Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 312/шш2025/01811

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар *******2/ШШ2025/01811

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р ******* 1-6 тоотод оршин суух Хотгойд овогт Фаткулинагийн - /РД:ФА86043000/,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум ******* баг ******* ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум ******* баг ******* ******* ******* тоотод байрлах, ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

 

2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн анхны дуудлага худалдаа, 2025 оны 05 сарын 28-ны хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 13-нд иргэний хэрэг үүсгэж тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ф.-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ф.-, Д.*******, ХХК нь хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2025 оны 05 сарын 28-ны хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч Ф.-, Д.*******, ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч Д.*******ы өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р ******* 11 гудамж 1Б тоотод байрлах Ү- улсын бүртгэлийн дугаартай 348 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г- дугаартай 724 м.кв талбай бүхий газрыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2025 оны 03 сарын 11-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 69/01 дугаартай тогтоолын дагуу 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэж, улмаар 2025 оны 05 сарын 19-ний өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол-оор 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 10:00 цагт хоёр дахь албадан дуудлага зохион байгуулах болсон талаар 2025 оны 05 сарын 23-ны өдрийн 17 цаг 11 минутанд Н.баяр шийдвэр гүйцэтгэгч утсаар мэдэгдсэн. Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн явуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Таванбогд ХХК-д 75,807,154 төгрөгийн төлбөр гаргуулах ажиллагааны хүрээнд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р ******* 11 гудамж 1Б тоотод байрлах Ү- улсын бүртгэлийн дугаартай 348 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г- дугаартай 724 м.кв талбай бүхий газрыг үл хөдлөх эд хөрөнгийн Хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол-ын дагуу явагдах албадан дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулж өгөхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасан тул хоёр дахь албадан дуудлага худалдааг түр зогсоож өгөхийг хүссэн хүсэлтийг холбогдох баримтын хамт хариуцагчид 2025 оны 05 сарын 28-ны 08:00 цагт өгсөн боловч үл хайхран дуудлага худалдааг явуулж, төлбөр төлөгч бидний хөрөнгийг үнэгүйдүүлж хямд үнээр бусдад худалдахаар болсон талаар 2025 оны 06 сарын 02-ны өдөр олж мэдлээ. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө гэснийг зөрчсөн ба надад ямар нэгэн мэдэгдэх хуудас огт өгөөгүй.

2025 оны 03 сарын 11-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 69/01 дугаартай тогтоолын дагуу 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулагдахаар товлосон бөгөөд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн *******2/Ш32025/02082 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 06-ны өдрийн 142/Ш32023/05955 дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн явуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Э. шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас хянуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Н.баяр нь анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан, түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан шүү дээ гэтэл ямар нэгэн хариулт хэлээгүй ба 2025 оны 03 сарын 24-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн *******2/Ш32025/02082 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг Д.******* би өөрийн биеэр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Н.баярт аваачиж өгсөн бөгөөд үүний дараа анхны албадан дуудлага худалдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа энэхүү хэргийг шийдвэрлэгдтэл зогслоо гэж хэлж байсан боловч өнөөдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулагдсан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан байтал анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль бус болно. Төлбөр төлөгч бид шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаа болоогүй гэж ойлгож байсан. Иргэний хуулийн 177.2-т Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна, 177.3-т Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ гэж заасан байтал анхны албадан дуудлага худалдааг хууль бусаар шүүгчийн захирамжийг зөрчин зохион байгуулсан. Анхны дуудлага худалдааг хууль зөрчиж явуулсан, түүнчлэн анхны дуудлага худалдаанаас даруй 2 сарын дараа хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан нь хууль бус гэж үзэж байна.

Мөн уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Таванбогд финанс ББСБ-тай уулзаж тохиролцож улмаар төлбөр авагч нь 2025 оны 05 сарын 15-аас 2025 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаа өгсөн бөгөөд энэ талаар 2025 оны 05 сарын 15-ны өдөр Таванбогд финанс ББСБ-ын зээлийн албаны дарга н. дугаарын утсаар нэхэмжлэгч Ф.-д мэдэгдсэн боловч хариуцагч нь дээрх хугацаанаас өмнө үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль болон төлбөр төлөгч бидний эрхийг зөрчиж байна. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 69/01 дугаартай тогтоолын дагуу 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулсан гэх анхны албадан дуудлага худалдаа, 2025 оны 05 сарын 19-ний өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай 69/02 дугаар тогтоолын дагуу 2025 оны 05 сарын 28-ны хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ... гэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, Н.баяр нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: ...Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 142/Ш32023/05955 дугаар шүүхийн шийдвэрээр ХХК, Ф.-, Д.******* нараас 75.807.154 төгрөгийг гаргуулан Таван богд финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.*******ы өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11-р ******* 11 гудамж 16 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү- дугаартай, 348 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г- дугаартай 724 м.кв талбай бүхий газрыг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдэж, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоолыг үйлдэн, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24140495/07 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор Хаан үнэлгээ" ХХК-ийг шинжээч томилж 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад танилцуулсан. Тус газраас Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 69/01 дугаартай тогтоол, Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 69/02 дугаартай тогтоолын дагуу явуулсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

5. Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 142/Ш32023/05955 дугаар шүүхийн шийдвэрээр ХХК, Ф.-, Д.******* нараас 75,807,154 төгрөгийг гаргуулан Таван богд финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 

7.Уг шийдвэрт үндэслэн төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд үндэслэн төлбөр төлөгч Д.*******ы өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11-р ******* 11 гудамж 16 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү- дугаартай, 348 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г- дугаартай 724 м.кв талбай бүхий газрыг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр битүүмжлэх ажиллагаа хийгдэж, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоолыг үйлдэн, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24140495/07 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор Хаан үнэлгээ" ХХК-ийг шинжээч томилж 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад танилцуулсан байна.

8. Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 69/01 дугаартай тогтоол гарч дуудлага худалдааг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт явуулахаар тогтсон байна.

 

9. Дээрх шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2082 дугаартай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Ф.-гийн хүсэлтээр Э. шүүхэд гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах хүсэлтийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн.

 

10. Уг шүүгчийн захирамжийг Ф.- Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Н.баярт 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 40 минутад хүлээлгэж өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

11. Иймд анхны албадан дуудлага худалдаа явагдсанаас хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очсон байх тул шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг түдгэлүүлснийг шийдвэр гүйцэтгэх байгууллага дуудлага худалдаа явагдаж дууссаны дараа мэдсэн байна.

 

12. Нэхэмжлэгч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д Шүүх энэ хуулийн 27.1.1-д заасан үндэслэл арилмагц төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн захирамж, ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 27.2-т заасан үндэслэл арилмагц төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн тогтоол гарган иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээнэ. гэж зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээгээгүй байхад 2 дахь албадан дуудлага худалдааг явуулсан гэж тайлбарлаж байгаа.

 

13. Гэвч дээрх шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.3-т шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол; гэж заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын *******-ний өдрийн 61 тоот тогтоолоор Э.Анударийг шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргаагүйд тооцож шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолд гомдол гаргах эрхгүй эцсийн шийдвэр байхаар шийдвэрлэсэн.

 

14. Уг тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн тогтоол гарснаар сэргэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг хугацаанаас 30 хоногийн дотор буюу 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

15. Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 69/02 дугаартай тогтоолын дагуу явуулсан 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулагдсан 2 дахь албадан дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад явуулсан гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

16. Иймд дээрх 2 албадан дуудлага худалдааг хууль бусаар явуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ф.-, Д.*******, ХХК-ийн хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2025 оны 05 сарын 28-ны хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

17. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ф.-, Д.*******, ХХК-ийн хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2025 оны 05 сарын 28-ны хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ