| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03059/И |
| Дугаар | 312/ШШ2025/02625 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 312/ШШ2025/02625
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар *******12/ШШ2025/02625
Орхон аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, *******-******* сум, ******* баг, ******* гудамж, ******* банк ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, ******* сум, 1*******-р баг, *******цагаан баг, Ш , *******-р гудамж, тоотод оршин суух, овогт Б М /РД: ФБ8*******122725, утас: *******5244/-д холбогдох *******6,512,4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мгаас зээлийн гэрээний үүрэгт *******6,512,4 төгрөг гаргуулж ******* банк ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг *******6,512,4 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.Мгаас *******6,512,4 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Б.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******40,515 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгаас улсын тэмдэгтийн хураамж 170,257.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага *******6,512,4 төгрөгийг хариуцагч Б.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******40,515 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгаас 170,257.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА