Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 312/ШШ2025/02622

 

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 312/ШШ2025/02622

******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг *******-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, Т******* овогт У******* Б*******-******* /РД: *******, /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг *******-Өндөр сум *******цагаан баг -24 тоотод оршин суух, Т******* овогтой В О /РД:, утас: /-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: үрчлэлт хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч У.Б*******-*******,

Хариуцагч В.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Б*******тамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.Б*******-******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие У.Б*******-******* өөрийн төрсөн дүү Оийн төрсөн хүү Чулуун-Эрдэнийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр үрчлэн авсан. Тухайн үед О нь гадаад улсад сурах зорилготой байсан учраас төрсөн хүүг гэр бүлийн харилцаанд, тогтвортой хүрээнд өсгөх шийдвэр гаргаснаар үрчлэн авсан. О нь гадаад улс руу явахаа больсон ба 2024 оноос хойш хүү Чулуун-*******тэй хамт амьдарч байгаа тул 2021.04.19-ний өдрийн А/78 дугаартай *******-Өндөр сумын Засаг даргын захирамжаар үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү... гэжээ.

 

2. Хариуцагч В.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...У.Б*******-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* аймгийн Татварын газрын тодорхойлолт, Үрчилсэний бүртгэлийн лавлагаа, ******* багийн Засаг даргын тодорхойлолт, У.Б*******-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Чулуун-Эрдэнийн төрсний гэрчилгээний лавлагаа, ******* аймгийн *******-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/78 дугаартай захирамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                        

 

                                                                           

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Б*******-******* нь В.От холбогдуулан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү А.Чулуун-Эрдэнийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү А.Чулуун-Эрдэнийг ******* аймгийн *******-Өндөр сумын засаг даргын 2021 оны 04 сарын 19-ний өдрийн А/78 дугаартай захирамжаар Т******* овогт У******* Б*******-******* /РД: *******/-д 2021 оны 04 дүгээр сарын 19-нд үрчлүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч У.Б*******-******* өөрийн төрсөн дүү У.Оийн төрсөн хүү А.Чулуун-Эрдэнийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр үрчлэн авсан. Тухайн үед У.О нь гадаад улсад сурах зорилготой байсан учраас төрсөн хүүг гэр бүлийн харилцаанд, тогтвортой хүрээнд өсгөх шийдвэр гаргаснаар үрчлэн авсан. О нь гадаад улс руу явахаа больсон ба 2024 оноос хойш хүү А.Чулуун-*******тэй хамт амьдарч байгаа тул 2021.04.19-ний өдрийн А/78 дугаартай *******-Өндөр сумын Засаг даргын захирамжаар үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгөх хүсэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар хүлээн авч хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иймд 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Т******* овогт Анхбаярын Чулуун-******* /РД: ФА13241991/-ийг, Э.Анхбаяр, У.Б*******-******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, А.Чулуун-Эрдэнийг төрсөн эх У.Оийн асран хамгаалалтад буцааж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан ******* аймгийн *******-Өндөр сумын засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/78 дугаартай д 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Т******* овогт Анхбаярын Чулуун-******* /РД: ФА13241991/-ийг Авж овогт *******баатарын Анхбаяр/ЖЭ87012934/, Т******* овогт У******* Б*******-******* /РД: *******/ нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү А.Чулуун-Эрдэнийг эх Т******* овогт Володягийн О /РД: /-ийн асран хамгаалалтад буцаасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Энхмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.БАТТУЛГА