| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01587/И |
| Дугаар | 192/шш2025/07228 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 192/шш2025/07228
2025 09 15 192/ШШ2025/07228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,
Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: н*******,, нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Н******* нь гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1. Нэхэмжлэгч Б.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... бид 2004 онд танилцаж, 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлт бүртгүүлж, 2005 оноос хойш 20 жил хамт амьдарсан. 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин, 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдөр охин , 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нар төрсөн. Амьдрахыг их хичээсэн боловч болсонгүй. 3 хүүхдээ аваад айдас түгшүүргүй, тайван амьдруулахыг хүсэж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Г.Эмү-Үжин, Г.Есү, нарыг миний асрамжинд үлдээж, эцэг С.Ганбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох ,, орон сууцыг надад үлдээж өгнө үү, машины өрөө авна биз дээ ... гэв.
2. Хариуцагч С.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... эхнэр болох Баасан овогтой Отгонцэцэгээс хууль ёсны гэрлэлтээ цуцлуулах, эд хөрөнгийн хувьд ******* 47 дүгээр байрны 22 тоот орон сууцыг маргаангүйгээр нэрээ хасуулах, 3 хүүхдээ нэмж бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй. Хүүхдүүддээ тэтгэлэг төлнө гэв.
3. Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Арвин хурд өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө сургуулийн тодорхойлолт, *******ны Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, амлалт бичиг, фото зураг, хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа зэргийн ирүүлсэн.
4. Хариуцагч нотлох баримтаар: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Отгонцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.Отгонцэцэг нь хариуцагч С.Ганбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох ,, орон сууцыг өөрийн өмчлөлд авах, 66-33 УЕА улсын дугаартай, Лексус НХ350-GL10 маркийн автомашиныг С.Ганбаатарын өмчлөлд үлдээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч С.Ганбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
4. Нэхэмжлэгч Б.Отгонцэцэг, хариуцагч С.Ганбаатар нар нь 2006 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэгчдийн дундаас 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин Ганбаатарын Эмү-Үжин, 2009 оны 06 дугаар сарын 09-ны өдөр охин Ганбаатарын Есү, 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр охин Ганбаатарын Жаргалан нар төрсөн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.
6.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид хоорондын таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдарч байгаа. 3 хүүхдээ аваад айдас түгшүүргүй, тайван амьдрахыг хүсэж байна ... гэж
Хариуцагч С.Ганбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ... гэж тайлбарлаж байна.
7. Н*******, нарын хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн гишүүдийн хэн нэгэнд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал байна гэж үзэхээр байна.
8. Иймд нэхэмжлэгч Б.Отгонцэцэг нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хариуцагч С.Ганбаатар хамтран амьдрах боломжгүй талаараа тайлбарлаж байгаа, хариуцагч С.Ганбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, зохигчид тусдаа амьдарч байгаа, хэн хэнээс нь эвлэрэх оролдлого, санал санаачлага гаргаагүй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
9. Н*******, хариуцагч С.Ганбаатар нарын гэрлэлтийг цуцалсантай холбоотой тэдний дундаас төрсөн охин Г.Эмү-Үжин, охин Г.Есү, охин нарыг эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээх эсэхийг шүүх шийдвэрлэх учиртай.
10. Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж байгаа нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байна гэсэн ойлголт юм.
11. Гэрлэгчдийн дундаас төрсөн охин Г.Эмү-Үжин, охин Г.Есү, охин нар нь эх Б.Отгонцэцэгийн хамт түүний асрамжид эрүүл өсч байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул эх Б.Отгонцэцэгийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.
12. Нэхэмжлэгч Б.Отгонцэцэг, хариуцагч С.Ганбаатар нар нь гэрлэлтээ цуцлуулсан эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг тайлбарлах нь зүйтэй байна.
13. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг С.Ганбаатар нь охин Г.Эмү-Үжин, Г.Есү, нартай уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Отгонцэцэг сануулах зүйтэй.
14. Н******* нь ******* 10 дугаар хороолол, 47 дүгээр байрны 22 тоот орон сууцыг өөрийн болон гурван хүүхдийнхээ өмчлөлд авч, 66-33 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийгт үлдээнэ гэснийгт нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд талууд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
15. Нэхэмжлэгч Б.Отгонцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ганбаатараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Отгонцэцэгт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч , хариуцагч нарын 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Г.Эмү-Үжин, 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Г.Есү, 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин нарыг эх Б.Отгонцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар охин Г.Эмү-Үжин, Г.Есү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Ганбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч С.Ганбаатараас гаргуулах тэтгэлэгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх Б.Отгонцэцэг, эцэг С.Ганбаатар нарт мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг С.Ганбаатар нь охин Г.Эмү-Үжин, Г.Есү, нартай уулзах, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Отгонцэцэгт сануулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар н******* нь ******* 10 дугаар хороолол*******ны 22 тоот орон сууцыг өөрийн болон гурван хүүхдийнхээ өмчлөлд авч, 66-33 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийгт үлдээнэ гэснийг нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Талууд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /С.Солонго/-д даалгасугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Отгонцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ганбаатараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Отгонцэцэгт олгосугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ