| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/05030/И |
| Дугаар | 192/шш2025/07230 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 192/шш2025/07230
2025 09 15 192/ШШ2025/07230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,
*******,*******,*******,*******,
Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Мөнгөнзаяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Би ******* нь 1 нас 8 сартайдаа үрчлүүлсэн. Одоо энэ үрчлэлтийг болиулах хүсэлтэй байна. Өөрийнхөө овгийг өөрийн ээж болох Сүх овогтой Сарантуяа болгох хүсэлтэй байна гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үрчлэлт хүчингүйд тооцуулах шаардалыг хүлээн зөвшөөрч байна. Миний охин *******г би өөрөөрөө овоглох хүсэлтэй байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, *******ны Засаг даргын тодорхойлолт, Үрчилсний бүртгэлийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, зэрэг баримтыг ирүүлсэн.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Мөнгөнзаяагийн хүсэлтээр г гуравдагч этгээдээр оролцуулсан.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-д зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулхаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
3. Нэхэмжлэгч ******* нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4. Нэхэмжлэгч ******* нь 1988 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх сумд төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Төрсний бүртгэлийн 1988-03-18 төрсөн, эцэг , эх - гэх хэсэг лавлагаагаар нотлогдож байна. /хх-ийн 4/
Нэхэмжлэгч *******гийн төрсөн эх нь Базарын Ганхуягтай 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрлэсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байгаа бөгөөд Б.Ганхуяг нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан байна. /хх-ийн 39-40/
Нэхэмжлэгч ******* нь 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу , Б.Ганхуяг нарын гэрлэлтээ бүртгүүлсэн 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Ганхуягт үрчлүүлсэн болох нь Үрчилсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /хх-ийн 3/
Нэхэмжлэгч ******* нь 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үрчилж авсан эцэг Б.Ганхуягтай харилцаа холбоогүй олон жил болсон, Б.Ганхуягт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулж төрсөн эх гаар овоглох хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 зааснаар нэхэмжлэгч *******гийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-д зааснаар 1988 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн Мөнгөнзаяа /РД:СЩ88031847/-г 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Базарын Ганхуягт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ
| 2025 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 192/ШШ2025/07230 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: -, ******* -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -, -д холбогдох
үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: - нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* -н 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх -н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч -н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1.
2.
3.
ДАРГАЛАГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ