| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2434000440176 |
| Дугаар | 2025/ДШМ/29 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/29
2025 4 10 2025/ДШМ/29
Д.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Мөнхтайван,
Хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,
Цагаатгагдсан этгээд Д.Б-н өмгөөлөгч Б.Э,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/38 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Баярхүүгийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бичсэн 09 дугаар эсэргүүцлээр цагаатгагдсан этгээд Д.Б-д холбогдох эрүүгийн 2434000440176 дугаар хэргийг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ......... оны 12 дугаар сарын 04-ний өдөр ......... аймгийн ........... суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........................ гэх газарт оршин суух хаягтай, бүртгэлтэй хаяг ................ аймгийн ............ сумын ........... гэх газар, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Д.Б., регистрийн дугаар АМ................
2. Д.Б нь Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн хойд дэнж гэх газарт 2023 оны 12 сарын 02-ны өдөр хохирогч А.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн хөлийг хоёр гараараа мушгиж эрүүл мэндэд нь “зүүн шагайн гадна болон дотор хашлага яс зөрсөн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, 2434000440176 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Б-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Баас гаргуулах зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн нутаг "Хойд дэнж" гэх газарт хохирогч А.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний зүүн хөлийг хоёр гараараа мушгиж эрүүл мэндэд нь "зүүн гадна болон дотор хашлага яс зөрсөн хугарал" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч А.Э-н "...Б бид хонины талаар ярьж байтал Б нь чи дуулахгүй байгаа бол ирээд миний хажууд суу гэхээр нь би орон дээр сууж байсан Б дээр босоод очтол миний зүүн хөлийн гутлын өлмий хэсгээс нэг гараараа, нөгөө гараараа гутлын өсгий хэсгээс барьж байгаад дотор тал руу нь нэг удаа мушгихад би хойшоогоо орон дээр нь унасан. Миний гутал сугараад газар үлдсэн, би суугаагаараа өндийгөөд гутлаа аваад өмсөх гэтэл гутлаа өмсөж чадахгүй байсан. Тэнд байсан нэг нь /Тайванаа/ А.Э-нхөл нь дугараад явчихлаа гэж хэлсэн, хэн хэлснийг нь би мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Мын "...Б, Тайванаа буюу Энх-Амар нар юунаас болсныг нь би сайн мэдэхгүй байна, баруун орны хавьцаа маргалдаж байснаа Б-г Тайванаа буюу Энх-Амар хөлөөрөө өшиглөх шиг болсон гэтэл Б нь Тайванаа буюу А.Э-н зүүн хөлийг гараараа барьж байгаад мушгиад түлхэхэд Энх-Амар нь хойшоогоо орон дээр унасан. Тэгээд Энх-Амар нь хөл эвгүй болчихлоо гэж хэлэхэд Б нь А.Э-нзүүн хөлийн гутлыг тайлж хөлийг нь үзэхэд ямар нэгэн зүйл мэдэгдэхгүй байсан..." гэх мэдүүлэг,
Гэрч З.Бын "...би өглөө сэрээд босоход манай гэрт Тайванаа буюу Энх-Амар, шар Ганаа ах нар унтаж байсан. Тэгээд Тайванаа буюу Энх-Амар нь өндийж болохгүй байна гэхээр нь яагаад өндийж болохгүй байгаа юм бэ гэж асуухад өчигдөр орой Б миний хөлийг мушгиад гэмтээсэн, би явж чадаагүй танайд хоносон гэж хэлсэн. Удалгүй Эрка нь манайд ирэхээр нь Тайванаа нь намайг хүргээд өгөөч гэж гуйгаад Бат-Эрдэнээр үүрүүлээд гэрээс гараад явсан..." гэх мэдүүлэг,
Гэрч Х.Бат-Эрдэнийн "...маргааш өглөө нь би Баасанбат ахын гэрт очиход Тайванаа буюу Энх-Амар, шар Ганаа ах, Бааска ах нар байж байсан. Тайванаа нь намайг гаргаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь хөлөө яасан талаар асуухад Б нь миний хөлийг гараараа мушгиад гэмтээсэн гэж хэлсэн. Тэгээд би Эрка ахын машинд Тайванааг үүрч суулгаж өгсөн..." гэх мэдүүлэг,
Гэрч Ж_Г-ийн "...өглөө нь бид сэрэхэд /Тайванаа/ буюу Энх-Амар нь миний хөл хөдлөхгүй байна та надад утсаа өгч бай ах эгч нартаа ирээд ав гээд хэлэх гэсэн юм гэхээр нь би утсаа өгөөд хөлөө яагаад гэмтээсэн талаар асуухад Б өчигдөр миний хөлийг мушгиад гэмтээсэн гэж хэлсэн. Тэгээд Тайванааг Эркагийн машинд суулгаад гэр рүү нь явуулсан...." гэх мэдүүлэг,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай "...1.А.Э-н биед зүүн шагайн гадна болон дотор хашлага яс зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь зүүн шагайн гадна болон дотор хашлага яс зөрсөн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Тодруулбал, шүүгдэгч Д.Б нь хохирогч А.Э-ыг дуудаж, хохирогчийг хажууд нь суух үед зүүн хөлийг мушгисан санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон, хохирогч А.Э өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг зааж, тодорхой мэдүүлсэн.
Гэтэл анхан шатны шүүх хохирогч А.Э-н шүүх хуралдаанд өгсөн "...би бичиг үсэг мэдэхгүй, Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаагүй...." гэсэн мэдүүлэг болон хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч, шүүгч бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий аливаа эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байхаас гадна улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой ойлгомжтой дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг буцааж өгнө үү...” гэжээ.
6.Хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Миний үйлчлүүлэгч 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Заамар суманд архи уусан байх үед нь Д.Б гэх хүн хөлийг нь мушгиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан. А.Э нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Гэмтэл, согог судлалын эмнэлэгт хэвтэж байхдаа гомдол гаргасан. Ах Ганболд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хөлний шилбэний яс хугарсан гэсэн гомдол мэдүүлгийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Хохирогч А.Э нь Д.Б миний хөлийг мушгиж гэмтэл учруулсан талаар мэдүүлсээр ирсэн. Мөн шинжээч эмчээс гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан тайлбар, мэдүүлэг авахад хохирогчид учирсан гэмтэл нь ямар нэгэн хөших, мушгих зэрэг гадны үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэсэн байдаг.
Гэтэл цагаатгах тогтоолтой танилцахад зарим нотлох баримтыг тооцсон эсэх, нотлох баримтаар шинжлэн судалсан эсэх дээр тодорхой зүйл бичээгүй, дүгнэлт өгөөгүй байсан. Мөн гэм буруугийн асуудал дээр улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна гэх дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байх тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.
7.Прокурор М.Мөнхтайван тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байгаа ба цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
8.Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Төв аймгийн прокурор шүүхийн шийдвэрийг бодит байдалтай нийцээгүй гэсэн агуулгаар эсэргүүцэл бичсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн. Энэ нь хэргийн бодит байдалд нийцсэн. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/38 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурор Б.Баярхүүгийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бичсэн 09 дугаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүгч хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл бүрдэх бөгөөд шүүхээс гарч буй шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой бичигдсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчмыг хангасан гэж үзнэ.
3.Төв аймгийн прокурорын газраас Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх Төв аймгийн прокуророос шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434000440176 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Быг цагаатгаж шийдвэрлэхдээ “...түүний хөлийг хоёр гараараа мушгисан гэх мэдүүлэг хохирогч А.Э мэдүүлээгүй, гэрч, шүүгдэгч нар энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй...,Түүнчлэн хохирогч А.Э бичиг үсэг мэдэхгүй, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цагдаад гомдол гаргаагүй гэж мэдүүлсэн ба бусад мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй буюу өөрт учирсан гэмтлийг хэзээ хэрхэн яаж учирсан, түүнийг хэн учруулсан болох...цаг хугацаа, учруулсан нөхцөл байдалыг зөрүүтэй мэдүүлдэг тул... нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй..., гэрч Ц.М нь бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй хүнийг хууль сануулан гэрчээр мэдүүлэг авсан байх тул яллах талын нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй..., хэрэгт мөрдөн шатгах ажиллагаа явуулах эрхгүй мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн,...гэрч ...нарын мэдүүлгээр... шүүгдэгч Д.Б мушгисныг харсан гэх үйл баримт няцаагдаж байна... ” гэх дүгнэлт хийсэн нь нотлох баримт үнэлэх зарчим болон хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Тодруулбал, хохирогч А.Э-н “...2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн...Бааска гэх айлд ...Эрка, Бат-Эрдэнэ, Бааска, Жамбаа, Зулаа, Б, Ганаа бид наймуулаа архи хувааж ууж байгаад ...Б чи дуулахгүй бол ирээд миний хажууд суу гэхээр нь би орон дээр сууж байсан Б дээр босоод очтол миний зүүн хөлийн гутлын өлмий хэсгээс нэг гараараа, нөгөө гараараа гутлын өсгий хэсгээс барьж байгаад дотор тал руу нь нэг удаа мушгисан...” гэх мэдүүлэг /1хх-14/,
Гэрч З.Б-ын “...Энх-Амар нь өндийж болохгүй байна гэхээр нь яагаад болохгүй байгаа юм бэ гэж асуухад өчигдөр орой Б миний хөлийг мушгиад гэмтээсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-19/,
Гэрч Ж_Г-ийн “...хөлөө яагаад гэмтээсэн талаар асуухад Б өчигдөр миний хөлийг мушгиад гэмтээсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-23/,
Гэрч Ц.М-ын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ...Төв аймгийн Заамар сумын төвийн хойд дэнж гэх газарт Баасанбат гээд танил дүүгийнхээ гэрт Баасанбат, Бат-Эрдэнэ, Мягмарсүрэн, Ганаа ах, Жамбаа, Энх-Амар нар архи ууж байсан... би гадаа гараад бие засаад буцаад гэрт ороход Б Энх-Амар хоёр баруун орны хавьцаа маргалдаж байснаа Б-г Энх-Амар хөлөөрөө өшиглөх шиг болсон гэтэл Б нь А.Э-н зүүн хөлийг гараараа барьж байгаад мушгиад түлгэхэд Энх-Амар нь хойшоогоо орон дээр унасан, тэгээд Энх-Амар нь хөл эвгүй болчихлоо гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /1хх-17/,
2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр... Төв аймгийн Заамар сумын төв рүү орж ирээд Бааска гэх айлд ороход Бааска, Энх-Амар, Жамбалсүрэн, Батсайхан, Бат-Эрдэнэ, Ганаа гэх хүмүүс байсан...нойл орчхоод буцаад гэрт ороход гэрийн байруун талд байсан намхан наар шиг орон дээр Б сууж байхад Энх-Амар гэрийн хоймор талд нь зогсож байгаад Б руу зүүн талын хөлөөрөө өшиглөтөл Б хоёр гараараа хөлийг нь барьж аваад арагш нь түлхээд Энх-Амар бөгсөөрөө газар суусан. Тэгээд Энх-Амар эргээд босох гэтэл хөл нь гишгэж болохгүй байна гэж хэлээд Б.Э-ын гутлыг тайлаад хөлийг нь хараад зүгээр байна гэх шиг болсон...Б бид хоёр тэгээд шууд гараад явсан...,
...би уншиж, бичиж чадна. Би Төв аймгийн Заамар сумын Ерөнхий боловсролын сургуульд 1988 онд 1 дүгээр ангидаа суралцсан...1989 онд сургуульд сураагүй өнжөөд 1990 онд Заамар сумын Ерөнхий боловсролын сургуульд албан бус сургалтын хөтөлбөрөөр суралцаж 1994 онд албан сургалтаараа 4 дүгээр анги төгссөн. 1995 онд эхний улиралд 7 хоног сураад ахиж цааш суралцаагүй. Ингэж суралцаж байх хугацаандаа би бүрэн уншиж бичиж сурсан...би тухайн шүүх хурлын үед гарын үсэг зурах гэтэл би сандраад гар салгалаад гарын үсгээ зурж чадахгүй байсан юм. Тэгтэл шүүгч намайг бичиг үсэг мэдэх үү гэхээр нь би сандарсандаа мэдэхгүй гээд хэлчихсэн. Би өмнө өгсөн мэдүүлгээ өөрөө уншиж танилцаж байж гарын үсгээ зурсан...” гэх мэдүүлгүүд /1хх-176-177/,
Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаар "...А.Э-н биед зүүн шагайн гадна болон дотор хашлага яс зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт болон анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/788 дугаар захирамжийн дагуу хийсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Н.Б-ын “...Ц.М уншиж бичиж байсан тул би мэдүүлэг авсан. Би тухайн үед Ц.М-аас мэдүүлэг авахын өмнө гэрчийн эрх, үүргийг өөрөөр нь уншуулж танилцуулсан. Ц.Мнь өөрөө чангаар уншиж чадаж байсан тул мэдүүлэг авсан...би тухайн үед утсан дээрээ дуу дүрсний бичлэг хийсэн...” гэх тайлбар /2хх-185/, Ц.Мгэрчийн эрх, үүрэгтэй танилцан уншиж байгаа талаарх дуу дүрсний бичлэгтэй DVD зэрэг баримтууд хэрэгт авагдсан /1хх-187/ байна.
Харин шүүх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхдээ аль баримт нь нөгөө баримтыг үгүйсгэж, илүү итгэл үнэмшил төрүүлж байгаа талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл гэрч Ц.Мнь уншиж үгийн утгыг ойлгох чадамжтай талаарх баримт хэрэгт авагдсан байхад түүний бичиг, үсэг мэдэхгүй гэх зөрүүтэй мэдүүлгийг үндэслэл болгосон, хохирогч А.Э нь өөрөө гомдол гаргасан, бичиг үсэг мэдэх эсэх нь хэргийн үйл баримтыг тогтооход эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал болохгүй, мөн болж өнгөрсөн үйл баримтын талаар түүний мэдүүлсэн мэдүүлэг нь агуулагын хувьд зөрүүгүй, эрүүл мэндэд нь хохирол учруулсан этгээдийг шууд нэрлэн заасан, энэ талаар гэрч Ц.М, З.Б, Ж_Г-, Х.Б нар мэдүүлсэн, Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч Д.Ч-ын мэдүүлэгт "...гэмтэл нь ...мохой зүйлийг цохих, цохигдох болон хөших үйлчлэлээр үүсэх боломжтой..." гэсэн байхад эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэсэн үйл баримтгүйгээр үнэлэхгүй гэсэн нь ойлгомжгүй байхаас гадна шүүх хуралдааны шатанд хэргийн оролцогчоос шинжлэн судалсан баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байгаа тул хэргийн бодит байдалыг тогтоож чадаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1-т “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга”гэж, 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж тус тус зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна.
5.Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн нь хэрэгт бэхжүүлж, цуглуулсан нотлох баримтыг үнэлэх зарчимд тулгуурлан шийдвэрлэх ойлголт.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэх ойлголтод Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй нөхцөлүүд хамаарах хуулийн өөр, өөр зохицуулалт юм.
Гэтэл анхан шатны шүүх Д.Б-ыг гэм буруугүй гэж үзэхдээ “...Тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч, шүүгч бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий аливаа эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтална. Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу шүүгдэгчийг таамаглалд суурилж хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагджээ...” гэсэн атлаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэм хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2434000440176 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Быг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийсэн.
Мөн цагаатгах тогтоолын тогтоох нь хэсгийн удиртгал болгосон заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан атлаа Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Б-ыг цагаатгасугай...” гэж зөрүүтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхүйц байна.
6.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-т "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн" гэж тус тус заасан үндэслэлүүд тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, дээд шатны прокурор Б.Баярхүүгийн бичсэн эсэргүүцлийг хангаж, Д.Б-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
7.Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргасан байхад шүүх хуралдааны тэмдэглэлд “шүүгчийн захирамж” гэж бичигдсэн байгааг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
З.ТҮВШИНТӨГС