Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/02593

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, 4-р баг, 4 хороолол, ******* *******ний өргөн ******* 2 гудамж, ******* банк ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 15-р баг, ******* 1 гудамж, 28 тоотод оршин суух, овогт /РД: , утас: /-д холбогдох 20,395,893.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.эс зээлийн гэрээний үүрэгт 20,935,893.39 төгрөг гаргуулж ******* банк ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 20,395,893.39 төгрөг, улсын тэмдэгтийн хамт төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.эс зээлийн гэрээний үүрэгт 20,395,893.39 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Б. нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх *******, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,929 төгрөгийн 129,964.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамж 129,964.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 20,395,893.39 төгрөгийг хариуцагч Б. нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,929 төгрөгийн 129,964.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамж 129,964.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА