүлэг /хх-23- тал/,

гэрч З.М-ийн “... Би 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Заамар сумын төвд Баасанбатын гэрт Энх-Амар буюу Тайвнаагийн хамтаар ороход Баасанбат, Бат- Эрдэнэ, Ганаа нар архи ууж байхаар нь хамт ууж байтал Б, Мөнхзул, Жамбаа, Мягмарсүрэн нар орж ирж нэмэгдээд архи уусан тэгээд архи ууж байгаад гэртээ харина гээд явсан. Намайг тэнд архи ууж байхад ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй...” гэсэн мэдүүлэг, /хх-н 29-р тал/

гэрч П.М-ийн "... Би 2023 оны 12 дугаар сарын 02-ны орой Заамар сумын хойд дэнж гэх газарт байдаг Баасанбат гэх айлд орохоор морьтой яваад очтол гэрийнх нь гадаа Бын цагаан өнгийн жижиг машин байхаар нь гэрт нь яваад ортол Баасанбат, Мөнхзул, Эрка, Бат-Эрдэнэ, Б, Тайванаа буюу Энх-Амар, Жамбаа нар архи ууж байхаар нь мэнд ус мэдээд гэрийн зүүн талын орон дээр суусан баруун талын орон дээр Тайванаа буюу Энх-Амар нь хагас суугаа маягтай хойд хана руугаа налсан байдалтай наагуур нь Б, Жамбаа, Бат-Эрдэнэ нар сууж байсан би зүүн орон дээр сууж байгаад хэдэн хундага архи уугаад гэрээс гараад явсан” гэсэн мэдүүлэг, /хх- 25- тал/,

гэрч А.Ж-ийн “Би 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ ганцаараа 1 шил архи уучаад тамхи ороох цаасгүй болчоод орой Заамар сумын хойд дэнж гэх газарт байдаг Баасанбат гэх айлд очоод гэрт нь яваад ортол Баасанбат, Мөнхзул, Эрка, Бат-Эрдэнэ, Б, Тайвнаа буюу Энх-Амар нар архи ууж байхаар нь баруун талын орон дээр Тайвнаа буюу Энх-Амар нь хагас суугаа маягтай хойд хана руугаа налсан байдалтай наагуур нь Б сууж байхаар нь хажууд нь сууж байгаад архинаас 4 хундага уусан байх тэгээд би тасраад нэг мэдсэн гэртээ унтаж байсан яаж гэртээ харьснаа би мэдэхгүй байгаа” гэж /хх-н 27- тал/ тус тус мэдүүлсэн мэдүүлгүүдээр хохирогчийн өгсөн “маргаан болсон хөлийг нь мушгисан” гэх үйл баримт 2023 оны 12 дугаар сарын 02-ны орой болоогүй, түүний хөлийг шүүгдэгч Д.Б мушгисныг харсан гэх үйл баримт няцаагдаж байна.

 

д/ хэрэгт авагдсан тухайн хэргийн жинхэнэ болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэх прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2434000440176 дугаартай тогтоолын ТОГТООХ хэсгийн 1-т болон Прокурорын 177 дугаартай яллах дүгнэлтийн үндэслэл болсон гэрч Ц.М-аас мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, мөрдөгч нотлох баримт цуглуулж бэхжүүлэх журам зөрчиж мэдүүлэг авсан тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүйг дээр дурдсан бөгөөд,

Яллах дүгнэлтийн “Товч агуулга-д” шүүгдэгч Д.Б-ыг “Хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний зүүн хөлийг хоёр гараараа мушгиж эрүүл мэндэд нь “Зүүн шагайн гадна болон дотор хашлага яс зөрсөн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж шүүгдэгч Д.Быг гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан нь дээр дурдагдсан баримтаар тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б хохирогч А.Э нар нь хоорондоо маргалдсан, таарамжгүй харилцаатай байсан эсэх талаар гэрч, хохирогч шүүгдэгч нарын хэн аль нь гэрчлэн мэдүүлээгүй ба хэрэгт маргалдсан гэх нотлох баримт авагдаагүй байна.

 

Түүнчлэн хохирогч А.Э нь хэдийгээр зөрүүтэй мэдүүлэг өгдөг ч  Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2434000440176 дугаартай тогтоолын ТОГТООХ ХЭСГИЙН 1-т болон Прокурорын 177 дугаартай яллах дүгнэлтийн ”товч агуулга-д дурдагдсан түүний хөлийг хоёр гараараа мушгиж” гэсэн мэдүүлгийг хохирогч А.Э мэдүүлдэггүй, гэрч, шүүгдэгч нар энэ талаар нотолсон баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

 

Түүнчлэн хохирогч А.Э нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлд:

 

“..Б намайг зодож зүүн шилбэний яс болон шагайн хэсгийг хугалж гэмтээсэн... Одоо ГСҮТөвд хэвтэж байна. Быг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. гэх агуулга бүхий өргөдөл /1-хх-9 тал/ гаргаж,

Тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч А.Э хохирогчоор мэдүүлэхдээ: “Би бичиг үсэг мэдэхгүй. Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаагүй” гэж мэдүүлсэн байна./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч, шүүгч бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий аливаа эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтална.

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу шүүгдэгчийг таамаглалд суурилж хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагджээ.

 

Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “Шүүгдэгч Д.Быг “Хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний зүүн хөлийг хоёр гараараа мушгиж эрүүл мэндэд нь “Зүүн шагайн гадна болон дотор хашлага яс зөрсөн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” тул гэм буруутайд тооцож өгнө үү гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Б шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн санал дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2434000440176 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Быг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

6.Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заалтад “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих“ гэж зааснаар хохирогч А.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

 

7. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар.

Шүүгдэгч Д.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Хэрэгт нэмэлт ажиллагаагаар ирүүлсэн 1 ширхэг Сиди-г хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар бэхжүүлж ирүүлээгүй тул шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүйг дурдах нь зүйтэй бөгөөд уг Сиди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.9, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг  удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2434000440176 дугаартай хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Б-ыг цагаатгасугай.

 

2. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, 2434000440176 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б-аас гаргуулах зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу шүүгдэгч Д.Б нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжлэл болон гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

 

8.Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ