| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2102002600183 |
| Дугаар | 2025/ДШМ/22 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., 22.5.3., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/22
2025 3 27 2025/ДШМ/22
Ш.Э, Ц.Б, “......” ХХК нар
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Г.Энхбат /томилолтоор/
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга /цахимаар/
Шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч А.Энхгэрэл
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, ерөнхий шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 422 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Э-ны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ш.Э, Ц.Б, “......” ХХК нар холбогдох эрүүгийн 2102002600183 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, .......... оны 02 дугаар сарын 08-ны өдөр ...........аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, бэлчээрийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........................... тоотод оршин суух хаягтай, урьд нь
.......... дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ..........дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
................ шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ...........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Б овгийн Ц.Б /Регистрийн дугаар НР............/.
2.Монгол Улсын иргэн, ........... оны 12 дугаар сарын 29-ний өдөр ............аймагт төрсөн, .......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .......................................... тоотод оршин суух хаягтай, урьд нь
...................... шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ........... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Х овгийн Ш.Э /Регистрийн дугаар РЭ................./.
3.Хуулийн этгээдийн бүртгэлд 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ...........дугаар шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, .............. регистрийн дугаартай, үйл ажллагааны бөөний худалдаа, эвдэрсэн газрын биологийн нөхөн сэргээлт, мод үржүүлэг, аялал жуулчлал, гадаад худалдаа эрхлэх чиглэлтэй, .................. байрлах хаягтай, "............" ХХК.
4. Ц.Бнь Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа ......................... захирал Ш.Эашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Төв аймгийн Өндөрширээт сумын төвд 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр "Байгаль орчныг нөхөн сэргээх гэрээ"-г байгуулахдаа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг гарсан мэтээр гэрээг байгуулж, уг гэрээнд заасан талбайд хууль, тогтоомж стандартын дагуу нөхөн сэргээлтийг хийхгүй орхих эрсдэлээс урьдчилан сэргийлж Өндөрширээт сумын Засаг даргын тамгын газрын дансанд 20,000,000 төгрөгийн барьцаа байршуулах нэрээр өөрийн хамаарал бүхий этгээд болох хүргэн дүү .............. Хаан банкны .............. тоот дансаар 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг нийт 3 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөгийн хахууль авсан,
Ш.Э нь ......................... захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Өндөр ширээт сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Б "Байгаль орчны нөхөн сэргээх" гэрээг байгуулахдаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг гарсан мэтээр гэрээг байгуулж, уг гэрээнд заасан талбайд хууль тогтоомж, стандартын дагуу нөхөн сэргээлтийг хийхгүй орхих эрсдэлээс урьдчилан сэргийлж сумын Засаг даргын тамгын газрын дансанд 20.000.000 төгрөгийн барьцаа байршуулах нэрээр “...........” ХХКэдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу тус хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Засаг дарга Ц.Б-албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний хүргэн дүү .............. Хаан банкны .............. тоот данс руу 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг нийт 3 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
........... ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Б "Байгаль орчин нөхөн сэргээх" гэрээг байгуулахдаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг гарсан мэтээр гэрээг байгуулж, уг гэрээнд заасан талбайд хууль тогтоомж, стандартын дагуу нөхөн сэргээлтийг хийхгүй орхих эрсдэлээс урьдчилан сэргийлж сумын Засаг даргын Тамгын газрын дансанд 20,000,000 төгрөгийн барьцаа байршуулах нэрээр “...........” ХХКэдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу тус хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Засаг дарга Ц.Б-албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний хүргэн дүү .............. Хаан банкны .............. тоот данс руу 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг нийт 3 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
5. Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-гЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Ш.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
“.............” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
6. Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд хахууль авсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ш.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгөх" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч “.............” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн
1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Б-г
овогт Цэдэн-Ишийн Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр
зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 /дөрөв/ жилийн
хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая
дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ш.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч “.............” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 120,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-г овогт Ц.Б-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял дээр, өмнөх Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 452 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ cap 17 /арван долоо/ хоногийн хорих ялын нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, 3405 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,405,000 /гурван сая дөрвөн зуун таван мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8805 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,805,000 /найман сая найман зуун таван мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б , Ш.Э нарын тус бүр цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож тус бүрийн 105 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105,000 /нэг зуун таван мянга/ төгрөгийн торгох ялыг шүүгдэгч тус бүрийн эдлэх ялд оруулан тооцож,
шүүгдэгч 8700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,700,000 /найман сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,
шүүгдэгч Ш.Эд 2895 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,895,000 хоёр сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг
баримтлан шүүгдэгч Ц.Б-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
8,700,000 /найман сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг,
шүүгдэгч Ш.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2895 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,895,000 /хоёр сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгийн торгох ялыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
шүүгдэгч “...........” ХХКЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 120,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 8,700 нэгжтэй тэнцэх
хэмжээний буюу 8,700,000 /найман сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг,
шүүгдэгч Ш.Эд оногдуулсан 2895 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,895,000 /хоёр сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгийн торгох ялыг тус тус шүүхээс тогтоосон 2 /хоёр/ жилийн хугацаанд,
шүүгдэгч “...........” ХХК120,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ жилийн хугацаанд тус тус биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,
шүүгдэгч Ц.Б, Ш.Э, “...........” ХХКшүүхээс оногдуулсан торгох ялуудын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-доногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг,
шүүгдэгч Ш.Эд оногдуулсан нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг,
шүүгдэгч “...........” ХХКоногдуулсан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хассан нэмэгдэл ялыг тус бүр торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Ц.Б-гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2023 оны 02
дугаар сарын 17-ны өдөр Төрийн сангийн ............... дугаартай дансанд
байршуулсан 20,000,000 төгрөгийг улсын төсөвт оруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн 2102002600183 дугаартай хэрэгт хавсаргагдаж ирсэн 3 ширхэг "CD"-ийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ш.Э, “............” ХХК нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлбөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
шүүгдэгч Ц.Б, Ш.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч “...........” ХХКурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
7.Шүүгдэгч Ш.Э давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 422 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Би байгаль орчныг нөхөн сэргээх гэрээг байгуулахдаа 20,000,000 төгрөгийн авлига өгөөгүй. Харин уг гэрээний 2.5-т заасны дагуу барьцаа хөрөнгө болох 20,000,000 төгрөг байршуулсан. Гэхдээ уг мөнгийг би байршуулаагүй. Харин Ш.Ббайршуулсан. Учир нь: Ш.Буг гэрээний дагуу алт угааж олборлох сонирхолтой байсан. Мөн компанийн нэрээр үйл ажиллагаа явуулахдаа олсон ашгаас 30 хувийг өгье гэхээр нь зөвшөөрсөн. Ш.Буг газарт хууль бус алт олборлолт явуулсан. Би ямар нэг байдлаар оролцоогүй. Гэвч шүүх намайг 160,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Би Ц.Б нэг ч удаа биечлэн уулзаж мөнгө төгрөг өгөх, авах талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй. Ш.Б-ншилжүүлсэн 20,000,000 төгрөгийг Ц.Бхувьдаа авч ашигласан талаар мэдээгүй.
Ш.Буг гэрээг байгуулахад оролцсон талаар Авлигатай тэмцэх газар болон Төв аймгийн Прокурорын газарт удаа дараа гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй. Харин намайг буруутгаж шийтгэсэнд гомдолтой байдаг.
Би ........... ХХК-ийг 2014 онд бусдаас шилжүүлэн авч үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд хэрэгт холбогдохоос өмнө бусдад шилжүүлсэн. Гэтэл тусгай зөвшөөрлийг тодорхойгүй хугацаагаар хасаж, 120,000,000 төгрөгөөр торгож шийтгэсэн нь компанийн хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг зөрчиж байна.Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
8.Шүүгдэгч Ш.Эөмгөөлөгч А.Энхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Эгомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4-т заасан хоёр үндэслэлээр 3 саналыг шүүх хуралдаанд гаргаж байна.
1. Хуульд заасан хахууль авах болон өгөх гэмт хэргийн үндсэн шинж болох объектив тал хангагдаагүй. Учир нь засаг даргын албаны чиг үүрэгт нөхөн сэргээлт хийх эрх олгох, эсвэл алт олборлох гэрээ байгуулах эрх олгох чиг үүрэг байхгүй. Хахууль өгөгчийн хувьд төрөөс гарах шийдвэр, төрийн үйлчилгээг авсан байх ёстой.
Харин Ш.Э хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан, мөн хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдэлдээ 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хариуцлага хүлээж шийтгүүлсэн.
Иймд Ц.Балбан тушаалын байдлаа ашиглаж, баримт бичгийг хуурамчаар үйлдэж залилах гэмт хэрэг үйлдсэн үү, эсхүл нийтийн албаны авлига хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн үү гэдэгт шүүх анхаарч өгнө үү.
2. Иргэний Хуулийн 25 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар компани нь өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг эрх зүйн этгээд юм. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч гэдгийг тодорхойлсон.
........... ХХК-ийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Л.Огэдэг хүн 20 гаруй сая төгрөгөөр компанийн 100 хувийн хувьцааг худалдаж авсан, мөн Жаргалсайхан компанийн 40 хувийн хувьцааг 210 сая төгрөгөөр худалдан авсан талаарх баримт хэрэгт авагдсан. Энэ талаар гэрчүүд мэдүүлсэн. ........... ХХК эцсийн өмчлөгчөөр Д.Ариунсайхан бүртгэлтэй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэл хийгээгүй.
3.Анхан шатны шүүх хуулийн этгээдийг 120,0 сая төгрөгөөр торгож, торгох ялыг 3 жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээлгэсэн. Тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд 15,0 мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсэн. Тэгэхээр эрүүгийн хариуцлага хэрхэн биелэгдэх эсэх, торгох ялыг компани яаж, хэн биелүүлэх юм бэ. Компанийн эцсийн өмчлөгч биелүүлэх юм уу. Компани мэдээж өөрийнхөө хөрөнгөөр торгох ялыг төлөх ёстой болно. Хэрвээ компани торгох ялыг биелүүлэхгүйд хүрэх бол хорих ялыг хэн биечлэн эдлэх эсэх нь ойлгомжгүй байна.
Үүнээс гадна компанийн нэрийн өмнөөс мөнгө өгөгдсөн эсэх үйл баримт огт байхгүй...Тэгэхээр компанийн ашиг сонирхол, компанийн нэрийн өмнөөс үйлдэгдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Мөн компанийн ашиг сонирхлын төлөө энэ гэмт хэрэг үйлдэгдсэн бол компанид тодорхой хэмжээний үр ашиг өгөх нөхцөл эрх зүйн хувьд тогтоогдох ёстой.
4.Анхан шатны шүүхийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байгаа тохиолдолд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1.5-д заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломж, нөхцөл бүрдсэн. Үүнийг онцгойлон анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Тодруулбал 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 28-ны хооронд 3 удаагийн гүйлгээгээр 20,0 сая төгрөгийг Ц.Б-дансанд шилжүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулагдсан. Тэгэхээр хахууль өгөх гэмт хэргийн хувьд мөнгө шилжүүлэн өгч дууссанаар, эсхүл гэрээ байгуулагдсанаар гэж үзэх тохиолдолд аль, аль нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал хий болж байна.
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж 3 жилийн хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох хуулийн зохицуулалттай болсон. Прокуророос Ш.Э болон ........... ХХК-ийг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус тус яллагдагчаар татсан нь 4 дүгээр хавтаст хэргийн 125-138 дугаар талд баримтаар авагдсан. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
9. Шүүгдэгч Ц.Б-өмгөөлөгч С.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн болон үйл баримтын талаар маргаагүй. Харин Ц.Б-дөмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд зааснаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж хяналт тогтоосон.
Ц.Бтэнсэн суллагдсан хугацаанд ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй. Шүүхийн шийдвэрийн ялын биелэлт, хяналт тогтоосон хугацаа дуусчихсан байхад шүүх ял шийтгэл оногдуулахдаа 7 сар 17 хоногийн ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
10. Прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Э гэрч Ш.Б-тэй холбоотой асуудлыг анхан шатны шүүх хуралдаан дээр ярьж байсан. Шүүхээс хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулсан. Шүүгчийн захирамжид заасан холбогдох ажиллагаа хийгдсэн. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хэргийн үйл баримт, нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзсэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Харин шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б, Ш.Э, ........... ХХК нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ш.Э гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянан үзлээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүрэгтэй.
2.Шүүх хуралдааны шатанд хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Ш.Э, Ш.Б нар Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт Ш.Э......................... нэр дээр байгалийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах, үйл ажиллагаанаас олсон орлогыг 70, 30 хувийн харьцаатай хуваан авахаар тохиролцсон,
2019 оны 5 дугаар сард Ш.Б-н найз Н.Т, түүний эхнэр А.Х нараар дамжуулан Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга Ц.Б Улаанбаатар хотод хоолонд орох замаар уулзсан,
Засаг дарга Ц.Б нөхөн сэргээлт хийхээр бол сумын Тамгын газрын дансанд 20,000,000 төгрөг байршуулсны дараа гэрээ хийнэ гэсний дагуу Ш.Бөөрийн найз М.Ш-с 15,000,000 төгрөг зээлж Ш.Э эхнэр А.О-н Хаан банк дахь 5045385935 дугаарын данс руу шилжүүлсэн,
Ш.Э 5,000,000 төгрөг нэмж нийт 20,000,000 төгрөгийг эхнэр А.О-р дамжуулан 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрүүдийн хооронд нийт 3 удаагийн гүйлгээгээр Ц.Б-төрсөн дүүгийн нөхөр .............. .............. дугаар данс руу шилжүүлсэн,
.............. данснаас Ц.Б-данс руу 15,000,000 төгрөг, түүний эхнэр Б.С данс руу 5,000,000 төгрөг шилжсэн,
Ц.Б2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тогтоол гарсан мэтээр ........... ХХК-ийн захирал Ш.Э-тай “Байгал орчныг нөхөн сэргээх” гэрээ байгуулсан гэх үйл баримтуудын талаар тусгагджээ.
3. Прокуророос дээрх үйл баримтууд нь Ц.Б-тухайд Төв аймгийн Өндөр-Ширээт сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол гарсан мэтээр ......................... захирал Ш.Э ашиг сонирхлын үүднээс “Байгаль орчныг нөхөн сэргээх гэрээ” байгуулахдаа сумын Засаг даргын тамгын газрын дансанд 20,000,000 төгрөгийн барьцаа байршуулна гэх нэрийн дор 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 3 удаагийн гүйлгээгээр өөрийн хамаарал бүхий хүн болох хүргэн .............. дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийн хахууль авсан,
Ш.Э тухайд ......................... захирлаар ажиллаж байхдаа Төв аймгийн Өндөр ширээт сумын Засаг дарга Ц.Б тус сумын нутаг дэвсгэрт “Байгаль орчныг нөхөн сэргээх гэрээ” байгуулахдаа эдийн засгийн ашигтай байдал бий болгох, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Засаг дарга Ц.Б-д20,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
......................... тухайд Ш.Э нь тус хуулийн этгээдийн захирлаар ажиллаж байхдаа эдийн засгийн ашигтай байдал бий болгох, тухайн хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө сумын Засаг дарга Ц.Б-д 20,000,000 хахууль өгсөн гэмт хэрэг гэж үзэн Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Ш.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
".........." ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар тус тус яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б, Ш.Э, ........... ХХК нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн тэднийг гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4.1.Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно хэмээн хуульчилсан.
Хэргийн үйл баримтуудаас дүгнэн үзвэл шүүгдэгч Ц.Б-үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргийн шинж агуулагдсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгалгүй орхигдуулсан.
4.2. Гэмт хэрэгт хамтран оролцох нь гэмт этгээдүүд үүргээ хуваарилах болон хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэн зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны нэгдэл гэж үздэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш этгээд санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай ба ингэх нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлж хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох, цаашлаад ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой байдаг.
Гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчээр үүргээ хуваарилан хүрэх зорилготой байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг болон гэмт этгээдүүд тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдэн гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлснийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үздэг ба энэ тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог учир уг нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах болон шүүх хуралдаанаар зайлшгүй нотлох ёстой.
Гэрч А.Х, Н.Т, М.Ш, А.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Ш.Э, Ц.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээс үзвэл, гэрч Ш.Б нь анх шүүгдэгч Ш.Эд Төв аймгийн Өндөрширээт суманд байгалийн нөхөн сэргээлт хийх талаар хамтран ажиллах санал тавьсан, Н.Т, А.Х нараар дамжуулан тус сумын Засаг дарга Ц.Б уулзахдаа Ш.Э-ыг танилцуулж хамтдаа хоол идэхдээ явуулах үйл ажиллагааны талаар тохиролцсон, улмаар ерөнхий боловсролын сургуульд хамт суралцаж байсан найз М.Ш-с 2019 оны 5 дугаар сард 2 удаагийн үйлдлээр 15,000,000 төгрөг зээлж шүүгдэгч Ш.Э эхнэр А.О-н Хаан банк дахь данс руу шилжүүлсэн, Ш.Э нь уг мөнгийг шүүгдэгч Ц.Б-хамаарал бүхий этгээд .............. данс руу шилжүүлсэн талаар тусгагдсан байхад мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүх тухайн гэмт хэрэгт Ш.Б-н үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэрэгт хамтран оролцох” хэлбэрийн шинж агуулагдсан эсэхийг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 болон 4 дэх хэсгүүдэд “...эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох ба нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна...” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Б нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 452 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж /хх-ийн 3-р хавтас 205-229-р тал/, мөн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шүүгчийн захирамжаар 7 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан /хх-ийн 6-р хавтас 29-30-р тал/ байх үедээ буюу 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын 2102002600183 тоот тогтоолоор энэ хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хх-ийн 3-р хавтас 47-55-р тал/,
Мөн шүүгдэгч Ш.Э нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан /хх-ийн 1-р хавтас 124-128-р тал/ үед буюу 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын 2102002600183 тоот тогтоолоор энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татагджээ. /хх-ийн 4-р хавтас 133-139-р тал/
Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ялыг бүрэн гүйцэд эдлүүлсэн эсэх талаар хяналт тавьж хэрэгжүүлэх эрх бүхий этгээдээс холбогдох баримтуудыг гаргуулан авч хэрэгт хавсаргаагүй байхад шүүх шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлага оногдуулсныг хуулийн дээрх зүйл, хэсэг заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.
6.Шүүгдэгч ........... ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдаж шүүгдэгч Ш.Э 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл “Гүйцэтгэх удирдлага”-аар буюу захирлаар, Л.О 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр уг хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч буюу гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн, мөн компанийн хувьцаа 60 хувийг Л.Отгонбат, 40 хувийг нар эзэмшиж 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд тус тус бүртгүүлжээ. /хх-ийн 3-р хавтас 232-233-р тал/
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 358 дугаар тогтоолоор ........... ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан атлаа уг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийг шүүгдэгч Ш.Э гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс тус хуулийн этгээдийг гэм буруутай хэмээн ял оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “Есдүгээр бүлэг”-т заасан журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд эцсийн өмчлөгч болон хувьцаа эзэмшигч нарын хууль ёсны эрх зөрчигдөх эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох ажиллагааг огт хийгээгүй орхигдуулсан нь хэргийн болон бусад этгээдийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
7. Дээрхээс дүгнэн үзвэл мөрдөн шалгах, прокурорын хяналтын шатанд хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй байх тул прокурорын яллах дүгнэлтийг бүхэлдээ мөн хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх ба, уг алдаа зөрчлүүдийг шүүхээс нөхөн гүйцэтгэх хууль зүйн боломжгүй юм.
8. Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 422 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
9. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.Э гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, хэргийг прокурорт хүргэгдэн очих хүртэл хугацаагаар шүүгдэгч Ч.Болдбаатар, Ш.Э нарт тус бүр хэрэглэсэн хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
10. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байхад шүүхээс “...уг гэмт хэрэг нь 2019 оны 5 дугаар сарын 21-ээс 6 дугаар сарын 14-ний өдрүүдийн хооронд үйлдэгдсэн, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдан 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн хууль үйлчилж байсан тул хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аль ашигтай хуулийг хэрэглэх нь зүйтэй...” хэмээн дүгнэсэн атлаа зарим шүүгдэгч нарт аль хуулийг хэрэглэн эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэх нь тодорхойгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байгааг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 422 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт магадлалд дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т тус тус зааснаар шүүгдэгч Ч.Б, Ш.Э нарт тус бүр хэрэглэсэн хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
З.ТҮВШИНТӨГС