Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 111/ШШ2016/0024

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзалыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, иргэн *******гээс  Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга *******д холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын  2016 оны 05 сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Миний бие нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багт нутаглаж мал маллаж байна. Би тус багийн нутаг дэвсгэрт байрлах "******* ******* ******* ******* гэх өвөлжөөний м2 газрыг Газар эзэмших эрхийн тоот гэрчилгээний дагуу, "******* ******* ******* гэх өвөлжөөний м2 газрыг 8 тоот гэрчилгээний дагуу 2007 оноос хойш одоог хүртэл эзэмшиж байсан.

Энэ өвөлжөө хаваржааны газар дээр өвөлжих гээд л очихоор ******* гэх хүн манай малыг болон хүнийг хөөж ерөөсөө өвөлжүүлдэггүй байсан тул тухайн үед арга буюу сумын газрын алба болон аймгийн газрын албанд хандаж байсан ч дорвитой хариу өгдөггүй байсан.

Миний бие өөрийн нэр дээр гэрчилгээтэй байгаа тул санаа зовох зүйлгүй гэж бодож байтал 2016 оны 05 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн Хурлыг Эрдэнэцогт сумын Засаг дарга *******, ИТХ-н дарга *******, багийн Засаг дарга *******, 1 дүгээр Багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга ******* нар зарлан хуралдуулж сумын засаг даргын ажлын тайлан, эмч, Засаг дарга нарын мэдээлэл, бидний маргаж буй газрын талаархи асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ хурлаар миний "******* ******* ******* ******* гэх өвөлжөөний м2 газар эзэмших эрхийн тоот гэрчилгээтэй газар, "******* ******* ******* гэх өвөлжөөний м2 газрыг №0111408 тоот гэрчилгээтэй газруудыг надтай газар булаацалдаж байсан. *******од өвөлжөө, хаваржааны газрын гэрчилгээ олгох нь зүйтэй гэж шийдвэрлээд миний газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ болон холбогдох бусад баримтыг хураан авсан. 2016 оны 05 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1-р багийн Иргэдийн нийтийн Хурлын энэ шийдвэр нь миний газар ашиглах, эзэмших эрхийг зөрчиж байна.

Миний хувьд түрүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байтал яахаараа газар эзэмших эрхийн гэрчилгээгүй хүнд газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Улмаар тус хурлаас гарсан албан ёсны тогтоолыг олох гэхэд олдохгүй ийм зүйл гарсан гээд тэмдэглэл гэх зүйл өгөөд байгаа юм. Энд үг хэлээгүй хүмүүсийг үг хэлсэн мэтээр бичсэн байна.

Иймд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит 1-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 05 сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоол, тэмдэглэл нь миний газар эзэмших эрхийг зөрчиж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэцогт сумын Иргэдийн Нийтийн Хурлын дарга ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн хаврын ээлжит хуралдаанаар газрын маргаантай асуудлыг хэлэлцүүлэхээр сумын газрын даамлын саналыг үндэслэнхэлэлцэх асуцудалд оруулсан. Тус ******* ******* өвөлжөө, хаваржааны *******ыг *******, Х.Батсайхан нарын хэнд нь ч өгөх хурлын тогтоол гараагүй. Зөвхөн тухайн газар нутгийн хэнд олгох нь зүйтэйг ******* шатны байгууллагад тодруулж өгөх зорилгоор санал асуулга явуулсан болно гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багт нутаглаж, мал маллаж байна. Би тус багийн нутаг дэвсгэрт байрлах "******* ******* ******* ******* гэх өвөлжөөний м2 газрыг Газар эзэмших эрхийн тоот гэрчилгээний дагуу, "******* ******* *******" гэх хаваржааны м2 газрыг N90111408 тоот гэрчилгээний дагуу 2007 оноос хойш одоогхүртэл эзэмшиж байсан.

Энэ өвөлжөө хаваржааны газар дээр өвөлжих гээд л очихоор Ганболд гэх хүн манай малыг болон хүнийг хөөж ерөөсөө өвөлжүүлдэггүй байсан тул тухайн үед арга буюу сумын газрын алба болон аймгийн газрын албанд хандаж байсан ч дорвитой хариу өгдөггүй байсан.

Миний бие өөрийн нэр дээр гэрчилгээтэй байгаа тул санаа зовох зүйлгүй гэж бодож байтал 2016 оны 05 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1-р багийн Иргэдийн нийтийн хурлыг Эрдэнэцогт сумын Засаг дарга *******, ИТХ-н дарга *******, багийн Засаг дарга *******, БИНХ-н дарга ******* нар зарлан хуралдуулж сумын засаг даргын ажлын тайлан, эмч, Засагдарга нарын мэдээлэл, бидний маргаж буй газрын талаархи асуудлыгхэлэлцсэн юм.

Энэ хурлаар миний "******* ******* ******* ******* гэх өвөлжөөний м2 газрыг Газар эзэмших эрхийн тоот гэрчилгээтэй газар, "******* ******* *******" гэх хаваржааны м2 газрыг №0111408 тоот гэрчилгээтэй газруудыг надтай газар булаацалдаж байсан *******од өвөлжөө, хаваржааны газрын гэрчилгээ олгох нь зүйтэй гээд миний газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ болон холбогдох бусад баримтыг хураан авсан тул 2016 оны 05 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1-р багийн Иргэдийн нийтийн хурлаас тогтоол гарсан гэж үзэж миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн ИНХ-н дарга ******* нь энэ талаар ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй, энэ асуудлыг зөвхөн хэлэлцсэн гэсэн хариуг өгсөн, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Иргэдийн нийтийн хурлаас газар эзэмшүүлэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй гэдэг нь албан ёсоор тогтоогдсон байна.

Мөн шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад надаас хурааж авсан газрын гэрчилгээ болон бусад баримт бичгийг газрын даамал Номинчимэг нь надад буцааж олгосон.

Иймд дээрхи шалтгаан байгаа тул миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж зохих шийдвэр гаргаж өгнө үү!

 ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь  Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга *******д холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын  2016 оны 05 сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байгаагаа бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга *******д холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын  2016 оны 05 сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийн оролцогчид уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ